26 настай тэрбумтан залуугийн нууцлаг амьдрал

2017-01-27, 13:18
33,217

Алдарт "Snapchat" аппликэйшнийг зохион бүтээгч Эван Спигел (Evan Spiegel) одоогийн байдлаар хамгийн залуу тэрбумтан юм. Тэр 26 настай бөгөөд түүний хөрөнгө нь 2.1 тэрбум доллар ажээ. "Snapchat" аппликэйшнд секунд бүрт 9000 зураг ордог бөгөөд 150 сая идэвхитэй хэрэглэгчтэй юм. Ингээд та бидний бэлтгэсэн мэдээг уншаад дэлхийн хамгийн залуу тэрбумтны талаар өвөрмөц хачин зүйлүүдийг мэдэж аваарай.

26 настай тэрбумтан залуугийн нууцлаг амьдрал

1 Машины зогсоол

Эван ахлах сургуульд байхдаа машинаа сургуулийнхаа хашаанд биш, компанийн хашаанд тавьдаг байжээ. Аав нь "Edison" компанийн төлөөлөгч байсан тул хүүдээ тусад нь зогсоол авч өгсөн байна. Тиймдээ ч Эван "Cadillac Escalade" машин унадаг байсныг нь гайхах аргагүй юм. 

Машины зогсоол

2 Аавтайгаа амьдардаг байсан

Эван "Snapchat"-ийг үндэслэн, чамгүй амжилт олсон ч, хэдэн жилийн турш аавтайгаа амьдарчээ. Тэрбээр "түрээс нь хямдхан шүү дээ" гэж хэлдэг байсан бөгөөд "Snapchat"-ийн эзэнт гүрний хаан атлаа гэрээсээ явдаггүй байсан нь хачин байгаа биз? 20 гарсан залуучууд эцэг эхтэйгээ амьдрах дургүй байдаг бол Эванд бүх зүйл эсрэгээрээ байсан юм. Ингээд 2014 оны 11-р сард тэр гэрээсээ нүүж, 3 унтлагын өрөө бүхий 3.3 сая долларын байшинтай болжээ.

Аавтайгаа амьдардаг байсан

3 Тэйлор Свифт (Taylor Swift)-тэй үерхэж байсан

2013 оны 12-р сард шинэ жилийн үдэшлэгээр тэд танилцсан бөгөөд хэсэг хугацаанд үерхээд амжсан юм. Цуу яриагаар бол Эван Тэйлорын хүссэн анхаарал халамжийг өгөхөд бэлэн биш байсан тул салцгаасан гэнэ. Эваны хувьд "Snapchat" нэн тэргүүний зүйл байсан бөгөөд 2015 онд тэр супер модель Мирандаа Кер (Miranda Kerr)-тэй болзож эхэлсэн юм.

Тэйлор Свифт (Taylor Swift)-тэй үерхэж байсан

4 Харрисон Форд (Harrison Ford)-ын байшин

2016 оны 5-р сард тэрбээр 3 унтлагын өрөөтэй байшингаа солихоор шийдэж, 660 мкв бүхий 12 сая долларын үнэтэй байшинг худалдаж авчээ. Энэ байшин алдарт жүжигчин Харрисон Фордынх байсан юм. Эван сүйт бүсгүй Мирандатайгаа тус байшинд нүүж орсон бөгөөд хуучин байшинтай нь нэг дүүрэгт байдаг аж. Кер хаа байсан Малибугаас нүүж ирсэн ч, Эваны шинэ байшин 7 унтлагын өрөө, усан сан, гэрийн фитнес, зочны өрөөтэй бөгөөд эргэн тойрон тун сайхан харагддаг тул харамсах зүйл байхгүй биз ээ.

Харрисон Форд (Harrison Ford)-ын байшин

5 Сургуулиа төгсөөгүй

2012 оны 6-р сард Стэнфордын их сургуулийн төгсөгчидтэй мөр зэрэгцэн зогсож байсан ч, Эван хэдэн кредит дутуу байсан тул яг ч сургуулиа төгссөн гэсэн үг биш юм. Гэр бүлийнхэн нь хүүгийнхээ сургууль төгсөж буй алтан хормыг гэрчлэн, зураг авч байжээ. Харин багш нар нь Эваныг хэдхэн кредитээ нөхөөд авчихна гэдэгт итгэж байсан учраас төгсөгчдийн тоонд оруулсан аж. Тухайн үед Эван ичгэвтэр байдалд орохгүйн тулд сургуулиа төгсөж чадаагүйгээ бусдаас нууцалсан гэнэ.

