Хөлөө ил гаргаж унтвал юу болох вэ?

2017-02-01, 19:36
25,419

Хүний хөл хичнээн чухал үүрэгтэй эд эрхтэн гэдгийг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз ээ. Ердөө л хөл өчүүхэн хэмжээгээр гэмтэж бэртэхэд бидний өдөр тутмын амьдралд асар их өөрчлөлт гардаг шүү дээ. Тэгвэл ажил, хичээлдээ явж, амьдралынхаа хэмнэлийг алдахгүйн тулд бид танд хөлөө хэрхэн арчилж, санаа тавихыг зааж өгөхөөр доорх мэдээг бэлтгэлээ.

Хөлөө ил гаргаж унтвал юу болох вэ?
ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТУУД!
Хаах
Сурталчилгаа

1 Хөлөө ил гаргаж унтаарай

Хөлөө ил гаргаж унтсанаар биеийн хэм буурч, бөх унтахад тусладаг. Учир нь шөнө хүний биеийн дулаан бага байх учиртай юм. 2002 онд "The American Journal of Physicology" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар биеийн хэм өндөр байх тусам оюун санаа болон биед муугаар нөлөөлдөг тухай бичжээ. Мөн кофе ууснаар хүний нойр хулждаг нь кафейн хүний биеийн хэмийг өсгөснөөс болдог байна. Тэгвэл та дараах байдлаар биеийнхээ хэмийг бууруулж болно.

  • Хөлийнхөө үсийг авах хэрэгтэй.
  • Хөлөнд "Arteriovenous Anastomoses" гэх нэртэй судас байдаг бөгөөд арьсан доорх хялгасан судлуудад цус дамжуулах үүрэгтэй ажээ. Хөлөө ил гаргаж унтсанаар хялгасан судсан дахь цус хөрч, дээр дурдсан судсаар дамжуулан бүх биеийн хэмийг бууруулдаг байна.

Хөлөө ил гаргаж унтаарай

2 Бариу гутлыг сэнсээр үлээлгээрэй

Шинэ гутал үргэлж хөл өвтгөж, холгодог. Ихэнх хүмүүс өвчнөө тэсвэрлэн, гутлаа сунгадаг бол та дараах аргаар энэ асуудлыг шийдээрэй.

  1. Зузаан оймс өмсөөд, гутлаа өмсөнө.
  2. Сэнсээ дунд зэргээр халааж, хөлийнхөө хуруунуудыг хөдөлгөх зуураа 5-10 минут үлээлгэнэ.
  3. Сэнсээ унтрааж, хэсэг зуур гутлаа хөргөнө.
  4. Гутал болон оймсоо тайлна.

Ингэснээр таны гутал сунаж, дараагийн удаа өмсөхөд зовуурьгүй болох юм.

Бариу гутлыг сэнсээр үлээлгээрэй

3 Гутлаа холгуулахгүйн тулд үнэртэн хэрэглээрэй

Гутлын дотор хэсэг хэтэрхий хатуугаас болоод өсгий үрэгдэж, цэврүү үсрэн, холгодог. Харин үүнээс сэргийлэхийн тулд гутлынхаа дотор талд үнэр дарагч түрхэх хэрэгтэй. Мөн өсгий хэсэгт нь вазелин түрхэж болно. Ингэснээр гутал хөл хоёр зууралдахгүй болох юм.

Гутлаа холгуулахгүйн тулд үнэртэн хэрэглээрэй

4 Хөлөндөө теннисний бөмбөгөөр иллэг хийгээрэй

Хэрэв танд хөлөндөө иллэг хийлгэх цаг зав байхгүй бол ердөө теннисний бөмбөгөн дээр гишгэж, жаахан даралт үзүүлэн, гулгуулахад болох ажээ. Ингэснээр хурдан хугацаанд хөл амардаг билээ.

