Орос аргаар “пирошки” хийж сурцгаая!

Та амралтын өдрөөрөө ямар хоол хийж, гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барихаа шийдэж амжсан уу? Хэрэв хараахан хоолоо сонгож амжаагүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид танд Оросуудын брэнд болсон хоол болох "пирошки" хэрхэн хийдэг жорыг бэлтгэлээ.

Орос аргаар “пирошки” хийж сурцгаая!

1 Орц - (20 - 22 ширхэг болно)

  • Бүлээн ус - 1.5 аяга
  • Сүү - 1/3 аяга
  • Давс - 2 цайны халбага
  • Хөөлгөгч - 2.5 цайны халбага
  • Элсэн чихэр - 1 хоолны халбага
  • Ургамлын тос - 2 цайны халбага
  • Гурил - 3.5 аяга
  • Үхрийн мах - 450 гр
  • Ургамлын тос - 2.5 хоолны халбага
  • Сонгино - 1 ширхэг
  • Сармис - 1 хумс
  • Давс - 1 цайны халбага
  • Хоол амтлагч - 1/2 цайны халбага
  • Хар перец - 1/4 цайны халбага
  • Хэрчсэн ногоон сонгино - 2 хоолны халбага
  • Гоньд - 1 цайны халбага
  • Масло - 4-6 цайны халбага

Орц - (20 - 22 ширхэг болно)

2

Бүлээн ус, сүүгээ дунд зэргийн хэмжээтэй саванд хийж, дээр нь тос, хөөлгөгч болон элсэн чихрээ нэмээрэй. 

3

Дараа нь гурилаа хийж, зуурч бэлтгээд дулаан газарт битүү таглан, 1 цаг 30 минут байлгах хэрэгтэй. 

4

Одоо харин махаа бэлтгэе. Үхрийн махаа татаж, дээр нь ургамлын тос, сонгино, сармисаа хийгээд гал дээр хуурна. Ойролцоогоор 4 минут хуурсны дараа давс, хоол амтлагч, хар перец зэргээ хийгээрэй. Харин махаа болсны дараа ногоон сонгино, хэрчсэн гоньдоо хийж хутгана. 

5

Өмнө нь зуурсан гурилаа хөөсөн эсэхийг шалгаад пирошкины гурилаа бэлтгэнэ. Хэсэг гурил тасдаж аваад зөөлөн элдээд, томхон амсартай аягаар дарж, гурилаа тасдаарай. 

6

Гурил тус бүрийн голд махнаасаа авч тавих бөгөөд дээр нь багахан масло хэрчиж нэмнэ. 

7

Мэдээж пирошкигоо цэвэрхэн чимхэж, шарахад бэлгэн болгож тавих ёстой. 

8

Тосоо халааж, хангалттай халсан гэж үзвэл, тосруугаа хийж, шаргал өнгөтэй болтол нь шараарай. 

9

Ингээд л таны амттай сайхан "пирошки" бэлэн болох юм. Хоолоо өөрийн хүссэн амтлагчтайгаа хольж идэж болно.

Та сайхан хооллоорой!

170
таалагдаж байна

37
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()