Бөөрний чулууг хайлуулах боломжтой юу? Эмч нар ингэж зөвлөж байна!

2017-01-24, 18:28
27,353

Зүрх, элэгнээс гадна манайхан сүүлийн үед бөөр муудлаа, бөөрний чулуутай боллоо гэж их хэлэх болжээ. Тэгвэл манайхны дунд хамгийн түгээмэл гэж хэлж болох бөөрний чулууг яаж эмчлэх вэ? Мөн ус сайн уух хэрэгтэй, хүчиллэг жимс их идэх хэрэгтэй, тэгвэл бөөрний чулуу хайлдаг гэж хүмүүс ам дамжин ярилцахыг та магадгүй дуулсан байж болох юм. Тэгвэл эдгээр нь хэр зэрэг үнэний ортой вэ? Ингээд хүмүүсийн төөрөлдөж явдаг цуу үгийг үнэн эсэхийг нь олж мэдэхийн зэрэгцээ бөөрний чулууг хэрхэн хайлуулах тухай мэдээлэлтэй танилцъя.

Бөөрний чулууг хайлуулах боломжтой юу? Эмч нар ингэж зөвлөж байна!

1 Бөөрний чулуутай эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Бөөрний чулуу хэт авианы оношлогоонд тодхон харагдах боловч тийм ч нягт бус учраас рентген зурганд харагддаггүй. "pH-meter" багажаар шээсэн дэх хүчил шүлтийн түвшинг хэмжиж, чулуутай эсэхийг тогтоодог. Зарим тохиолдолд бүр баттай болгохын тулд компьютер томографаар чулууны хэмжээг тодорхойлдог ажээ. Гэхдээ рентген зураг, шээсний шинжилгээ байхад дээрх аргуудыг заавал ашиглах шаардлага үгүй билээ.

Бөөрний чулуутай эсэхээ хэрхэн мэдэх вэ?

2 Бөөрөнд элс байдаг уу?

Бөөрөнд 0.5 см диаметрээс дээш хэмжээтэй зүйлийг бөөрний чулуу гэж тодорхойлдог. Харин энэ хэмжээнд хүрэхгүй бол чулуу биш бөгөөд бөөрөнд элс байдаггүй билээ. Хэрэв бөөрөн дотор ямар нэг ширхэгтэй зүйл байна гэж эмч хэлсэн бол яаран эмчлүүлэхээсээ урьдаар биеийн байдлаа сайтар ажиглаж, 6 сар тутам хэт авианы шинжилгээнд хамрагдах нь зүйтэй. Тэгвэл бөөрөн дэх зүйл үнэхээр чулуу мөн үү, үгүй юу гэдэг нь мэдэгдэнэ. Учир нь бөөрний чулуу үргэлж томорч байдаг билээ. Тиймээс шээсний шинжилгээнд зайлшгүй хамрагдах нь зүйтэй.

Бөөрөнд элс байдаг уу?

3 Тэнцвэр

Бөөрний чулуунаас ангижрахын тулд бие дэх "хүчил шүлт"-ийн хэмжээг бууруулах хэрэгтэй. Харин 2 см-ээс том хэмжээтэй чулууг дурангаар авахуулах хэрэгтэй байдаг байна. Энэ үед зөв хооллож, шингэн зүйл сайн уух ёстой ажээ. Гэвч ихэнх тохиолдолд бөөрний чулуу нүүж, давсаг руу очсон байдаг бөгөөд ийм үед чулууг хайлуулах боломжгүй болдог. Учир нь чулуу нүүснээс болж бөөр хүчтэй хатгаж өвдөх, бөөрний тэвшинцрийн үрэвсэл үүсдэг аж. 

Тэнцвэр

4 Бөөрний чулууг усаар хайлуулж болдог уу?

Ус их ууснаар шээсэн дэх хүчил нь давс ялгарлыг багасгаж, жижиг чулуунууд хайлдаг. Гэхдээ бүх чулуу ус ууснаар хайлдаггүйг анхаарах хэрэгтэй. Учир нь ус шээсэн дэх "шүлт хүчил"-ийн хэмжээг тогтворжуулж чаддаггүй ажээ. Тиймээс "нимбэгний хүчлийн давс"-аар эмчлэх нь зүйтэй. Гэхдээ энэ эмчилгээ нь хэд хэдэн сөрөг талтай тул эмчийн хяналтанд байх шаардлагатай юм. 

Бөөрний чулууг усаар хайлуулж болдог уу?

5 Шээс ялгаруулдаг бэлдмэл бөөрний чулуу хайлуулдаг уу?

Бөөрний чулуутай хүн шээс ялгаруулдаг эм/ургамал хэрэглэх нь тун аюултай. Учир нь чулуу шээсэнд бус бөөрөнд байдаг тул байнгын ажиглалт, тусгай хоолны дэглэм хэрэгтэй юм. Тиймээс шээс хөөх эм уугаад байвал чулуу хөдөлгөөнд орж, давсаг болон давсагны хоолойд очиж, шархлаа үүсгэх эрсдэлтэй.

Шээс ялгаруулдаг бэлдмэл бөөрний чулуу хайлуулдаг уу?

6 Тэгвэл бөөрний чулууг хэрхэн хайлуулах вэ?

Нимбэгний найрлаганд нь агуулагдах "оксалат" гэх хүчил нь бөөрний чулууны хэмжээг багасгах, томруулахгүй байх, цаашлаад хайлуулах ач тустай болохыг эрдэмтэд олж тогтоосон байна. Иймд та цэвэр, байгалийн гаралтай нимбэг худалдан авч, хэрэглэж байх хэрэгтэйг "Дэлхийн эрүүл мэндийн байгууллага"-ын доктор, профессор Эдвард (Edward) зөвлөж байна.

Тэгвэл бөөрний чулууг хэрхэн хайлуулах вэ?

Бөөрний чулууг нимбэгний шүүс ууснаар хэмжээнд нь байлгах, цаашлаад багасгаж, хайлуулах боломжтой гэдгийг энэхүү мэдээллээс ойлгож авлаа. Тиймээс та өдөр тутмын амьдралдаа нимбэгний шүүс хэрэглэж байгаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()