Сонирхолтой түүхэн давхцал

Бидний амьдарч байгаа дэлхийд сонин содон зүйлс тоо томшгүй олон байх юм. Учрыг нь олж тайлбарлъя гэхэд ухаан дутаж, үг дуугүй сонсож байя гэхэд сонирхол татах хачирхалтай зүйлс, түүхэн давхацлуудыг танд дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр давхцлууд "Үнэхээр ийм зүйлс байж болно гэж үү?" хэмээн олон өдөр шөнө бодсон ч хариултыг нь олж чадахгүйгээс гадна, итгэхээс өөр аргагүйд хүргэх ажээ. Ингээд та бүхэндээ хамгийн сонирхолтой гэх түүхэн давхцлуудыг түүвэрлэн хүргэе. 

Сонирхолтой түүхэн давхцал
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Киану Ривз (Keanu Reeves)

"The Matrix" киноны гол дүрийг бүтээсэн гэдгээрээ алдаршсан нэрт жүжигчин Киану Ривз нь 1530 онд амьдарч байсан Франкийн хаан Карлимагне (Charlemagne)-ийн хөрөг зурагтай маш адилхан харагддаг. Үүнээс гадна 1922 онд нас барсан жүжигчин Пол Моунет (Paul Mounet)-ийн цогцос нь олдоогүй төдийгүй тэрээр Киану Ривзтэй усны дусал мэт адилхан байжээ. Иймд хүмүүс жүжигчин эрийг мөнх настай, хэдэн зууны өмнөөс олон дүрд хувирч, өнөөг хүртэл амьдарсаар ирсэн гэж үздэг бөгөөд тиймдээ ч хөрөнгө мөнгөнд дурлалгүй, хүмүүст буян үйлдэж явдаг байх хэмээн итгэдэг байна. 

Киану Ривз (Keanu Reeves)

2 Үхэх тавилан

1883 онд Хенри Зиегланд (Henry Ziegland) гэх эр найз бүсгүйгээсээ салсан бөгөөд бүсгүй бухимдаж, шаналсандаа амиа хорлосон байна. Харин болж өнгөрсөн бүхэнд галзууртлаа уурласан охины ах Зиегланд дээр хүрч ирэн түүнийг бууджээ. Залуу ч дүүг нь гомдоож, амиа хорлоход хүргэсэн эрийг алсан гэж бодоод зугтжээ. Гэвч үнэн хэрэгтээ Зиегланд үхээгүй байв. Сум түүний хажуугаар маш ойрхон өнгөрч, хажууд байх модонд зоогдсон аж. Жилийн дараа залуу амийг нь аварсан өнөөх модон дээр ирж, сумыг нь гаргаж авах гэсэндээ динамит дэлбэлтэл, өнөөх сум бүлт үсрэн гарч ирж, залуугийн духанд зоогджээ. Энэхүү үйл явдлыг харсан гэрч цагдаад мэдэгдэхэд бүх зүйлс ил болж, охины ах хүний амь насанд халдах гэж оролдсон хэргээр баривчлагдсан гэнэ. Хамгийн хачирхалтай нь залуу эцсийн эцэст тэр суманд л оногдож үхэх тавилантай байсан гэж үү? 

Үхэх тавилан

3 Хачирхалтай явдал

Жорж Дэ Бринсон (George D Bryson) гэх эр 1953 онд Кентаки мужийн "Brown" гэх зочид буудлын 307 дугаар өрөөнд оржээ. Тэрээр гадуур ажлаа амжуулж ирээд үүдний угтагчаас өөрт нь ямар нэгэн захиа, зурвас ирсэн эсэхийг лавлахад 307 өрөөний Жорж Дэ Бринсон-д хэмээн хаягласан захидалыг өгсөн аж. Залуу ч захиагаа аваад өрөөндөө орон унштал түүнд биш өөр хүний тухай бичсэн байв. Залуу ч үүдний угтагчаас юу болоод байгааг лавлахад ихэд гайхширч, "Та шинээр 307 тоотын өрөөнд орсон юмуу, таныг бас Жорж Дэ Бринсон гэдэг үү?" хэмээн итгэж ядан асууж байсан аж. Учир нь тус өрөөнд өмнө нь байсан хүн нь залуутай яг адил нэртэй, царай төрх нь хүртэл төстэй байсан гэдэг. 

Хачирхалтай явдал

4 Тэйлор Свифт (Taylor Swift)

Олон гайхалтай дуугаараа алдаршсан Тэйлор Свифтийг дуучин Зина Шрек (Zeena Schreck)-тэй адилтгадаг байна. Учир нь тэд царай төрхийн тухайд болон ааш араншингаараа маш адилхан аж. Зина нь Сатаны сүмийн анхны хамба лам, үүсгэн байгуулагч Антон Лавей (Anton LaVey)-ийн охин бөгөөд аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, Сатанд итгэж, сонин жигтэй үйлдэл хийдэг байв. Харин дуучин Тэйлор Свифт ч мөн адил үе үе хачин үйлдэл гаргадаг төдийгүй хүмүүс түүнийг Сатаны хүчийг ашиглаж, дуундаа сонсогчдыг донтуулж, үгээрээ мунхруулдаг хэмээн үздэг аж.