Сургуулиа төгсөөгүй

6 Хувийн нууц

Баячууд ихэвчлэн мөнгө хөрөнгөө гайхуулж, толгойд орж ирсэн санаагаа бусдад байнга илэрхийлж байдаг. Харин Эван ондоо хүн юм. Тэр бусдад хамаг бүхнээ дэлгээд байдаггүй. Мөн компани нь ч энэ зарчмаар нь ажилладаг аж. "Snapchat" бусад олон нийтийн сүлжээ шиг хувийн мэдээлэл тэгтэл их шаарддаггүй бөгөөд Эван өөрөө "Facebook"-ийн дэлгэрэнгүй мэдээлэлд дургүй ажээ. Дээрээс нь компанийнхаа ажиллтнуудад шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар ч тайлагнаад байдаггүй бөгөөд олон нийтийн дунд зураг авахуулахдаа дургүй билээ. Эван хэнд, юу ярихаа тун хянуур боддог ажээ.

Хувийн нууц

7 Эрх жаал

Эван баян жаал байсныг бид мэддэг болсон. Тэгвэл тэр анхныхаа машиныг авсны дараа спорт загварын "BMW"-тэй болохыг хүссэн аж. Түүнийг ахлах сургуульд байхад ээж, аав нь хэдийн салсан байсан бөгөөд аавдаа хандан: "Би их хөдөлмөрлөсөн. Харин хөдөлмөрийнхөө хариуд 75000 долларын "BMW" авах эрхтэй хүн" хэмээн захиа бичсэн юм. Харин аав нь хүсэлтийг нь зөвшөөрөөгүй тул тэр машин авч өгөхийг зөвшөөрсөн ээжтэйгээ хамт амьдрахаар явсан ажээ.

Эрх жаал

8 Ажил хэрэг

"Snapchat" компанид ажиллаж байсан олон хүн Эвантай хамтарч ажиллах хэцүү гэлцдэг. Технологийн компаниуд шинээр гаргасан бүтээгдэхүүн болон удахгүй гаргах шинэ загвараа ажилчиддаа нээлттэй зарладаг боловч "Snapchat" компанийн ажилчид байгууллагын үйл ажиллагааны талаар шинэ мэдээг хэрэглэгчидтэй л адил сонин дээрээс уншдаг ажээ. Тус компани хэд хэдэн салбартай боловч хоорондоо ямар ч холбоогүй ажилладаг байна. Үүнээс нь болоод ажилчид нь ихээхэн солигддог бөгөөд хүний нөөц нь ердөө л 6 сар ажиллаад гарч байсан түүхтэй. Түүний өвөрмөц арга барил олон хүнд амаргүй санагддаг ч, Эван өөрийнхөөрөө л ажил хэргээ явуулдаг ажээ.

Ажил хэрэг

9 Загварын ертөнц

Эван "Victoria's Secret"-ийн хуучин загвар өмсөгчтэй сүй тавьснаар зогсохгүй Италийн "Vogue" сэтгүүлд зургаа авахуулж байжээ. Бүр Кертэй "Louis Vuitton"-ийн үдэшлэг дээр танилцсан юм. Тэрбээр ахлах сургуульдаа олж авсан дүр төрхөө одоог хүртэл хадгалдаг бөгөөд түүний байнга өмсдөг богино цамц нь ердөө 50 долларын үнэтэй аж.

Загварын ертөнц

10 Цэцгэнд дуртай

Тэрбумтнууд хачин хоббитой байдаг. Билл Гэйтс (Bill Gates) аяга угаах дуртай бол Эван цэцэг тарих хоббитой аж. Тэр хүн хөлслөөд ажиллуулж болох ч, сүйт бүсгүйтэйгээ хамтаар цэцэрлэгээ арчлах дуртай бөгөөд Кер Малибуд амьдардаг байхад нь Эван цэцэрлэгийн шинэ усалгааны төхөөрөмж бэлэглэж байсан юм. Одоо тэд шинэ байшиндаа хамтдаа цэцэрлэгээ арчилдаг ажээ.

Цэцгэнд дуртай

11 Машины суудал худалдаж авсан

Эван, Мирандад ухаангүй хайртай гэдгийг хүн бүр мэддэг болсон. Тэгэхээр сүйт бүсгүйдээ хайртай юм чинь 5 настай хүүг нь ч бас хайрлах хэрэгтэй юм. Тиймээс тэр 2015 онд Мирандатай үерхэж эхлээд удаагүй байхдаа хүү Флин Блүүм (Flynn Bloom)-д нь зориулан машины суудал худалдан авсан билээ. Үүнээс харахад тэрбумтан маань Мирандад хичнээн хайртай болох нь мэдэгдэж байгаа биз ээ.

