Бидний эрүүл мэндийг хөнөөдөг санаанд оромгүй зүйлс

Эрүүл байна гэдэг энэ хорвоо дээрх хамгийн сайхан жаргал гэдэгтээ маргах хүн гарахгүй биз ээ. Эрүүл бие, саруул ухааныг хичнээн мөнгөтэй байсан ч, худалдаж авч чадахгүй. Гэвч хүмүүс бид өөрсдөө ч мэдэлгүй дараах зуршлуудыг хийж, эрүүл мэндээ үгүй хийдэг ажээ. Тэгвэл чухам ямар зуршлууд бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг хамтдаа мэдэж авцгаая. 

Бидний эрүүл мэндийг хөнөөдөг санаанд оромгүй зүйлс
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Хөлөө ачиж суух

Хамгийн анх 1999 онд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани хөлөө ачиж суухын хор хөнөөлийг танилцуулсан юм. Энэ талаар судалгаагаа "The Great Cross-Out" нэртэй сурталчилгааны компанид өгч, олон нийтэд танилцуулсан байна. Үүнээс хойш хэд хэдэн судалгаагаар хөлөө ачиж сууснаар судас бүдүүрч, мэдрэлийн эсүүдэд гэмтэл учирдгийг баталсан билээ.

Хөлөө ачиж суух

2 Шувуу хооллох

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ зугаалж явахдаа тагтаа хооллох дуртай байдаг. Гэвч энэ нь ихээхэн аюултай юм. Учир нь суурин газрын шувууд элдэв төрлийн халдварт өвчтэй байдаг аж. Тагтаанууд "psittacosis", "colibacillosis", "histoplasmosis", "salmonellosis", "tuberculosis", "listeriosis", "tularemia" зэрэг өвчнүүдийг тээж явдаг ажээ.

Шувуу хооллох

3 Чанаргүй нарны шил зүүх

Ихэнх нүдний шил үйлдвэрлэгчид чанар муутай хуванцраар нүдний шил хийдэг. Харин ийм нарны шил нүдийг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаггүй бөгөөд нүдний торлог бүрхэвч гэмтэх аюултай юм. Чанаргүй хуванцраар хийсэн нарны шил зүүх нь огт шил зүүхгүй байснаас хортой бөгөөд нарны хэт ягаан туяаг хоёр дахин илүү шингээж авдаг байна. Харин нарны туяанаас болж нүд гэмтэхээс гадна хорт хавдар тусч ч болзошгүй юм.

Чанаргүй нарны шил зүүх

4 Хэтэрхий их ус уух

Ус их хэмжээгээр уух нь үргэлж сайн зүйл авчирдаггүй ажээ. Бас бага уух нь ч муу юм. Судлаачид хүн болгоны биед өөр хэмжээний ус шаардлагатай байдгийг олж тогтоосон байна. Хэрэв дасгал хийдэг бол их хэмжээний ус уух нь зөв. Гэхдээ бөөр болон зүрхний өвчтэй бол хэмжээгээ тохируулах хэрэгтэй. Харин хэмжээгээ тааруулах хамгийн зөв арга бол цангаж байгаа эсэхээ мэдэх явдал билээ. 

Хэтэрхий их ус уух

5 Халуун жин тавих

Өвдсөн газартаа халуун юм уу, хүйтэн жин тавих тустай байдаг. Гэхдээ халуун жин тавихдаа анхаарах ёстой зүйл бий. Цус гарч буй газар, ходоод гэдэсний үрэвсэлтэй бол, мөн ил шархдаад 1-2 хонож байгаа бол халуун жин тавьж болохгүй. Үүнээс гадна хамаагүй их халуун жин тавьснаар хорт хавдрын бодис идэвхиждэг гэнэ.