Тэйлор Свифт (Taylor Swift)

5 Ус уух хувьтай Хью Виллиамс

1660 онд "Dover" хоолойд нэгэн усан онгоц осолдсон бөгөөд тэндээс амьд гарсан цор ганц хүнийг Хью Виллиамс (Hugh Williams) гэдэг байв. 1767 онд тус газарт ахин нэг усан онгоц живсэн төдийгүй амьд гарсан ганц хүнийг мөн л Хью Виллиамс гэдэг байжээ. Харин 1820 онд "Thames" хөлөг онгоц  "Dover" хоолойд осолдоход амьд гарсан ганц хүн нь Хью Виллиамс байсан бол 1940 онд Германы бөмбөгдөлтөнд өртөж осолдсон усан онгоцноос амьд гарсан хоёр хүнийг мөн л Хью Виллиамс гэдэг байсан билээ.  

Ус уух хувьтай Хью Виллиамс

6 Кети Перри (Katy Perry)

Америкийн хүүхдийн миссийн тэмцээний тэргүүн байрын шагналт ЖонБенет Рэмси (JonBenét Ramsey) нь 6 настай байхдаа бусдын гарт амиа алдсан юм. Харин түүнийг амьд, бусдаас нуугдаж явсаар Кети Перри гэх нэрээр урлагт хөл тавьсан гэж үзэх хүмүүс бишгүй олон байдаг. Учир нь өхөөрдөм бяцхан охины багийн төрх нь өнөөдрийн дуучин бүсгүйтэй маш адилхан төдийгүй тэдний хоолойны өнгө, байгаа байдал, хийж байгаа хөдөлгөөн нь хүртэл яг таардаг байна. Үүнийг байх боломжтой эсэхийг нь мэдэхгүй ч тэдний царай үнэхээр адилхан байгаа нь гайхшрал төрүүлэх аж. 

Кети Перри (Katy Perry)

7 Ихэр эгч дүүс

Лоррейн (Lorraine) болон Лавина Кристмас (Lavinia Christmas) гэх нэртэй ихэр эгч дүүс 1994 онд зул сарын баярын өдөр нэг нэгэндээ хамгийн дуртай бэлгийг нь авч тус тусын машиндаа яаран сууж явчээ. Гэвч эгч дүүс тэр олон машин дундаас нэгнийгээ олж мөргөлдөж, амиа алдах шахсан аймшигт давхцал байдаг гэнэ. Азаар тэд амьд гарсан ч яагаад ийм зүйл болсныг огтхон ч ойлголгүй өнгөрсөн байдаг. Харин хүмүүс тэдэнд тохиолдсон явдлыг ихрүүд ихэр тавилантай байдаг гэх үзэлтэй холбон тайлбарладаг ажээ.

Ихэр эгч дүүс

8 Японыг аварсан хар салхи

Хубилай хааны үед Монголчууд 1274 онд Япон улсыг бараг л эзэлж аваад байсан ч гэнэт хүчтэй хар салхи дэгдэж, арлын орныг аварсан байна. Харин 1281 онд Монголчууд ахин Японыг дайлаар мордож, эзлэх дөхөөд байсан ч мөн л хар салхи болж 2 дахь удаагаа Япончуудыг мөхлийн аюулаас аварсан байдаг байна.

Японыг аварсан хар салхи

9 Крис Бенуагийн гэргий

Нохой зодоонч Крис Бенуа (Chris Benoit) нь 2007 оны 6-р сарын 22-ны өдөр эхнэрээ боож, амьсгалын дутагдалд оруулж хөнөөсөн юм. Харин энэхүү явдлыг цагдаа нар илрүүлэхээс 14 цагийн өмнө "Wikipedia" дахь бүсгүйн мэдээлэл дээр түүнийг хэдийн нас барсан гэх мэдээлэл орсон байв. Харин цагдаа нар үүнийг шалгаж үзэхэд хэдэн хакерууд тоглоом хийж, мэдээлэлд нэвтэрч нас барсан гэх тэмдэглэл хийлгэсэн бөгөөд энэ нь хэдхэн цагийн дараа биелэлээ олсон аж. 

Крис Бенуагийн гэргий

10 Үхэлтэй олон удаа нүүр тулгарсан эр

Фрайн Селак (Frane Selak) гэх хөгжмийн багш амьдралдаа маш олон удаа үхэлтэй нүүр тулж байв. Тэрээр 1962 онд галт тэргээр аялж явтал осолдож, 17 зорчигч нас барсан бол жилийн дараа түүний сууж явсан онгоц нь осолдож, залуу эмнэлэгт ухаан оржээ. 1966 онд түүний сууж явсан автобус нь гол руу унаж, 4 хүн нас барсан бол тэр хөнгөн бэртсэн байна. 1970 онд түүний машин нь шатаж, тэрээр түргэн тэндээс гарч амиа аварч чадсан байдаг аж. Тэгвэл 1973 онд ахин түүний машин шатаж, Селак үсээ бага зэрэг шатааснаас өөр бэртэл аваагүй байдаг. Харин 1995 онд тэрээр автобусанд мөргүүлсэн ч хүнд бэртэл аваагүй бол, 1996 онд уул руу дугуйтай явж байгаад унаж бэртжээ. Энэ бүхний эцэст тэрээр 2003 онд 74 насандаа сугалаанаас 1 сая доллар хожиж, дутах зүйлгүй сайхан амьдрах болсон байна. 

Үхэлтэй олон удаа нүүр тулгарсан эр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()