Сурталчилгаа (15)
Хаах

“00”-ын эвгүй үнэрийг хэрхэн дарах вэ?

2017-01-31, 18:52
78,764

Угаалгын өрөөндөө ороход 00-ын эвгүй үнэр ханхалж, бухимдлыг тань барж байна уу? Та энэхүү асуудлаас хэрхэн салахаа мэдэхгүй байвал доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид танд 00-ын үнэрийг дарах маш хялбар аргыг дуулгахаар бэлтгэсэн юм. 

“00”-ын эвгүй үнэрийг хэрхэн дарах вэ?

Мэдээж 00-оос эвгүй үнэр ханхлах нь таатай санагдахгүй. Гэрийн эзэгтэй нар энэхүү асуудлыг шийдвэрлэх гэж бухимдлаа барж, хамгийн сайн, чанартай гэх бүтээгдэхүүнийг худалдаж авах шаардлага гардаг. Гэхдээ та гэртээ байдаг, гарын доорх материалаа ашиглаад эвгүй үнэрээс салах боломжтой гээд бод доо?

1 Хэрэглэгдэх зүйлс

Танд:

  • Хүнсний сода - 160 гр
  • Нимбэгний шүүс - 60 мл
  • Цагаан цуу - 1/2 аяга
  • Ус төрөгчийн хэт исэл - 2-3 дусал
  • Ургамлын тос - 15-20 дусал хэрэг болно.

Бэлтгэх арга:

Хүнсний содагаа нимбэгний шүүстэй хольж, жижиг аяганд хийнэ. Өөр нэг аяга сонгож, цагаан цуу болон ус төрөгчийн хэт ислээ нийлүүлэх бөгөөд дээр нь нимбэгний шүүс, соданы холимог болон тосоо хийж хутгаарай.

Хэрэглэгдэх зүйлс

2 Ашиглах арга

Харин одоо үүнээсээ бага багаар багцалж аван бөөрөнхийлж тавиад хатаах хэрэгтэй. Ойролцоогоор 4 цагийн дараа гэхэд хангалттай хатах тул шилэн саванд хийж хадгална. Ингээд та 00-оос эвгүй үнэр гарах бүрт нэг ширхэг бөмбөлгийг хийж угаах юм. Долоо хоногт 2-3 удаа энэхүү аргаар 00-оо угааснаар эвгүй үнэр ор мөргүй арилах болно. 

Ашиглах арга

125
таалагдаж байна

24
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()