Таван минутын дотор нүүрээ хэрхэн төгс будаж сурах вэ?

Эмэгтэй хүний эрхэм найз болсон нүүр будалтгүйгээр өнөөгийн амьдралыг төсөөлөхийн аргагүй. Өглөө бүр эртлэн босч, нүүрээ будах бүсгүйчүүд цагийн зүүтэй уралдаж, заримдаа амжилгүй ажлаасаа хоцрох нь бий. Иймд нийт үзэсгэлэн гоо бүсгүйчүүддээ зориулан ердөө тавхан минутын дотор нүүрээ төгс будах аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. 

Таван минутын дотор нүүрээ хэрхэн төгс будаж сурах вэ?
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Будаггүй

Та нүүрээ будаж, цаг хугацаа алдах, элдэв төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхийг төдийлэн таашаадаггүй бол нүүрээ будахгүй байж болно. Гэхдээ арьсаа байнга арчилж, чийгшүүлж байх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

  • Зуны улиралд: Нарнаас хамгаалах тос түрхэж, нимгэн крем тавина.
  • Өвлийн улиралд: Нүүрээ чийгшүүлж, өтгөн крем сонгож түрхээрэй.
  • Өдөр тутам: Арьсаа цэвэрлэж, серум түрхээд, хөмсөг сормуусаа самнаж байгаарай.

Будаггүй

2 Зөөлөн нүүр будалт

Нүүрэндээ суурь тосоо түрхэж, нимгэн крем тавина. Хэт зузаан түрхэх нь таныг будмал мэт харагдуулах сөрөг талтай. 

Зөөлөн нүүр будалт

Дараа нь зурагт үзүүлсэн хэсгүүдэд гэрэл тавина. Хэрэв та тослог арьстай бол хуурай энгэсэг сонгож, хуурай арьстай бол шингэн крем сонгож хэрэглээрэй. 

Хөмсгөө самнаж, хөнгөн будна. Хэрэв хөмсөг тань өтгөн, хэлбэр сайтай бол будахгүй байж ч болох юм. Дараа нь уруулаа тодруулж, зөөлөн гялалзсан өнгөлөгчөөр будаарай. 

3 Бизнес нүүр будалт

Нүүрэндээ хэт их гялалзуулагч түрхэхээс зайлсхийгээрэй. Үүний оронд хөнгөн хацар өнгөлөгч, сүүдэр тавьж, нүүрнийхээ өөг дарна. 

Бизнес нүүр будалт

Одоо харин нүдээ тодотгож, дээд хэсгээ багахан харлуулж, сормуусаа будах хэрэгтэй. Мөн зөөлөн бор өнгийн тень түрхэж болно. 

Хөмсгөө ч бас бага зэрэг тодруулж будаарай. 

4 Үдэшлэгийн нүүр будалт

Уруулаа улаан өнгөөр будаж, эрч хүчтэй, өнгөлөг харагдаарай. Энэ нь үдэшлэгэнд явахад хамгийн тохиромжтой өнгө юм. 

Үдэшлэгийн нүүр будалт

Нүдээ будахдаа урд хэсэгт цагаан өнгийн гялалзсан тень түрхэж, араас нь бор өнгөөр уусгаж будна. Хөмсгөө ч мөн будаж, хэлбэрийг нь засаарай. 

Нүүрнийхээ өө сэвийг дарах зорилгоор гэрэл сүүдэр тавьж, бага зэрэг гялалзуулагч түрхэж болно. Ингээд та тухайн үдэшлэгийн хатан мэт сайхан харагдах юм. 

5 Өнгөлөг нүүр будалт

  • Хөмсгөө засч, будаад доод хэсэгт нь гялалзуулагч түрхээрэй.
  • Нүдээ аль болох зөөлөн өнгөлөг өнгөөр будаж, сормуусаа дэрвийлгэж будна. 
  • Нүднийхээ доод хэсгийг ч мөн бараан өнгийн бор тениэр будаж тодруулж болно.
  • Гэрэл сүүдэр тавьж, нүүрний хэлбэрээ төгс болгох хэрэгтэй. 

Энэхүү будалт нь таныг илүү эмэгтэйлэг атлаа эрч хүчтэй харагдуулах юм. Хэт будмал биш ч хөөрхөн төрхийг бий болгож, хажуугаар тань өнгөрөх хүн бүхний харцыг унагах нь лавтай. 

Өнгөлөг нүүр будалт

Уруулаа тодруулж, зөөлөн атлаа гялалзсан өнгөөр будаж, тодруулаарай. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()