“ГОВЬ” ХК: 2017 оны сар шинийн загварууд худалдаанд гарлаа

Ази хэв маяг, хээ угалз шингээсэн хувцас дэлхийн загварын трендэд хүч түрж эхлээд байна. Тиймээс “Говь” брэнд 2017 оны цагаан сарын загваруудаа өдөр тутмын хэрэглээнд зориулан бүтээж, хэрэглэгч та бүхэндээ санал болгож байна.

“ГОВЬ” ХК: 2017 оны сар шинийн загварууд худалдаанд гарлаа

Коллекцийг геометрийн дүрс бүхий торго болон монгол ардын хээгээр чимэглэсэн нь баяр ёслолын уур амьсгалыг төрүүлэх болно. Харин силуэтийн хувьд, классик суурьтай учир өдөр тутамд өмсөхөд ч тохиромжтой юм.

Дүүрэн жаргал түвшин амгаланг бэлгэдэх цэцгэн хээ, эрдэм мэдлэг, оюун билгийг илэрхийлэх ланзан хээ, ариун тунгалаг, гоо үзэсгэлэнтэйгээр орших бадамлянхуаг шингээн урласан шинэ коллекцийг таалан болгооно уу.

36
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.