Хөхний хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн түгээмэл өвчин бол хөхний хорт хавдар юм. Тэгвэл бид танд шим тэжээлээр баялаг, антиоксидант агуулдаг, хүчирхэг "эм" болсон нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя. Энэ хүнс дээрх өвчнөөс гадна төрөлтийн гажиг, бусад төрлийн хорт хавдар болон зүрх судасны өвчнөөс найдвартай сэргийлдэг ажээ.

Хөхний хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

Биеэ эрүүл байлгахын тулд юу хэрэглэх хэрэгтэй вэ?

Улаан манжин нь төрөл бүрийн шим тэжээлт бодис, антиоксидантаар баялаг бөгөөд үрэвсэл дардаг шидээрээ алдаршсан ногоо юм. Тиймээс та улаан манжинг хүнсэндээ байнга хэрэглэхээс гадна, шүүсийг нь шахаж уувал дараах өвчнүүдээс сэргийлж чадах ажээ.

1 Хорт хавдраас сэргийлнэ

Улаан манжин нь фито шимт бодисоор баялаг учраас улаан өнгөтэй байдаг. Судлаачдын олж тогтоосноор улаан манжин нь түрүү булчирхай, нойр булчирхай болон хөхний хорт хавдраас сэргийлэхэд ихээхэн тустай ажээ. Мөн антиоксидант, үрэвслийн эсрэг бодисоор баялаг тул бүхий л төрлийн хорт хавдар тусах эрсдлийг багасгадаг байна.

Хорт хавдраас сэргийлнэ

2 Үрэвсэл дарна

Үрэсвлээс болж хүн янз бүрийн хүнд өвчин тусдаг. Тэгвэл элдэв шалтгаанаас болж үүссэн эд эсэн дэх халдварыг улаан манжин дарж, ингэснээр үрэвслийг үгүй хийж, ужиг өвчин тусахаас сэргийлдэг ажээ.

Үрэвсэл дарна

3 Элэг цэвэрлэнэ

Улаан манжин дахь шим тэжээлт бодис нь антиоксидантаар баялаг тул биеийг хоргүйжүүлдэг. Ялангуяа элэгний эд эсэн дэх хорт бодисыг устгадаг байна.

Элэг цэвэрлэнэ

4 Даралт бууруулна

Улаан манжингийн шүүс уувал цусны даралт хэдэн цагийн турш буурдаг. Нэг аяга шүүс ууснаар даралт 4-5 цагийн турш тогтворждог бөгөөд улаан манжинд агуулагддаг нитрат нь хүний биед орохоороо азотын хүчил болдог аж. Ингэснээр судас тэлж, даралт бууран, цусны эргэлт сайжирдаг.

Даралт бууруулна

5 Өтгөн хаталтыг зогсооно

Улаан манжинд эслэг ихээр агуулагддаг тул ялгадсыг хурдан, үр дүнтэйгээр гадагшлуулдаг. Мөн тус ногоон дахь бетацианин, фито химийн бодисууд нь бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг ажээ.

Өтгөн хаталтыг зогсооно

6 Төрөхийн гажигаас сэргийлнэ

Витамин Ц, эслэг, кали болон манганаар баялаг улаан манжин нь мэдрэл, булчин, элэг болон бөөрний үйл ажиллагааг дэмжиж, яс бэхжүүлэн, нойр булчирхайн хорт хавдраас сэргийлдэг. Дээрээс нь фолийн хүчил, Б витаминаар баялаг тул хэвлий дэх хүүхдийг эрүүл байхад туслаж, төрөлтийн элдэв гажгаас хамгаалдаг байна.

Төрөхийн гажигаас сэргийлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()