Бидний амьдарч буй Дэлхийн ертөнцийн 10 хачирхалтай нууц

Та дэлхий хэмээх гаригийн талаар хэр ихийг мэдэх вэ? Өдөр ирэх тусам техник технологи, шинжлэх ухаан хөгжиж байгаагийн ачаар бидэнд нууц гэх зүйл бараг үлдээгүй гэж хэлж болох ч, далайн гүнд юу байгааг хэн ч мэдэхгүй байгаа юм. Бүр хачирхалтай нь алс холын сансар огторгуйг далайгаас илүү судалсан байдаг бөгөөд эдгээр болон бусад сонирхолтой нууцуудын талаар хамтдаа сонирхоцгооё.

Бидний амьдарч буй Дэлхийн ертөнцийн 10 хачирхалтай нууц
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Газар хөдлөлт цаг хугацааг түргэсгэдэг

Дэлхий тэнхлэгээ бүтэн эргэх хугацааг бид 24 цаг буюу нэг хоног гэж тоолдог. Гэхдээ үнэндээ дэлхий тэнхлэгээ эргэх хугацаа нь 23 цаг 56 минут 4 секунд байдаг ажээ. Мөн дэлхийн эргэх хугацаа өөрчлөгддөг бөгөөд үүний нэг жишээ нь 2011 онд болсон Японы газар хөдлөлт юм. Энэ үеэр дэлхий 2 секундээр хурдан эргэх болсон бөгөөд 2015 онд буцаад хэвэндээ оржээ.

Газар хөдлөлт цаг хугацааг түргэсгэдэг

2 Өөр дэлхий

Үлэг гүрвэл амьдарч байсан үеийн дэлхий одоогийнхоос огт өөр тогтоцтой байсан юм. Галт уулын дэлбэрэлтийн дараа хайлмаг хөрж, арлуудыг бий болгосон гэж та дуулсан биз? Харин энэ нь өнөөгийн дэлхий ертөнцийн анхны хэлбэр байсан билээ. Магма газрын гүнээс оргилон, гадарга дээр гарч, хөрөөд хад чулуу болсон ажээ.

Өөр дэлхий

3 Дэлхий бөөрөнхий биш

Хүн төрөлхтөн дэлхий хавтгай биш гэсэн үзлээс салах гэж чамгүй олон жил зарцуулсан билээ. Гэхдээ өнөөгийн хүмүүсийн боддог шиг дэлхий үнэндээ бөмбөг шиг бөөрөнхий биш юм. Туйл хавиараа бага зэрэг хавчгар, мөн экваторын шугамын ойролцоо гүдгэр тул дэлхий бөөрөнхий хэлбэртэй боловч бөмбөг шиг биш харин төмстэй төстэй ажээ.

Дэлхий бөөрөнхий биш

4 Хүн төрөлхтөн дэлхийн эзэн биш

2017 гэхэд дэлхийн хүн амын тоо 7.4 тэрбум болох юм. Гэхдээ дэлхий дээр амьдардаг хамгийн олон зүйл нь хүн биш. Дэлхийн хаа сайгүй, өнцөг булан бүрт нян бактери байдаг бөгөөд зөвхөн усанд л гэхэд 1.000.000.000.000.000.000.000.000.000.000 орчим нян байдаг ажээ.

Хүн төрөлхтөн дэлхийн эзэн биш

5 Сансрын хаягдал

Сүүлт одны үлдэгдэл, пуужингийн хэлтэрхий, 2000 гаруй хиймэл дагуул гээд сансрын хог хаягдлууд 35 км/цагийн хурдтай хөвж байдаг ажээ. "Gravity" киног санаж байна уу? Тэгвэл тус кинонд гардагчлан сансрын нисгэгчдийн хамгийн том айдас бол сансарт гээгдэх явдал байдаг ажээ.

Сансрын хаягдал

6 Агаар

Амазоны алдарт ширэнгэн ой 5.5 сая км/кв газар нутагтай бөгөөд дэлхийн агаарын 20 хувийг бий болгодог. Үлдсэн томоохон ой мод Төв Ази, Африк, Өмнөд Ази болон Австралид байдаг бөгөөд эдгээр ой модод нь бүгд нийлж байж, Амазоны ойтой тэнцэх ажээ.

Агаар

Гэхдээ ой модны ашиг тус нь зөвхөн хүчилтөрөгч үүсгэх биш юм. Тэд бичил биет, ургамал, моддыг шинээр бүтээж, байгалийг жам ёсоороо эргэн өөрчлөгдөхөд тусладаг билээ. Гэвч харамсалтай нь жил ирэх тусам ой модны хэмжээ багасч байгаа бөгөөд энэ нь дэлхийн дулаарал, хүн төрөлхтний үйл ажиллагаанаас болж байгаа юм.

7 Татах хүч өөрчлөгддөг

Физикийн хичээлээр заадгаас ялгаатай нь дэлхийн татах хүч нь газар болгонд янз бүр байдаг ажээ. Экваторын шугам дээр байснаа та гэнэт хойд туйлд очлоо гэж бодъё. Тэгвэл таны жин 0.5 хувиар огцом нэмэгдэх юм. Үүнтэй адилаар дэлхийн зарим нэг газар, жишээ нь "Hudson Bay"-д татах хүч ердийнхөөс бага байдаг. Энэ өөрчлөлт нь мөсний нимгэрэл болон магмын хөдөлгөөнтэй холбоотой билээ.

Татах хүч өөрчлөгддөг

8 Нар шиг халуун

Маш олон жилийн турш хүн төрөлхтөн дэлхийн дулааны эх үүсвэр бол зөвхөн нар гэж бодож ирсэн билээ. Гэвч дэлхийн цөм нартай адил буюу 5500 хэмийн халуун байдаг аж. Даанч гол асуудал гэвэл дэлхийн цөм хүртэл 3000 км байдаг бөгөөд хүн төрөлхтөн газрын гүний 18 км хүртэл л ухаж чадсан юм.

Нар шиг халуун

9 Туйлын туяа

Хэрэв ногоон, ягаан, цэнхэр өнгөтэй гэрэл тэнгэрт угалзран, бүжиж байхыг харсан бол та азтай юм. Үүнийг туйлын туяа гэдэг. Энэ нь нарны эрчим хүчээр бий болсон салхи дэлхийн соронзон гадаргатай шүргэлцэлд орсноос үүдэлтэй юм. Ингээд агаарын хэмийн өөрчлөлтөөс тэнгэрийн хаяа өнгө өнгөөр гэрэлтдэг ажээ.

Туйлын туяа

10 Усны ертөнц

Дэлхий ертөнцийн 70%-ийг ус бүрхдэг. Харин үүний ихэнхийг Номхон далай эзэлдэг билээ. Гэвч үнэндээ хүн төрөлхтөн далайгаас илүү сансрын талаар мэдлэгтэй бөгөөд далайн ердөө 5%-ийг л судалсан байгаа юм. Далайд амьдардаг 210.000 орчим загас, ургамал, бичил биетийг олж илрүүлсэн бөгөөд огт судлагдаагүй 20 сая төрөл зүйл байгаа гэдэгт эрдэмтэд бат итгэлтэй байдаг аж. Түүхэнд хамгийн гүндээ далай руу 1100 метр шумбасан бөгөөд сонирхуулж хэлэхэд алдарт "Titanic", "Avatar" киноны найруулагч Жэймс Камерон (James Cameron) энэ гүнд анх шумбасан юм.

Усны ертөнц

Танд аль нь хамгийн сонирхолтой санагдаж байна?

335
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()