Нисэх онгоцны тухай бидний мэдэхгүй 12 нууц

Өнөө үед хамгийн түргэн шуурхай тээвэр бол яахын аргагүй нисэх онгоц болоод байгаа билээ. Аялал зугаалга, ажил хэргийн томилолт, амьдрах, сурах гээд л олон янзын шалтгаанаар бид онгоцоор нисдэг болсон. Тэгвэл нисэх онгоцны талаар танд мэддэггүй зүйл байдаг юм биш биз? Мэдээж аюул осолгүй хүрэх газартаа очихын тулд та сууж яваа онгоцныхоо талаар мэддэг байх шаардлагатай. Тийм учраас бид танд нисэх онгоцны талаар тэр бүр хүмүүсийн мэддэггүй 12 нууцыг хүргэж байна.

Нисэх онгоцны тухай бидний мэдэхгүй 12 нууц
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүх бэрхшээлийг тэр дор нь шийддэггүй

Онгоц ямар ч тохиолдолд аюулгүй байдлыг бүрэн хангасан хойноо л нисдэг. Гэхдээ нислэгийн өмнө бүх жижиг сажиг асуудлыг шийдэж, шалгана гэдэг биелэшгүй даалгавар гэсэн үг. Тиймээс нислэгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй л бол нислэгийг саатуулахгүйн тулд жижиг бэрхшээлүүдийг тэр чигт нь орхиж, дараа нь засч сэлбэдэг ажээ.

Бүх бэрхшээлийг тэр дор нь шийддэггүй

2 Онгоцны хаалган дахь хаалт

Онгоцонд гэнэтийн нөхцөл байдал үүсч, зорчигчид сандарч, үймэлдэх үед гарах аюулаас сэргийлэхийн тулд хаалганд нэмэлт бариул байдаг. Үймсэн зорчигчдыг гаргах гэж байх үед тэд санамсаргүй байдлаар нэг нэгнийгээ түлхэн, шахалдаж, бүр хүн унагах ч аюултай. Тиймээс хүмүүсийг унагахгүйн тулд хаалганд бариул суулгаж өгсөн байдаг ажээ.

Онгоцны хаалган дахь хаалт

3 Ахмад, нисгэгч хоёрын хоол тусдаа

Ямар нэг тохиолдлоор хоолны хордлого болж, хоёр нисгэгч онгоцоо жолоодож чадахгүй болох вий гэсэндээ ахмад болон туслах нисгэгчид тусдаа хоолоор үйлчилдэг. Гэхдээ бүгд биш, зарим авиа компаниуд л ийм байдаг билээ.

Ахмад, нисгэгч хоёрын хоол тусдаа

4 Чемоданаа цоожиллоо гээд онгойхгүй гэсэн үг биш

Цахилгаантай чемодан, савны түгжээг хичнээн ч их цоожиллоо гэсэн нэмэр болдоггүй. Учир нь онгойлгохыг хүсэх л юм бол харандаа юм уу, үзгээр хялбархаан онгойлгочихож болдог байна. Мөн ингэснээр цахилгаан эвдэрдэг ажээ.

5 Онгоцонд тамхи татаж болдоггүйн учир

Гал алдах аюултай учраас онгоцонд тамхи татаж болдоггүй гэж хүн бүр боддог. Гэхдээ урьд нь онгоцонд тамхи татахыг зөвшөөрдөг байжээ. Тэгвэл хориглох болсон шалтгаан нь эдийн засгийн хэмнэлтээс болсон ажээ. Онгоцон дахь агаар, агаар шүүгчээр дамжин тойрон эргэлддэг бөгөөд тамхи татсан нөхцөлд шүүгч хөө тортогтой болдог гэнэ.

