Эмэгтэй хүн бүрийн заавал мэдэх ёстой гоо сайхны нууцууд

2017-02-01, 16:36
44,730

Эмэгтэй хүн бүр дур булаам харагдахыг хүсдэг. Харин гоо үзэсгэлэнгийн хамгийн гол зэвсэг бол нүүр будалт билээ. Үүний тулд олон бүсгүйчүүд гоо сайханд орж, маникюр хийлгэж, цаг зав, хөрөнгө мөнгөө үрдэг. Тэгвэл бид та бүхэндээ үзэсгэлэнтэй харагдах хамгийн чухал 100 нууцыг хүргэж байна.

Эмэгтэй хүн бүрийн заавал мэдэх ёстой гоо сайхны нууцууд

1 Үс

  • Үсний боолт зүүгээд унтвал маргааш нь үс буржийдаг.
  • Үсээ угнаас нь самнавал гялалздаг.
  • Үснийхээ өнгөтэй ойролцоо будгаар будвал уг нь ялгарч харагдахгүй.
  • Үсчинд ямар үстэй болмоор байгаагаа тодорхой хэлж өгөх хэрэгтэй.
  • Үснийхээ угийг янз бүрээр хагалбал уг нь ялгарч харагдах нь багасдаг.
  • Үсэндээ лак цацаж, сормуусны будагны багсаар үрвэл шулуун болдог.

Үс

  • Үсээ хамгаалахын тулд малгай, ороолт зүүх хэрэгтэй.
  • Торгон юм уу, сатин ууттай дэр дэрлэвэл үс унах нь багасдаг.
  • Хуурай үсийг бүдүүн шүдтэй самаар самнавал даахирах нь багасдаг.
  • Хуурай шампунь, хүүхдийн цацлага үсний угандаа түрхвэл тослогтох нь бага болдог.

  • Үсний хавчаарыг зурагт үзүүлснээр зүүгээрэй.
  • Үсээ өөрөө будах гэж байгаа бол тод өнгөөр будахгүй байхыг хичээгээрэй.
  • Сульфат агуулаагүй шампунь хэрэглэвэл үсэнд тустай.
  • Үсний лак, гель их хэрэглэдэг бол сульфаттай шампунь хэрэглэх хэрэгтэй.
  • Далай юм уу, усан санд орохоосоо өмнө үсээ крантны усаар норгож байгаарай.
  • Нэг халбага далайн давс, хагас литр цэвэр усаар үсээ зайлбал буржийлгасан үс хэвээ удаан хадгална.

  • Хэтэрхий халуун усаар угаавал үс гялалзахаа больдог.
  • Үсээ хатааж байхдаа хэт их үрэх хэрэггүй.
  • Толгойндоо иллэг хийвэл үс хурдан ургаж, унах нь багасна.
  • Жаахан лак цацаж байгаад үсээ сүлжвэл цэгцтэй харагдана.
  • Үсээ угнаас нь эхэлж сэнсдэнэ.

2 Хөмсөг

  • Бүлээн устай хөвөнгөөр арчаад хөмсгөө зулгаагаарай.
  • Үс ургасан чигт нь хөмсгөө зулгаана.
  • Хөмсгөө бүхэлд нь бус, шингэн хэсгийг нь будаарай.
  • Хөмсөгний харандааны үзүүр хурц бус мохоо байвал будсан гэж анзаарагдах нь бага.
  • Хөмсөгний үс арзайсан бол үсний лак цацаж, сормуусны будагны багсаар самнаарай.
  • Нүүрээ будах завгүй бол заавал хөмсгөө будаж байгаарай.

Хөмсөг

3 Нүд

  • Тень, сормуусны будгаа тод харагдуулмаар байвал эхлээд цагаан харандаа ашиглаарай.
  • Сормуусаа будахдаа толгойгоо цэх байлгах хэрэгтэй. Үгүй бол сормуус шанаа руу унана.
  • Доод сормуусаа будвал нүд бараан, жижигхэн харагддаг.
  • Контур тавихдаа шулуун зурахын тулд зээлийн карт ашиглаж болно.

