Жоомноос хэрхэн үүрд салах вэ?

Зарим айл өрхүүдийн хувьд жоом үүрлэх асуудлаас болж багагүй саад бэрхшээлтэй нүүр тулгардаг билээ. Төрөл бүрийн хор цацаж, мэргэжлийн хүмүүст хандсан ч, олигтой үр дүн гарахгүй байх нь бий. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ уг асуудлыг шийдвэрлэхэд тань туслах үүднээс жоомноос салах гайхалтай үр дүнтэй зуурмагийг бэлтгэх аргыг хүргэж байна.

Жоомноос хэрхэн үүрд салах вэ?
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Жоомноос салах арга

Үүний тулд танд түүхий өндөг болон 50 гр борын хүчлийн нунтаг байхад хангалттай бөгөөд хооронд нь сайтар холиход л болох юм. Бэлэн болмогц өрөөнүүдийнхээ булан тохоонд уг зуурмагаа тавиарай. Тэр тусмаа гал тогоо болон угаалгын өрөөнд илүү ач холбогдол өгч, зуурмагаа сайн тавих хэрэгтэйг анхаараарай.

Жоомноос салах арга

Хэрвээ танд борын хүчлийн нунтаг олдохгүй бол ойролцоох эмийн сангаас 3% уусмалтай борын хүчил худалдан авч, түүхий өндөг болон бага зэргийн хуурай гурилтай хольж, уг зуурмагийг гаргаж авч болно.

2 Хэр үр дүнтэй вэ?

1-2 долоо хоногийн дараа танд үр дүн нь мэдрэгдэж эхлэх бөгөөд зуурмагийг тавьсан газруудыг шалгаж үзэхэд олон тооны жоом үхсэн байх болно. Мөн дахиж хэзээ ч танайх жоомтохгүй. Нэмж хэлэхэд энэхүү зуурмаг нь хүний болон тэжээвэр амьтны эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй учраас та санаа зоволтгүй уг аргыг туршиж үзэж болох юм.

Хэр үр дүнтэй вэ?

81
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()