Япончуудаас сурах ёстой 16 зүйл

Техник технологийн хурдацтай хөгжил дэвшил, эдийн засгийн чадавхаараа дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг болох Япончуудаас сурч, мэдэж авч болох зүйлс олон байх бөгөөд бид өнөөдөр та бүхэндээ хамгийн сонирхолтой гэсэн санаа авч болох зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ.

Япончуудаас сурах ёстой 16 зүйл
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1 Олон нийтийн дасгал

Хүүхэд, хөгшидгүй тэд эрүүл мэнд, бие организмдаа анхаарч, дасгал хөдөлгөөн хийдэг. 

Олон нийтийн дасгал

2 Хурдан галт тэрэгний чиглэл

Япон бол ард иргэдийнхээ төлөө бүхнийг хийхийг эрхэмлэдэг улс юм. Тийм ч учраас хурдан галт тэрэгний зам, чиглэлийг маш дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар бичсэн байдаг.

Хурдан галт тэрэгний чиглэл

3 Шуудан

Дэлгүүр бүрийн үүдэнд шуудан байх бөгөөд энэ нь хүмүүсийн цагийг ихээхэн хөнгөвчилдөг гэнэ.

Шуудан

4 Мөс

Савлагаатай мөснүүд хүнсний дэлгүүрүүдээр энэ мэтчилэн олон байдаг аж.

Мөс

5 Шууд идэх боломжтой бэлэн гоймонгууд

Хэрвээ та Японы хүнсний дэлгүүрүүдээс бэлэн гоймон худалдаж авбал тэр дор нь халуун ус хийгээд идэх боломжтой ажээ.

Шууд идэх боломжтой бэлэн гоймонгууд

6 Спортлог ард түмэн

Ямар ч байгууллага, албан газар байсан ажилчдын хувцас солих өрөөтэй бөгөөд тэндээ биеийн тамирын хувцаснуудаа хийх боломжтой. Түүнээс гадна албан байгууллага бүрт холгүй орших гүйлтийн зам, дасгал хөдөлгөөн хийх зориулалттай талбай байдаг төдийгүй ажлынхаа хажуугаар спортоор хичээллэж болох юм.

Спортлог ард түмэн

7 Бэлэн чанасан өндөг

Хүнсний дэлгүүрүүдэд нь бэлэн чанасан өндөг зардаг байна.

Бэлэн чанасан өндөг

8 Усыг нөөцлөх

Тэд усыг зах замбараагүй урсгадаггүй бөгөөд харин ч эсрэгээрээ нөөцөлдөг. 

Усыг нөөцлөх

9 Автомат машинаас хөнгөн зуушаа захиалах

Ихэнх зоогийн газруудад энэ машин байх төдийгүй та хүссэн хоолоо захиалан идэх боломжтой ажээ.

Автомат машинаас хөнгөн зуушаа захиалах

10 Шүхэр тогтоогчтой унадаг дугуй

Япончууд өдөр тутмын амьдралдаа дугуй их ашигладаг. Харин бороо болон цастай үед унадаг дугуйндаа шүхэр байрлуулж болдог юм.

Шүхэр тогтоогчтой унадаг дугуй

11 Олон нийтийн ванн

Ажлынхаа хажуугаар алжаал ядаргаагаа тайлах энэ мэт газрууд олон байдаг.

Олон нийтийн ванн

12 Үрдэг тос

Шингэн тос гэж харж байснаас биш, үрж гаргадаг ийм тос өмнө нь харж байгаагүй юм байна.

Үрдэг тос

13 Шүхэрнүүд

Хэнд ч, ямар ч үед хэрэгцээ шаардлага гардаг. Магадгүй бороотой үед шүхэр худалдаж авах хангалттай мөнгөгүй байж болно шүү дээ. Тэгвэл Япончууд энэ асуудлыг хямд үнэтэй шүхэрнүүдээр шийдсэн байна.

Шүхэрнүүд

14 Автомат унадаг дугуйны зогсоол

Гайхалтай биш гэж үү? Ямар ч зай эзлэхгүй бөгөөд газар доорх зогсоолоор зам тээврийн асуудлыг шийдэж чадсанаараа Япончууд олон улс орнуудыг гайхшруулаад байгаа билээ.

Автомат унадаг дугуйны зогсоол

15 Сэрүүн шүршигч

Японд зуны улиралд маш их халдаг учраас хүмүүсийн хэрэгцээнд дараах сэрүүцүүлдэг шүршигчийг нэвтрүүлсэн байна.

Сэрүүн шүршигч

16 Өвөрмөц савлагаатай бүтээгдэхүүнүүд

Сонирхолтой байгаа биз? Энэ мэтчилэн гайхалтай савлагаа, баглаа боодолтой бүтээгдэхүүнүүд олон байдаг байна.

Өвөрмөц савлагаатай бүтээгдэхүүнүүд

270
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()