Нүд

  • Хөмсгөндөө шаргал өнгийн тень тавьбал нүд том харагддаг.
  • Бага зэрэг бараан тень түрхвэл нүдний будаг тод харагдана.
  • Нүдээ зөөлөн харагдуулахыг хүсвэл хар биш, бор сормуусны будаг түрхээрэй.
  • Зовхиндоо зөвхөн дунд хуруугаараа тос түрхэж байвал арьсанд учрах даралт багасна.

  • Нүднийхээ хоёр хажуу талд цагаан харандаагаар зурвал нүд том харагддаг.
  • Харин хар харандаа онигор харагдуулдаг.
  • Цагаан харандаа  нүдийг гэгээлэг, цоглог харагдуулдаг.

  • Нүдний тенийг битүү савалж, бүлээн усанд хийгээд түрхвэл сайхан харагддаг.
  • Сормуусандаа хүүхдийн цацлага түрхээд будвал илүү урт, өтгөн харагдана.
  • Контур зурахдаа муу бол 3-4 тасалж зураарай.

  • Өглөө оройн алинд нь ч тохиромжтой будалт хиймээр байвал бараан болон цайвар тень холиорой.
  • Сормуусны будаг хатсан бол хэдэн дусал тос хийгээрэй.
  • Сормуусны будаг буусан бол өө дарагч ашиглаарай.
  • Хүйтэн сэрүүнд усны хамгаалалттай урсдаггүй контур, тень хэрэглээрэй.

4 Арьс

  • Өө дарагч гэхээсээ илүү суурь крем ашиглаж байгаарай.
  • Аль болох нүүрэндээ хүрэхгүй байсан нь дээр. Гарт их хэмжээний нян агуулагддаг.
  • Нүүрнийхээ багсыг байнга цэвэрхэн байлгах хэрэгтэй. Шампунь юм уу, аяга таваг угаагчаар угааж, цаасан алчуураар арчина.

Арьс

  • Хулсаар багсны хайрцаг хийж болно.
  • Нүүрээ будахаасаа өмнө будгийн багсаа гөвж, цэвэрлэх хэрэгтэй.
  • Оливын тос, аяга угаагч шингэнийг хооронд нь 1:1 хэмжээтэй хольж багсаа угаана. Дараа нь усаар зайлаарай.

  • Нүднийхээ доогуур өө дарагч түрхвэл хөх толбо харагдахгүй болдог. Гэхдээ гурвалжин хэлбэрээр түрхэх хэрэгтэй.
  • Батга шахаж болохгүй. Ингэснээр эд эс гэмтээд зогсохгүй халдварлаж, сорви үлдэж болзошгүй.
  • Үснийхээ дагуу энгэсэг тавина.
  • Кремнийхээ өнгийг зөв сонгохгүй бол нүүр, хүзүүний арьс ондоо харагдаж мэднэ.
  • Тод будах нь сайхан харагддаг ч, тэнцвэртэй байх хэрэгтэй. Жишээ нь уруулаа тод будсан бол нүдээ зөөлөн өнгөөр будаарай.

  • Нүдээ өглөө болгон хүйтэн усаар угаах юм уу, мөсөөр арчвал нүдний хавдар буудаг.
  • Халуун үед өдрийн цагаар нүүрээ чийгшүүлж байх хэрэгтэй.
  • Хөргөгчинд хонуулсан нүүрний тос түрхвэл нүдний доорх хавдар буудаг.
  • Нүүрэн дээр юм гарсан бол мөсөөр үрээрэй.

  • Хэтэрхий их үнэртэй ус цацсан бол хөвөнд шингээж аваарай.
  • Жимс ногоо их идсэнээр бие эрүүлжиж, арьс сайхан болдог.
  • Өвөл биеийн люсьоныг богино долгионы зууханд 5 минут халааж байгаад түрхвэл арьсанд сайн нөлөө үзүүлдэг.
  • Усны цоргоны чанх доор хөөсөө хийж байгаарай.

  • Сауны халуун уур биеийн хорт бодисыг гадагшлуулдаг.
  • Вакс тавихаасаа өмнө арьсаа сайтар үрвэл өвдөлт багасдаг.
  • Усанд ормогцоо үсээ авах хэрэггүй.
  • Нунтаг кофег скраб болгон ашиглаж болно. Мөн арьс сайхан үнэртэй болдог.