Машины суудал худалдаж авсан

12 "Facebook"-ийн саналд татгалзсан

"Facebook" компани "Snapchat"-ийг 3 тэрбум доллараар худалдаж авах санал тавьсан ч, Эван татгалзсан гэдгийг хүн бүр мэднэ. Энэ нь тун зоригтой алхам байсан ч, Эван өөрийнх нь аппликэйшн илүү ихийг авчрана гэдгийг тооцоолсон байсан аж. 2012 онд Марк Цукерберг (Mark Zuckerberg) "Facebook" компани "Snapchat" шиг аппликэйшнийг хэдхэн хоногийн дотор бүтээж, "Snapchat"-ийг шахан гаргаж чадна хэмээн нотлохыг оролдсон бөгөөд "Poke"-ийг бүтээсэн ч ихээхэн алдагдал хүлээсэн юм. Эван өдийг хүртэл компаниа зараагүйдээ баярлаж явдаг байна.

"Facebook"-ийн саналд татгалзсан

13 Пикассо (Picasso)-той адил

Эван тун ч алсын хараатай, хэн бүгдээс түрүүлж аливааг олж хардаг нэгэн. Тэр бүтээлч, бүгдийг хяналтандаа байлгадаг. Түүний алсын  хараа, шаардлагаас болоод хамтарч ажиллах хэцүү байдаг талаар бид дээр дурдсан. Эван яахын аргагүй технологийн салбар дахь гоц ухаантан бөгөөд зарим хүмүүс түүнийг Пикассотой зүйрлэдэг ажээ. Учир нь тэр "Snapchat"-ийг зөвхөн бизнес биш урлагийн нүдээр хардаг билээ.

Пикассо (Picasso)-той адил

14 "Шинжлэх ухаан, урлагийн сургууль"

Эван маш өндөр төлбөртэй "Шинжлэх ухаан, урлагийн сургууль"-ийг төгссөн юм. Тэрбээр сургуулийнхаа гадна машинаа байрлуулдаг байсныг бид дээр дурдсан ч, тус сургуульд олон алдартан болон тэдний хүүхдүүд явдаг байсан билээ. Жүжигчин Дензел Вашингтон (Denzel Washington) тус сургуулийн сагсан бөмбөгийн багийн туслах дасгалжуулагч байсны зэрэгцээ жүжигчин Дастин Хоффман (Dustin Hoffman) урилгаар лекц уншдаг байжээ. Үүний зэрэгцээ орой болоход Мэг Райн (Meg Ryan), Жона Хилл (Jonah Hill), Кэйт Хадсон (Kate Hudson) гэх мэт олон одууд хүүхдээ авахаар тус сургуулийн гадаа дугаарладаг аж.

"Шинжлэх ухаан, урлагийн сургууль"

15 Бүдүүлэг гэрлэх санал

Эваны тавьсан гэрлэх санал тун бүдүүлэг байсан ч, хэтэрхий их баярласан Миранда үүнийг нь тоогоогүй аж. Эван тэр үед: "Миранда, би нэг л удаа хэлье. Энэ бол миний чиний өмнө өвдөг сөхөрч байгаа анхны бөгөөд эцсийн тохиолдол шүү" гэж хэлсэн байна. Юу гэсэн үг вэ? Хүрсэн бүхнээ алт болгон хувиргадаг 26 настай тэрбумтан хэзээ ч Мирандагийн дор орохгүй гэсэн үг үү? 

Бүдүүлэг гэрлэх санал

16 Амжилтанд хүрсэн түүх

Түүний хувьд бусад тэрбумтнуудаас шийдэмгий, өөртөө итгэлтэй, зөв гэж бодсон зүйлээ хийхийн тулд бусдын үзэл бодол, санал сэтгэгдэл ямар байхыг төдийлөн харгалзаж үздэггүйгээрээ ялгаатай нэгэн бөгөөд хүмүүс түүний амжилтанд хүрч, өнөөдрийн өндөрлөгт очсоныг энэ зан чанартай нь холбож, ойлгох нь ч бий.

Ингээд та бүхэн Эван Спигелийн "Snapchat"-ийг үүсгэн байгуулсан түүхийг ЭНД дарж уншина уу.

Амжилтанд хүрсэн түүх

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()