Онгоцонд тамхи татаж болдоггүйн учир

6 Тээш алга болдог 7 шалтгаан

  • Заримдаа ачааг сайтар шалгах шаардлага гардаг. Харин нислэгээс өмнө шалгаж дуусахгүй байх тохиолдол гардаг ажээ.
  • Заримдаа шинэхэн ажилтан тээшийг зөв сагсанд хийдэггүй.
  • Ажилтан ачаанд буруу шошго наачихдаг.
  • Зорчигч ачаан дээрээсээ хуучин шошгыг нь аваагүй тохиолдолд будлиан үүсдэг.
  • Ачаа дамжуурган дээр гацах тохиолдол гардаг. Мөн дамжин нислэгийн үед буруу тийш явуулах нь бий.
  • Ачааг онгоц руу зөөх үед анзаарагдалгүй гээгддэг. Ийм тохиолдол нэлээд гардаг ажээ.
  • Ачааны шошго гээгдсэн бол хэнийх гэдгийг таних аргагүй болдог. Тиймээс онгоцны ажилтнууд нэр, хаягаа тээшнийхээ гадна бичихийг зөвлөдөг байна.

7 Гар утсаа унтраах шалтгаан

Утаснаас болоод онгоц сүйрнэ гэж байхгүй л дээ. Гэхдээ утаснаас ялгардаг долгион нисгэгчдийн холбоонд саад учруулдаг аж.

Гар утсаа унтраах шалтгаан

8 Нислэгийн багийнхны гэр бүлийнхэн хөнгөлөлт эдэлдэг

Авиа компаниудын ажилчид өөрсөддөө, мөн ойр дотныхондоо тун хямд тасалбар авдаг. Тэд зөвхөн тасалбарынхаа татварыг төлдөг бөгөөд нэг үгээр хэлбэл үнэгүй нисдэг ажээ.

Нислэгийн багийнхны гэр бүлийнхэн хөнгөлөлт эдэлдэг

9 Ариун цэврийн өрөөний хаалга гаднаасаа онгойдог

Дотроос нь түгжсэн ариун цэврийн өрөөний хаалгыг гаднаас нь онгойлгож болдог. "Тамхи татаж болохгүй", эсвэл "Ариун цэврийн өрөө" гэсэн хаягны ард нууц бариул байдаг бөгөөд мэдээж энэ нь зорчигчийн хувийн орон зайнд халдахын тулд бус, дотор нь байгаа хүнд ямар нэг муу зүйл тохиолдсон бол онгоцны үйлчлэгч нар хэрэглэхэд зориулагдсан байдаг ажээ.

Ариун цэврийн өрөөний хаалга гаднаасаа онгойдог

10 Сандлын бариул хураагддаг

Олон хүн суудлын бариулнаас болж бухимддаг. Гэхдээ хурааж болдгийг нь тэр бүр мэддэггүй ажээ. Үүний тулд бариулан доорх жижигхэн товчлуурыг дарах хэрэгтэй.

Сандлын бариул хураагддаг

11 Тасалбар худалдан авахад хамгийн тохиромжтой цаг

Тасалбараа аль болох эрт худалдаж авбал хямд тусдаг гэж хүмүүс боддог. Гэхдээ хямд тасалбар хамгийн түрүүнд дуусдаг билээ. Үүнээс гадна мягмар, лхагва, бямба гаригт тасалбарын үнэ арай хямд байдаг аж.

Тасалбар худалдан авахад хамгийн тохиромжтой цаг

12 Эелдэг зан

Онгоцны үйлчлэгч нартай эелдэг харьцах нь танд тустай юм. Хоолондоо цадаагүй бол эелдгээр асуухад танд хоол нэмээд өгнө. Хажуугийн зорчигч хэтэрхий төвөгтэй байвал та мөн л үйлчлэгчээс суудлаа сольж өгөхийг гуйх хэрэгтэй. Гэхдээ зандарч тушаах бус, эелдгээр нөхцөл байдлаа тайлбарлан, туслахыг хүсэх нь зүйтэй. Харин бүдүүлэг, дээрэнгүй аашилбал онгоцны үйлчлэгч ердөө л эелдэг гэгч нь татгалзах билээ.

Эелдэг зан

Танд аль нь хамгийн сонирхолтой санагдсан бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()