Халуун жин тавих

6 Ажил дээрээ хоол идэх

Мэдээж ажил болгон ондоо. Гэхдээ ихэнх ажил дээр хоол идэж болдоггүйн зэрэгцээ нян бактери ихтэй байдаг тул хоолны шингэцэнд муугаар нөлөөлдөг. Учир нь ажил дээрээ хоол идэж байх үед хоолны үнэр бусдад "Садаа болоогүй байгаа" гэж санаа зовохоос авахуулаад ажлаа бодох гэх мэтээс болоод хүн идэж байгаа зүйлдээ анхаарал төвлөрүүлж чаддаггүй байна. Ингээд хоолны шингэц мууддаг ажээ. Тиймээс ажил дээрээ хоол идэхээс зайлсхийж байгаарай.

Ажил дээрээ хоол идэх

7 Задгай гутал өмсөх

Зуны халуунд нимгэн хувцаслаж, сэрүүхэн байхыг хүсдэггүй хүн гэж үгүй. Үүнд гутал ч бас хамаарна. Гэхдээ задгай гутал өмссөнөөр гэнэтийн аюул осол тохиолдох нь ихэсдэг. Хөл дээрээ халуун цай асгах, зүсэх, эсвэл бүр хорхой шавьжинд хазуулах гээд л... Харин хот суурин газар ийм зүйлээс болж амархан халдвар авч мэдэх билээ.

Задгай гутал өмсөх

8 Өрмийг нь авсан сүү уух

Өрмийг нь авсан сүү өөх тос багатай юм шиг санагдаж болно. Гэхдээ сүүний өөх тосыг авчихаар дагаад бүх амин дэм болон бусад шим тэжээлтэй бодисууд нь үгүй болчихдог ажээ. Олон үйлдвэрүүд өрмийг нь авсан сүүн дээр холестролыг нь исэлдүүлэхийн тулд янз бүрийн зүйл хийдэг. Харин исэлдсэн холестролыг хүн дээр туршиж үзээгүй ч, туршсан амьтан бүрийн артерийн судас гэмтэж, зүрхний шигдээс тусах магадлал өндөрсөж байжээ.

Өрмийг нь авсан сүү уух

9 Халуун эрдэнэшиш идэх

Эрдэнэ шишэнд "Diacetyl" гэгч химийн бодис, амт оруулагч тос байдаг. Харин халуунд тэлсэн эдгээр бодис шууд хүний уушгинд очиж, гэмтээдэг. Гэхдээ энэ аюулаас сэргийлэх арга бий. Үүний тулд ердөө эрдэнэ шишээ хөргөж байгаад идэж байхад хангалттай юм.

Халуун эрдэнэшиш идэх

10 Буруу суух

Зөв суух нь бүхий л дотоод эд эрхтнүүдэд тустай. Тиймээс ажил дээрээ та зөв сандал аваад, дараах байдлаар зөв сууж занших хэрэгтэй юм.

  • Өвдгөө нугалж суухад сандлын өндөр яг таарч байх ёстой.
  • Өгзгөө сандалны 2/3-аас илүү хэсэгт тавьж сууна.
  • Түшлэг нь нурууг бүтэн бүрхэх ёстой.
  • Түшлэгээ нуруугаараа сайтар нална.
  • Далаараа түшлэгээ налж, хоёр мөр ижил түвшинд байх ёстойн зэрэгцээ гэдсэнд ачаалал ирэх ёсгүй.
  • Хөлөө ачиж сууж болохгүй. Учир нь эд эрхтнүүдэд очих цусны хэмжээ багасдаг.
  • Биеийн жин гуянд төвлөрөх бөгөөд толгой урагшаа харж байх ёстой.
  • Энэ байрлалаараа аль болох удаан суух хэрэгтэй. Гэхдээ анхандаа хэцүү санагдаж болох юм. Тэр үед нь сурсан байдлаараа суугаарай. Харин яваандаа зөв байрлалаар сууж хэвших билээ. Тиймээс тэвчээртэй байгаарай.

Буруу суух

Эрүүл мэнддээ анхаардаг эрхэм уншигч та дээрх зөвлөгөөг дагаж байгаарай. Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()