Хоолны ширээгээ хэрхэн зөв засах вэ?

Бүдүүлэг хэлэхэд бид ихэнх тохиолдолд хоолыг ходоодоо цатгах гэж иддэг нь нууц биш юм. Харин зоог барих гэдэг маш том соёл гэдгийг тэр бүр сайн мэддэггүй. Зоог барих соёл нь зоогийн ширээг ямар түвшинд, хэрхэн засахтай салшгүй холбоотой байдаг байна. Тэгвэл бид та бүхнийхээ мэдлэгт багахан ч болов хувь нэмэр оруулах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. 

Хоолны ширээгээ хэрхэн зөв засах вэ?

1 Өглөөний цай

Өглөөний цайнд зориулж ширээ засахдаа дараах байдлаар бэлтгэх бөгөөд ширээний голд нэмж цэцэг тавих нь чимэг болж өгдөг байна.

1 - Талхны таваг

2 - Усны аяга

3 - Цайны аяга

4 - Салфетка

5 - Амттаны сэрээ

6 - Хоолны таваг

7 - Амттаны хутга

8 - Амттаны халбага

Өглөөний цай

2 Оройн хоол

Оройн хоолыг гэр бүлээрээ тойрч суугаад зооглох нь халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Лаа болон цэцгээр оройн хоолны ширээгээ чимээрэй.

1 - Маслоны хутга

2 - Талхны таваг

3, 4, 5 - Амттаны халбага, сэрээ болон хутга

6, 7, 8 - Уух зүйлс хийх стакан

9, 10 - Хоолны таваг

11 - Хоёрдугаар хоолны таваг

12, 17 - Зуушны халбаг, хутга

13, 16 - Загасны халбага, хутга

14, 15, 18 - Халбага, сэрээ болон хутга

Оройн хоол

3 Албан ёсны оройн зоог

Албан ёсны оройн зоогонд тусгайлан ширээ засах шаардлагатай бөгөөд энэ нь хүндэтгэлтэй зочид гийчдэд зориулдаг гэдэг утгаараа онцлогтой байдаг ажээ. Орчныг тохилог, тав тухтай байлгах бөгөөд намуухан хөгжим эгшиглүүлэх нь тохиромжтой.

1 - Маслоны хутга

2 - Талхны таваг

3 - Уригдсан зочны нэр

4, 5 - Амттаны хутга, халбага болон сэрээ

6, 7, 8 - Уух зүйл хийхэд зориулагдсан стакан

9 - Хоолны таваг

10 - Зуушны таваг

11 - Салатны таваг

12 - Салфетка

13, 17 - Загасны халбага, сэрээ болон хутга

14, 16 - Нэгдүгээр хоолны хутга, сэрээ

15 - Салатны сэрээ

18 - Шөлтэй хоолны халбага

19 - Цайны аяга

Албан ёсны оройн зоог

4 Энгийн оройн зоог

Энгийн оройн зоог нь баяр ёслол, тэмдэглэлт үйл ажиллагааны үеэрх ширээ засалт юм. 

1 - Маслоны хутга

2 - Талхны таваг

3, 4 - Уух зүйлс хийх стакан

5 - Цайны аяга

6 - Таваг

7 - Салфетка

8 - Салатны сэрээ

9 - Нэгдүгээр хоолны сэрээ

10 - Хутга

11 - Цайны халбага

12 - Хоолны халбага

Энгийн оройн зоог

21
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()