40 гарсан хүмүүс яагаад “какао” хэрэглэх ёстой вэ?

40 насанд амьдрал эхэлдэг хэмээн монголчуудын үзэх дуртай алдартай орос кинон дээр хэлдэг. Гэвч манайхны хувьд эрс тэс цаг агаар, утаа, бухимдал зэргээс болоод 40 гарсан хүмүүс амьдралаа шинээр эхлүүлэх нь бүү хэл, биеэ чагнан суух нь элбэг байдаг. Тэгвэл хэрхэн энэ байдлаас салах вэ? Энэ асуултын хариулт болгон, бид танд дараах мэдээг бэлтгэлээ. Та ердөө доорх аргыг хэрэглээд эрүүл мэнд, эрч хүчээ хоромхон зуур нөхөж авч чадах ажээ.

40 гарсан хүмүүс яагаад “какао” хэрэглэх ёстой вэ?

1 Какао гэж юу вэ?

Энэхүү амтат ундаа нь төрөл бүрийн вирус, халдвараас сэргийлэх ид шидтэй юм. Өглөөд нэг аяга какао ууснаар хүний сэтгэл санаа сэргэж, эрч хүчтэй болдог. Какаоны найрлаганд ой тогтоолт болон тархины үйл ажиллагааг сайжруулж, цусны эргэлт нэмэгдүүлэх бодис агуулагддаг байна. Мөн өөр бусад олон төрлийн амин дэм агуулагддаг ч, их хэмжээгээр байдаг цайрыг өөр юутай ч зүйрлэшгүй юм. Какаоны үрэнд уураг 12-15%, липид, нүүрс ус 10.6% болон амин дэм болон антиоксидант агуулагддаг билээ.

Какао гэж юу вэ?

2 Ямар ач тустай вэ?

Саяхны нэгэн судалгаагаар какаонд "кокохил" байдгийг олж тогтоосон бөгөөд энэ нь өсөлтөнд сайнаар нөлөөлж, арьсны эд эсийг сэргээж, үрчлээсийг багасгадаг гэнэ. Мөн "эписатечин" гэх бодис байдаг ба уг бодис нь хорт хавдар, чихрийн шижин, зүрхний шигдээс болон саа зэрэг аюулт өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй ажээ.

Ямар ач тустай вэ?

3 Какао ууж, жин хасч болно

Какао цай, кофеноос илүү их калори агуулдаг ч, жин нэмэгдүүлдэггүй бөгөөд тун өег учраас какао уусан хүн хэтрүүлж хэрэглэдэггүй байна. Тиймээс хэрэв та жин хасахыг хүсдэг бол какаог өглөө уух хэрэгтэй юм. Мөн "меланин" гэх найрлага нь хүний биеэс хэт ягаан туяаг сорж авдаг тул нарны гэрэлд хордохгүй, түлэгдэхгүй байх ач тустай.

Какао ууж, жин хасч болно

4 Какаоны ундааг хэрхэн бэлдэх вэ?

Какаонд антиоксидант, магни болон амин дэм агуулагддаг. Тиймээс ялангуяа та 40 хүрсэн бол какаог байнга хэрэглэж занших нь зүйтэй. Харин шанцай цусны эргэлтийг сайжруулж, элдэв үрэвслийг дардаг шидтэй. Ингээд бид танд какаоны ундааг хэрхэн бэлдэхийг зааж өгье.

Орц:

  • 2 аяга сүү
  • Тал халбага нунтаг какао эсвэл шоколад
  • 1 халбага шанцай
  • Тал халбага нунтаг сармис
  • Нэг чимх давс
  • 1/4 халбага цагаан гаа

Заавар:

Дээрх бүгдийг хольж, зөөлөн гал дээр сүүг нь ширгэтэл буцалгана. Гэхдээ халааж байхдаа байнга хутгаж байх хэрэгтэйг санаарай.

Какаоны ундааг хэрхэн бэлдэх вэ?

Та заавал туршиж үзээд, хайртай дотны хүмүүстээ дуулгаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()