Та үүнийг мэдэх үү?

Улс орон болгон хууль дүрмээ зан заншил, ард иргэд, нөхцөл байдалдаа тохируулан гаргадаг. Замын хөдөлгөөний дүрэм ч мөн ялгаагүй. Жишээ нь манайд ямар хачин дүрэм байдаг вэ? Хүн болгон л дугаарын хязгаарлалт хэмээн дуу нэгтэйгээр хариулах биз ээ. Гэхдээ дугаарын хязгаарлалт бий болоод хэдэн жил өнгөрсөн, мөн замын түгжрэл тодорхой хэмжээгээр багассан тул хүмүүс нэгэнт эвлэрсэн билээ. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрт манай улсаас хачин замын хөдөлгөөний дүрэм баримталдаг улс орнууд байдаг аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Та үүнийг мэдэх үү?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Орост машинаа угаахгүй бол...

Машин дотор, гаднагүй цэвэрхэн байхад хүн бүр дуртай байдаг. Гэхдээ машинаа цэвэрхэн байлгах ёстой гэсэн хуулийн заалт байдгийг та мэдэх үү? Тэгвэл Орос улсад ийм хуультай бөгөөд энэ хуулийг зөрчсөн тохиолдолд 2000 рублиэр торгодог ажээ. Оросын цаг агаар нэлээд ширүүн гэдгийг хүн бүр мэднэ. Тэгэхээр оросын иргэд хуулийн хариуцлага хүлээхгүйн тулд хичнээн олон удаа машинаа угаалгадаг бол? Сибирьт хүн бүр машинаа өөрөө угаадаг байх даа?

Орост машинаа угаахгүй бол...

2 Францад үнэртүүлдэг төхөөрөмжөө өөрсдөө авч явах ёстой

Согтуугаар жолоо барих хамгийн аюултай явдал. Цагдаа нар ч согтуу жолооч нарыг бүгдийг нь барьж чадахгүй. Тэгвэл Франц улсад жолооч бүр өөрсдөө үнэртүүлэх төхөөрөмжөө авч явахыг шаарддаг байна. Дээрээс нь "Аmazon" дээр худалдаалагдаж буй хамгийн хямд үнэртүүлэгч төхөөрөмж нь 100 доллар байдаг гэнэ.

Францад үнэртүүлдэг төхөөрөмжөө өөрсдөө авч явах ёстой

3 Саудын Арабт эмэгтэй хүн машин барьж болдоггүй

Саудын Арабт эмэгтэйчүүдийг жолоо барихыг хориглосон байдаг. Тиймээс Саудын Арабт эмэгтэй хүн болж төрсөн л бол жолооны ард суух талаар бодох ч хэрэггүй. Ийм хуучинсаг, хүйсээр ялгаварласан хууль ямар ашигтай байдаг юм бол?

Саудын Арабт эмэгтэй хүн машин барьж болдоггүй

4 Шведэд гэрлээ асааж явах ёстой

Шведүүд бүгдийг төгс байлгах дуртай ард түмэн. "Volvo", "Saab" зэрэг алдарт машинууд Шведээс гаралтай. Мөн аюулгүй байдлыг ихэд дээдэлдэг улс юм. Тиймдээ ч заавал машин дээрх гэрлээ байнга асааж явах ёстой гэсэн хачин хууль гаргасан биз ээ. Яагаад хачин гэж байна вэ гэвэл Швед улс нь "Шөнө дундын нар" гэсэн бүсэд байрладаг. Энэ нь өвлийн хэдэн саруудад нар үздэггүй гэсэн үг юм. Тиймээс дээрх хуулийг ойлгож болох хэдий ч, эсрэгээрээ 6-р сард огтхон ч харанхуй болдоггүй. Тэгэхээр энэ хуулийг хачин гэхгүй өөр яах билээ?

Шведэд гэрлээ асааж явах ёстой

5 Алабамад нүдээ боож жолоо барьж болохгүй

Жолоо барьж байхдаа нүдээ боож болохгүй. Энэ хачин хуулийг хэн санаачилсан, яах гэж гаргаж ирсэн юм бүү мэд. Учир нь хэний толгойд нүдээ боочихоод жолоо барих санаа орж ирэх вэ дээ? Хэн ч энэ хуулийг зөрчихийг хүсэхгүй нь ойлгомжтой байхад яагаад ийм хуультай болсон нь тун хачирхалтай.

Алабамад нүдээ боож жолоо барьж болохгүй

6 Коста Рикагийн хачирхалтай дүрэм

Коста Рикад нэг гараараа жолоогаа атгаад, нөгөө гартаа шар айраг бариад явж болдог. Гэхдээ согтуу жолоо барьж болдоггүй. Хачин байгаа биз? Бас энэ хуулиас болж ямар нэг будлиан үүсч байгаагүй гэвэл бүр ч хачирхалтай хэрэг болох биз ээ.

