Таныг өндөр болгох үр дүнтэй 10 арга

2017-01-27, 19:41
307,929

Та өндөр хүмүүст нууцхан атаархаж явдаг юм биш биз? Намхан байх нь хүний өөртөө итгэх итгэлд маш чухал байр суурь эзэлдэг. Өндөр нуруу ихэвчлэн удамшдаг боловч хүний биед өндөр болгодог даавар оршдог бөгөөд энэ нь яс болон мөгөөрсний өсөлт хөгжилтөнд чухал нөлөө үзүүлдэг байна. Тэгвэл бид танд энэ дааврыг идэвхижүүлж, өндөр болоход тань туслах 10 аргыг хүргэхээр бэлтгэлээ.

Таныг өндөр болгох үр дүнтэй 10 арга

1 "Ashwagandha" хэрэглэх

"Ashwagandha" буюу нэг үгээр хэлбэл "Энэтхэг хүн орхоодой" нь өндөр болоход тусладаг. "Ashwagandha" нь ясыг бэхжүүлж, тэлдэг янз бүрийн эрдэс бодис агуулдаг юм. Ингээд "Ashwagandha"-ийг та дараах байдлаар хэрэглээрэй.

  1. Бүлээн сүүнд 2 халбага "Ashwagandha" хийнэ.
  2. Элсэн чихрийг хүссэн хэмжээгээрээ холино.
  3. Орой бүр унтахын өмнө дээрх сүүг уух бөгөөд үр дүнг нь үзэхийн тулд дор хаяж 45 хоног хэрэглээрэй.

"Ashwagandha" хэрэглэх

2 Сүү уух

Сүү нь өндөр болоход тустай кальциар баялаг бөгөөд өсөлт хөгжилтөнд ихээхэн чухал А витамин, уураг агуулдаг. Өндөр болохын тулд өдөрт багаар бодоход 2-3 аяга сүү уух хэрэгтэй бөгөөд мөн бяслаг, тараг, цөцгий идэж байгаарай.

Сүү уух

3 Иогоор хичээллэх

Иог стрессээс ангижирч, даавар ялгаруулахад тусладаг бөгөөд тодорхой иогийн дасгалууд өндөр болоход эергээр нөлөөлдөг. Мөн нуруунд учирсан даралтыг хөнгөрүүлдэг тул хүнийг өндөр болгодог ажээ.

4 Дасгал хийх

Хэдэн ч насандаа өндөр болох аргын нэг бол сунгалтын дасгал хийх явдал юм. Хэрэв сунгалтын дасгал яаж хийхээ мэдэхгүй байгаа бол та доорх бичлэгийг үзээрэй.

5 Спортоор хичээллэх

Спортоор хичээллэснээр өндрийн даавар ялгардаг. Тиймээс байнга дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх нь зүйтэй. Хамгийн сайн дасгалын нэг бол дээс тоглох юм. Өдөрт хамгийн багадаа 30 минут дээс тоглож байгаарай. Мөн турникэн дээр 10 секунд зүүгдэх хэрэгтэй бөгөөд өдөрт 6 удаа энэ дасгалыг хийх хэрэгтэй. Дээрээс нь теннис, сагс зэрэг спортоор хичээллэвэл үсрэх шаардлага их гардаг тул өндөр болдог. Бас усанд сэлж, дугуй унаж, гүйж байгаарай.

Спортоор хичээллэх

6 Сайн унтаж амрах

Унтаж байх үед хүний тархи амарч, өсөлтийн даавар ялгаруулдаг. Харин ядарсан үед тархи тус дааврыг ялгаруулах нь багасдаг аж. Тиймээс өндөр болохыг хүссэн хүн өдөрт 11 цаг унтах хэрэгтэй билээ.

Сайн унтаж амрах

7 Хоолоо зөв сонгох

Хангалттай хэмжээний шим тэжээл авч чадахгүй бол хүн өсдөггүй. Тиймээс хоол хүнсээ тохируулж, тэнцвэржүүлэх нь чухал юм. Цайр, манган, Ц витамин, уураг, кали, кальци болон фосфороор баялаг хүнс өндөр болоход тусладаг. Тэгвэл хүнсний ногоо, жимс, самар, үр, сүүн бүтээгдэхүүнүүд дээрх амин дэмээр баялаг байдаг билээ.

Хоолоо зөв сонгох

8 Нарны туяаг харах

Нарны гэрэл бол байгалийн витамин Д юм. Витамин Д нь өндөр болох гол түлхүүр бөгөөд тус амин дэмийн дутагдлын үед яс сийрэгжиж, өсөлт зогсдог. Тиймээс Д витаминыг авахын тулд та 20-30 минут наранд зогсож байгаарай. Ургах болон шингэх нарны туяанд Д витамин ихээр агуулагддаг бөгөөд хэт ягаан туяа багатай байдаг. Мөн сүү, өндөг болон загасанд витамин Д агуулагддаг ажээ.

Нарны туяаг харах

9 Цэх зогсох

Өндөр байхын тулд биеэ зөв авч явах хэрэгтэй. Энэ нь хүзүү, нуруу нэг түвшинд цэх байна гэсэн үг юм. Байнга цэх байснаар нуруу тэнийж, булчин сулардаг тул өндөр болоход тусладаг. Харин бөгтийснөөр нурууны яс сууж, намхан харагддаг ажээ. Тиймээс явж, зогсож, бүр сууж байхдаа ч байнга цэх байхыг хичээгээрэй.

Цэх зогсох

10 Ус уух

Ус их ууснаар хүний биеэс хорт бодис гадагшилж, хоолны шингэц сайжирдаг бөгөөд цусны эргэлт хурдасч, өндөр болдог байна. Үүний тулд өдөрт хамгийн багадаа 8 аяга ус уух хэрэгтэй бөгөөд хажуугаар нь ус ихтэй өргөст хэмх, тарвас зэрэг жимс, ногоо идэх нь зүйтэй.

Ус уух

Ингээд эцэст нь хэлэхэд та дараах зүйлсийг санаж яваарай:

  • Өндөртэйгээ зохицсон жинтэй байх хэрэгтэй.
  • Тамхи татах хэрэггүй.
  • Согтууруулах ундаанаас татгалз.
  • Түргэн хоол идэхээс зайлсхий.

648
таалагдаж байна

157
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()