Тантай гэрлэх болон зүгээр л үерхэж байгаа бүсгүйчүүдийн хоорондын ялгаа

Хосоор амьдрах жамтай хорвоод залуус, бүсгүйчүүд хайрлан дурлалцаж, үерхэж нөхөрлөдөг. Харин хосуудын хайрын батламж бол гэрлэлт юм. Хүн болгон л хосоор амьдарч, үр хүүхэдтэй болж, гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэхдээ таны үлдсэн насаа хамт өнгөрөөнө хэмээн бодож, ухаангүй хайрладаг бүсгүй тань тантай гэрлэх бодолгүй явдаг юм биш биз? Тэгвэл та бидний бэлтгэсэн мэдээг уншвал энэ нууцыг тайлж чадах юм.

Тантай гэрлэх болон зүгээр л үерхэж байгаа бүсгүйчүүдийн хоорондын ялгаа
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1. Үерхдэг бүсгүй: Таны гэр бүл, найз нөхөдтэй танилцахыг хүсдэггүй. Таныг зөвхөн өөрийн байлгахыг хүсдэг.

Тантай гэрлэх эмэгтэй: Гэр бүл, найз нөхдийн тань тухай мэдэхийг хүснэ. Тэднийхээ хүчээр та өдий зэрэгтэй болсныг тэр мэддэг.

2. Үерхдэг бүсгүй: Үргэлж үсний засалт, хумсны будгандаа санаа зовно. Гадаад байдал түүний хувьд маш чухал.

Тантай гэрлэх эмэгтэй: Будаг шунхандаа тийм ч их анхаарал хандуулдаггүй. Харин ч байгаагаараа үзэсгэлэнтэй харагдахыг эрмэлзэнэ. Дотоод гоо үзэсгэлэн чухал гэдгийг тэд мэддэг учраас зан чанар, дадал зуршилдаа анхаарал хандуулдаг.

3. Үерхдэг бүсгүй : Зөвхөн өөрийн ажил хэрэг, ахуй амьдралдаа санаа зовдог. Хамтын ирээдүйнхээ талаар боддоггүй.

Тантай гэрлэх эмэгтэй: Таны ажил хэрэгт өөриймсөг хандана. Танд ч бас зорилго, төлөвлөгөө байгааг мэддэг бөгөөд тус тусынхаа зорилтыг биелүүлэхийн тулд хамтдаа зүтгэдэг.

4. Үерхдэг бүсгүй: Санхүүгийн байдлыг тань ихэд сонирхоно. Мөн таны төлөө ямар нэг зүйл хийчихээд үргэлж хариу хүсдэг.

Тантай гэрлэх эмэгтэй: Мөнгөө дундаа зарцуулна. Юу худалдаж авах, авахгүйг хамтдаа шийддэг. Бас танаас хариу нэхдэггүй.

5.Үерхдэг бүсгүй: Бүгдийг мэддэг гэж боддог.

Тантай гэрлэх эмэгтэй: Үргэлж шинэ зүйл сурахыг хичээдэг. Мэдлэг боловсролд хязгаар үгүй гэсэн үзэлтэй.

6. Үерхдэг бүсгүй: Нууцаа ярьдаггүй.

Тантай гэрлэх эмэгтэй: Таныг алдах эрсдэлтэй байсан ч, хамгийн далд нууцаа хуваалцана. Танд итгэдэг учраас юугаа ч нуудаггүй. Үнэнч байдал хамгийн чухал гэдгийг тэд мэддэг.

7. Үерхдэг бүсгүй: Гэрлэнэ, хүүхэдтэй болно гэж ярьдаг байлаа ч, энэ тухай ярихдаа тийм ч их догдолдоггүй.

Тантай гэрлэх эмэгтэй: Гэрлэлтийн тухай ярихдаа маш ихээр догдолж, хөөрнө.

8. Үерхдэг бүсгүй: Цаг үргэлж өөрийнхөөрөө зүтгэнэ.

Тантай гэрлэх эмэгтэй: Даруухан.

9. Үерхдэг бүсгүй: Хоол хийж өгдөггүй.

Тантай гэрлэх эмэгтэй: Хоол хийх дуртайгаас гадна аль болох эрүүл, амттай хоол сонгодог.

10. Үерхдэг бүсгүй: Үерхэл нь хэр удаан үргэлжлэх талаар шалгаана.

Тантай гэрлэх эмэгтэй: Ирээдүйгээ хамтдаа цогцлооно гэдгээ мэддэг учраас тэд хэдий болтол үерхэх талаар асуухгүй. Хүнийг хүчээр дэргэдээ байлгаж болдоггүйг ухаарсан байдаг.

11. Үерхдэг бүсгүй: Буулт хийдэггүй.

Тантай гэрлэх эмэгтэй: Буулт хийж, учраа ололцоход бэлэн байдаг. Энэ нь гэрлэлтийн үндэс суурь гэдгийг тэд мэддэг юм.

12. Үерхдэг бүсгүй: Анхаарал, халамж шаардана.

Тантай гэрлэх эмэгтэй: Таныг сайн ойлгодог, хайрладаг. Мөн халамжтай, таныг хүндэлдэг.

13. Үерхдэг бүсгүй: Таныг өөрчлөхийг хүсч, хуучин найз залуутайгаа харьцуулдаг.

Тантай гэрлэх эмэгтэй: Таныг байгаагаар нь хүлээн авдаг. Учир нь тэд хүнийг хүчээр өөрчлөх боломжгүйг мэддэг.

14. Үерхдэг бүсгүй: Цагийг хөгжилтэй өнгөрөөх дуртай.

Тантай гэрлэх эмэгтэй: Хамтдаа хөгжилдөх үедээ хөгжилдөнө. Мөн заримдаа юу ч хийхгүй мөртлөө хамтдаа чимээгүй суух дуртай.

Таны найз бүсгүй алинд нь хамаарч байна?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()