Таны машинд заавал байх ёстой 8 зүйл

2017-01-29, 13:50
15,559

Улаанбаатар хотод 410000 орчим, улсын хэмжээнд нийт 675000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Тэгэхээр тээврийн хэрэгсэл жолоодох насанд хүрэгсдийн дийлэнх хувь нь машинтай гэсэн үг. Тэгвэл хүн бүрийн хэрэглээ болсон хурдан хүлэг хурд, хүчтэй байхаас гадна аюулгүй байдлыг тань сахин хамгаалах ёстой билээ. Харин үүний тулд танд доорх зүйлүүд зайлшгүй хэрэг болох ажээ. Хэзээд, юунд ч бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ!

Таны машинд заавал байх ёстой 8 зүйл
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Гэрэл, гал гаргах эд зүйл

Үргэлж, лаа чүдэнзтэй явж байх хэрэгтэй. Учир нь шөнийн цагт машин эвдэрвэл эдгээр зүйл аминд тань орно. Гэхдээ машин дотор болон эргэн тойронд нь ил гал гаргахдаа болгоомжтой байгаарай. Мөн зай, цэнэг нь дүүрэн гар чийдэн авч явж байхад илүүдэхгүй.

Гэрэл, гал гаргах эд зүйл

2 “GPS” эсвэл газрын зураг

Ямар нэг тохиолдлоор замаасаа төөрөх тохиолдол гардаг. Харин энэ үед дээрх зүйл танд хэрэг болно. Амьдардаг хотынхоо, түүгээр ч барахгүй улсынхаа газрын зургийг машины урд хайрцганд хийчихсэн байхад танаас юу ч унахгүй шүү дээ. 

“GPS” эсвэл газрын зураг

3 Хоол хүнс, ус

Машин хаа нэгтээ эвдрээд тусламж иртэл удаан хүлээх шаардлага тулгарч болзошгүй. Тиймээс юунд ч бэлэн байх үүднээс амархан хугацаа нь дуусч, мууддаггүй шоколад, самар, хатаасан жимс авч явж байх нь зүйтэй. Уух зүйлээ бас мартав аа.

Хоол хүнс, ус

4 Үүргэвч

Машин эвдэрсэн тохиолдолд хамгийн ойрын шатахуун түгээгүүрийн газар, хот, тосгон руу явах хэрэг гарна. Тиймээс ийм зүйлд бэлтгэлтэй байж, машиндаа үүргэвч авч явж байгаарай. Тэгвэл та өөрт хэрэгтэй гэсэн бүхнээ цуглуулан, замд гарч болох юм.

Үүргэвч

5 Багаж

Шаварт сууж магадгүй гэсэн үүднээс та багажиндаа хүрз авч явах хэрэгтэй. Мэдээж жолооч бүрт запас дугуй, данкрат байдаг биз ээ. Гэхдээ алх, халив болон эрэг чангалагч машиндаа авч явж байгаарай. Мөн холбогч, наалддаг тууз, нөөц тос, масло авахаа ч мартаж болохгүй. Цонхоо хагалах, суудлын бүсээ огтлох хэрэг гарвал танд дээрх зүйл хэрэг болж, аминд тань орж мэдэх юм.

Багаж

6 Дулаан хувцас

Өвөл зуны алинд ч таны машинд зузаан бүтээлэг, хөнжил, малгай ороолт, бээлий мөн ноосон цамц байх хэрэгтэй. Хувцас таны биеийг барих ёсгүй, чөлөөтэй хөдлөх боломжтой байх ёстой бөгөөд олуулаа явж байгаа бол хүнийхээ тоогоор бэлдэх нь зүйтэй.

Дулаан хувцас

7 Харилцаа холбооны хэрэгсэл

Машин эвдэрсэн үед харилцаа холбооны хэрэгсэл шиг чухал зүйл үгүй. Тиймээс машиндаа цэнэглэгч байнга авч явж байгаарай. Тусламж хүлээж байхдаа та бусдад тод харагдаж байх ёстой юм. Тиймээс ослын гурвалжин, “LED” гар чийдэн зайлшгүй хэрэгтэй. Мөн цацруулагчтай хантааз машинаасаа холдох үед танд хэрэг болно. Гэхдээ аль болох машинаасаа холдолгүй, тусламж хүлээсэн нь дээр биз ээ.

Харилцаа холбооны хэрэгсэл

8 Анхны тусламжийн хайрцаг

Таны анхны тусламжийн хайрцганд алчуур, антибиотик, шархны боолт, лент болон өвчин намдаагч байх хэрэгтэй. Шаардлагатай бол хэрэгцээндээ тааруулан өөр зүйл нэмээрэй. Гэхдээ ямар нэгэн байдлаар бэртэж, гэмтсэн бол хамгийн түрүүнд түргэн тусламж дуудах нь хамгийн зөв сонголт юм шүү.

Анхны тусламжийн хайрцаг

Таны машинд эдгээрээс хэд нь байна вэ?

63
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()