Таныг төсөөлж байснаас ч илүү залуу харагдуулах 10 нууц

Бүсгүй хүн бүр топ модель Одгэрэл шиг залуу, сайхан харагдахыг хүсдэг. Гэхдээ залуу насны гоо сайхнаа хадгалахын тулд өөрөө өөрийгөө арчлах ёстой байдаг билээ. Гэхдээ арчилна гэдэг маань гоо сайхны хагалгаанд орох, эсвэл өдрийн ихэнх цагийг толины өмнө эргэлдэж өнгөрөөнө гэсэн үг биш юм. Та ердөө залуу, сайхан харагдах гэсэн хүсэл эрмэлзэл дээрээ нэмээд, доорх хялбархан 10 зүйлийг хийхэд болох аж.

Таныг төсөөлж байснаас ч илүү залуу харагдуулах 10 нууц
БРЭНДИЙН САР!
Хаах
Сурталчилгаа

1 Мөс

Өдөр болгон нүүрээ мөсөөр арчвал арьс өнгөлөг байдлаа хадгалж үлддэг. Үүний учир нь тун энгийн. Хүйтэн зүйл нүүрний арьсан дахь цусны эргэлтийг хурдасгаж, чангалдаг аж. Ингэснээр арьсны хөгшрөлтийг үгүй хийж, өнгөлөг болгодог байна.

Мөс

2 А витамин

А витамин агуулсан тос түрхвэл эд эс сэргэдэг. Эмийн сангуудад худалдаалдаг А витаминыг нүүрнийхээ тосонд холивол "залуу насны шидэт бэлдмэл" болох юм. Тус амин дэмийг тосондоо хольсноор үйлчилгээ нь сайжирч, арьсанд илүү гүн шингэдэг ажээ.

А витамин

3 Гуужуулагч

Нас нэмэх тусам арьс хуурайшиж, эд эс нь үхжиж байдаг. Үүний дүнд арьс гуужиж, шинэ арьс нөхөн төлждөг билээ. Тиймээс арьсаа гуужуулж, нөхөн төлжилтийг түргэсгэх нь зүйтэй. Ингэснээр арьс илүү залуу харагддаг байна.

Гуужуулагч

4 Нарны хамгаалалт

Нарны хэт ягаан туяа арьсанд толбо үүсгэж, үрчлээтүүлж байдаг. Тиймээс "SPF" шүүлтүүртэй нарны тос өвөл, зунгүй түрхэж байх хэрэгтэй. Ийм тосонд витамин А, Е, Ц агуулагддаг билээ. Мөн нарны цацраг өдрийн цагаар маш хурц байдаг тул тосноос гадна малгай, нарны шил зүүж байх нь зүйтэй.

Нарны хамгаалалт

5 Чийгшүүлэгч

Үрчлээний эсрэг тос ихэвчлэн чийгшүүлэгч багатай байдаг тул өдөр болгон зориулалтын бүтээгдэхүүнээр арьсаа чийгшүүлж байх нь тун чухал билээ.

Чийгшүүлэгч

6 Антиоксидант

Антиоксидант нь эд эсийг гэмтээж байдаг молекулуудыг устгадаг ач тустай. Харин антиоксидант нь усан үзэм, нэрс болон бууцай зэрэг хүнсэнд ихээр агуулагддаг. Харин гоо сайхны бүтээгдэхүүний хувьд найрлагандаа "Coenzymes Q10" болон витамин Ц, Е агуулсан байх хэрэгтэй бөгөөд мөн анар жимс, ногоон цайнд эдгээр амин дэм нь агуулагддаг аж.

Антиоксидант

7 Усанд орох

Усанд орох үед хүний биеийн хор ялгарч, судас тэлдэг. Ингэснээр бие дэх хүчилтөрөгчийн хэмжээ ихсэж, арьс толигор, чанга болдог ажээ. Мөн хүйтэн шүршүүрт ороод, дараа нь халуун усанд орвол температурын өөрчлөлтөөс болж арьс өнгөлөг болдог гэнэ.

Усанд орох

8 Хүйтэн халбага

Хүйтэн халбаганы уламжлалт арга одоо ч хоцрогдоогүй. Хөлдөөгчинд хонуулсан хоёр ширхэг төмөр халбага нүдэн дээрээ тавибал зовхи чангардаг. Бүр үр дүнтэй болгоё гэвэл халбагаа балжин гарамтай цайнд дүрээрэй.

Хүйтэн халбага

9 Уруул

Уруул үргэлж дур булаам харагдах ёстой. Харин үүний тулд танд уруул чийгшүүлэгч хэрэгтэй юм. Гэхдээ тус бүтээгдэхүүн найрлагандаа байгалийн гаралтай тос агуулсан байх нь чухал бөгөөд химийн хольцтой чийгшүүлэгчээс аль болох зайлсхийгээрэй.

Уруул

10 Үс

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Тэгвэл гялалзсан үстэй болохын тулд та үсээ угаачихаад хүйтэн усанд толгойгоо дүрээрэй. Температурын огцом өөрчлөлтөөс болж гэмтсэн үс унаж, ширхэг нь гялалзан, зөөлөрдөг ажээ.

Үс

Дээрх хялбархан бөгөөд үр дүнтэй 10 аргыг та хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцаж, мөнхийн залуу нас, гоо үзэсгэлэнг бэлэглээрэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()