Коста Рикагийн хачирхалтай дүрэм

7 "Mediterranean"-ийн эрэгт жолооны ард өөр зүйл барьж болохгүй

Карибын тэнгисийн "Mediterranean"-ий эрэгт машин барьж яваа хүн гартаа жолооны хүрднээс өөр юу ч барьж болдоггүй. Бүр савтай ус ч барьж явж болохгүй. Яагаад гээч? Яагаад гэвэл машиндаа юм идэж, ууж болохгүй гэсэн хуультай юм.

"Mediterranean"-ийн эрэгт жолооны ард өөр зүйл барьж болохгүй

8 Македоны согтуу зорчигч

Бараг бүх газарт согтуугаар жолоо барьж болдоггүйг бүгд мэднэ. Тэгвэл зүүн Европын Македонд машины урд суудал дээр согтуу зорчигч тээвэрлэж болдоггүй ажээ. Найзуудтайгаа үдэшлэг тараад хөлсний тэргэнд суугаад явах гэтэл хойд суудал дээр бүгд багтахгүй бол яах вэ? Ямар нэг хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг үү? 

Македоны согтуу зорчигч

9 Германд шатахууны сав дүүрэн байх ёстой

Германчууд хэтэрхий гэмээр зохион байгуулалттай, чанга хатуу хүмүүс гэдгийг дэлхий дахин мэднэ. Тус улсад "Audio", "Mercedes", "BMW", "Volkswagen" машинууд үйлдвэрлэгддэг. Гэхдээ хурдны зам дээр явж байхдаа шатахуун дууссанаас болж зогсвол торгуулдаг гэнэ. Учир нь ердөө шатахуун хийхээ мартсанаас болж хурдны зам дээр шаардлагагүй зогсолт хийж болохгүй ажээ.

Германд шатахууны сав дүүрэн байх ёстой

10 Мэрилэндэд хараал хэлж болдоггүй

Өөр нэг жолооч руу хашхирч үзээгүй жолооч гэж байхгүй биз. Хэн байсан ч, замын түгжрэлд орсон бол бухимдаж, дүрэм зөрчсөн бусадтай муудалцаж, хуруу гараараа элдэв дохио зангаа үзүүлэх нь гарцаагүй. Гэхдээ Мэрилэндэд ингэж болохгүй. Учир нь машиныг олон нийтийн орон зай гэж үздэг. Харин энэ хуулийг зөрчвөл 90 хоног шоронд хоригддог ажээ.

Мэрилэндэд хараал хэлж болдоггүй

11 Манилад даваа гаригт жолоо барьж болдоггүй

Том хотод замын хөдөлгөөн ихтэй үед машин байрлуулах, түгжрэл үүсэх зэрэг асуудал нэлээд хүнд байдаг билээ. Тэгвэл Филлипин улсын нийслэл Манила хотод даваа гаригт 1 болон 2 гэсэн тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцож болдоггүй аж. Гэхдээ хамгийн хачирхалтай нь даваа гаригаас өөр өдөр бусад дугаарын машиныг хориглодоггүй гэнэ. 

Манилад даваа гаригт жолоо барьж болдоггүй

12 Сан Францискод бохир дотуур хувцсаар машин угааж болдоггүй

Хэн машинаа дотуур хувцсаар угаах вэ дээ? Тэгэхээр хачин хууль байгаа биз? 

Сан Францискод бохир дотуур хувцсаар машин угааж болдоггүй

13 Алабамад урсгал сөрж болно

Та Стив Мартин (Steve Martin)-ийн тоглосон "Planes, Trains And Automobiles" гэдэг киног үзсэн бол тэд урсгал сөрж явдгийг санаж байгаа биз ээ? Тэгвэл Алабамад үнэхээр урсгал сөрж болдог. Үүний тулд ердөө машиндаа дэнлүү асаах ёстой аж. 

Алабамад урсгал сөрж болно

14 Денверт ням гаригт хар өнгөтэй машин явж болдоггүй

Бид хэдийн хамгийн хачирхалтай замын дүрмүүдтэй танилцсан ч энэ удаагийнх бүр хачин юм. Колорадогийн Денвер хотод ням гаригт хар машин унаж болдоггүй байна.

Денверт ням гаригт хар өнгөтэй машин явж болдоггүй

15 Коннектикутад дугуй унахдаа...

Дугуй унан, салхи татуулан явах дургүй хүн гэж үгүй биз ээ. Гэвч Коннектикутэд дугуй унаад 100 км/цаг хүртэл хурдалбал шоронд ордог. Юу нь хачин бэ гэвэл дугуй унаад 100 км/цаг хүртэл хурдлах боломжгүйд байгаа юм.

Коннектикутад дугуй унахдаа...

Танд аль дүрэм нь хамгийн хачирхалтай санагдсан бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()