  • Усанд ормогцоо биеэ чийгтэй байхад нь лосьон түрхээрэй.
  • Нүүрний тос, гарын арьсанд мөн ижил үйлчилгээ үзүүлдэг.
  • Долоо хоногт нэг удаа биеийнхээ арьсанд скраб хэрэглэж байгаарай.

5 Уруул

  • Уруулаа будчихаад хүүхдийн цацлага, сальфеткаар тавьбал будаг удаан тогтоно. Бүлээн усанд норгосон даавуугаар уруулаа арчвал илүүдэл арьс нь цэвэрлэгддэг.
  • Өдрийн будалтаас оройных руу шилжихийн тулд уруулаа бараанаар будахад л болно.
  • Нүдний тень, уруулын будаг ойролцоо өнгөтэй байх ёстой.
  • Тод өнгөтэй уруулын будаг түрхвэл таны ичиж, улайх нь мэдэгдэхгүй.
  • Цусны эргэлтийг нь сайжруулахын тулд байнга урууландаа иллэг хийж байгаарай.
  • Цайвар өнгөөр уруулаа хүрээлвэл сайхан харагдана.

Уруул

  • Уруул хүрээлэгчээ хөргөгчинд хийснийхээ дараа үзүүрлэвэл унах нь бага.
  • Уруулаа будахдаа инээмсэглэвэл бүрэн будаж чадна.
  • Уруулаа тойруулан өө дарагч түрхвэл будаг арилах нь бага болдог.
  • Өдөр болгон уруулаа чийгшүүлж байгаарай.

6 Хумс

  • Чигчий хуруунаасаа эхэлж хумсаа будвал будагтай хумсандаа хүрэх аюул багасна.
  • Ацетон шингээсэн хөвөнг хумсандаа нааж, 5-10 секунд болгоод арчвал будаг амархан арилдаг.

Хумс

  • Зурагт үзүүлсэн шиг хумсаа будвал цэвэрхэн будаж чадах юм.
  • Хумсаа будчихаад хүйтэн усанд дүрвэл маш хурдан хатах болно.
  • Хумсны будганд тень хийж, хүссэн өнгөө бий болгоорой.

  • Хумсаа тойруулан оливын тос түрхэж байгаад будвал, илүүдэл хэсгийг арилгахад амар болно.
  • Долоо хоногт нэг удаа хумсаа авна. Ингэхдээ хуурайгаа үргэлж нэг тийш нь чиглүүлэх хэрэгтэй.
  • Маникюр хийлгэх завгүй яваа бол хуучин будгаа өнгөлөгчөөр сэргээгээрэй.
  • Саатай будгийг арилгахын тулд ацетонтой хөвөнгөөр хэсэг зуур дарж байгаад хумсаа боогоорой. Тэгвэл будаг хурдан арилна.

7 Хөл

  • Хөлөө халуун усанд 3 минут дүрээд, 1 минут хүйтэн усанд дүрнэ. Ингэвэл ядаргаа тайлагддаг.
  • Хөлийнхөө хатуурсан арьсан дээр хуучин нүүрний тос түрхээд хонуулбал маргааш нь хамаагүй зөөлөрсөн байх болно.
  • Хан боргоцой юм уу, кивиний хальсыг хөлийнхөө хатуурсан арьсанд 5 минут тавьбал зөөлөрдөг. Дараа нь хөлөө угаагаад, чийгшүүлэгч түрхээрэй.
  • Хөлийн хумсыг аль болох цэвэр байлгаж, үхэжсэн арьсыг нь тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. Дасгал хийснийхээ дараа заавал оймсоо сольж байгаарай.
  • Шагайнаасаа хөлийн хуруу хүртэл хоёр гараараа иллэг хийвэл стресс намжиж, ядаргаа арилдаг.

Хөл

8 Инээмсэглэл

Сайхан харагдах хамгийн чухал, хамгийн үр дүнтэй, хамгийн хурдан арга бол инээмсэглэл. Та ердөө л инээмсэглэ. Тэгээд л танаас гоо үзэсгэлэн цацрах болно.

Инээмсэглэл

Таны хэрэглэдэг нууц арга энэ дунд байна уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()