Хөлөндөө теннисний бөмбөгөөр иллэг хийгээрэй

5 Өвдөлт намдаахын тулд шархны лент ашиглаарай

Нарийнхан хоншоортой гутал өмсөх үед хөлийн хуруу өвдөж, цэврүү үсэрдэг. Харин үүнээс сэргийлэхийн тулд та балетчидын ашигладаг аргыг хэрэглээрэй. Та ердөө л дунд болон ядам хуруугаа холбож, шархны лентээр бооход болох юм.

  1. Хөлийн хуруунуудыг тань хоёр давхар боож хүрэхээр шархны лент тайрч авна.
  2. Үүгээрээ дунд болон ядам хуруугаа ороож, гутлаа өмсөнө.

Энэ арга нь гутал холгохоос сэргийлээд зогсохгүй, хөдөлж явахад хамаагүй амар болгодог ажээ.

Өвдөлт намдаахын тулд шархны лент ашиглаарай

6 Гутлын эвгүй үнэрийг дүрдэг цайгаар арилгаарай

Гутал, хөлнөөс эвгүй үнэр гарах шиг ичмээр зүйл ховор биз ээ. Хүн гутлаа удаан хугацаанд өмсөхөөр биеэс ялгарах хөлс нян бактеритай холилдон дээрх эвгүй үнэрийг гаргадаг аж. Гэхдээ ихэнх тохиолдолд гутлын материалаас болж хүн шивэртдэг бөгөөд ийм гутлын үнэрийг та дараах байдлаар арилгаарай.

  1. Хэрэглэсэн дүрдэг цайг 5 секунд орчим гоожиж буй усан дор барина.
  2. Дараа нь алчуураар арчиж, усыг нь шингээж авна.
  3. Ингээд гутлынхаа өлмий хэсэгт хоёр хоёроор нь байрлуулаарай.
  4. Ийм байдлаар нэг хонуулна.

Харин маргааш нь таны гутлан дахь эвгүй үнэр нам дарагдсан байна.

Гутлын эвгүй үнэрийг дүрдэг цайгаар арилгаарай

7 Ханиад хүрэхгүйн тулд хөлөө тослоорой

Энэ бол хамгийн шалгарсан арга юм. Унтахын өмнө үсээ угаадаг хүмүүс чийг авснаас болж ханиад хүрэх нь бий. Тэгвэл та ийм арга хэмжээ аваарай.

  1. Үсээ бүлээн усаар угаана.
  2. Үсээ сайтар хатаана.
  3. Орондоо орохын өмнө хөлөө тослоно.
  4. Зузаан оймс өмсөөд унтана.

Ингээд л маргааш нь та эрч хүчтэй, ханиад томуу хүрэлгүйгээр сэрэх юм.

Ханиад хүрэхгүйн тулд хөлөө тослоорой

8 Сарын тэмдгийн өвдөлтийг дарахын тулд хөлөө амраагаарай

Хөлөө амрааснаар нэг ёсны сайн эм болдог. Ингэснээр сарын тэмдгийн өвдөлтийг ч дардаг ажээ. 2010 онд Ираны "Journal of Nursing and Midwifery Research" нэртэй сэтгүүлд хөлөө амрааж, иллэг хийснээр сарын тэмдгийн өвдөлт нь өвчин намдаах эм ууснаас илүүтэйгээр багасч байсан тухай судалгаа нийтлэгдсэн юм. Учир нь хөлийн уланд бүх эрхтнүүдтэй холбогдсон цэг байдаг аж. Бүр савны цэг хүртэл байдаг бөгөөд сарын тэмдгийн үеэр нуруу нь өвддөг хүмүүс ингэж иллэг хийх нь тун тустай байдаг гэнэ.

Сарын тэмдгийн өвдөлтийг дарахын тулд хөлөө амраагаарай

9 Үдээс хойш юм уу, оройн цагаар гутал худалдаж аваарай

Өглөөний цагаар хүн хангалттай алхаж амжаагүй байдаг. Тиймээс учрах ачаалал нь хамаагүй бага байдаг тул хөл тэлээгүй байдаг. Тиймээс гутлаа өглөө бус өдөр, оройн цагаар худалдаж авбал илүү сайн таарах юм. Эсвэл сайн гүйж, алхсаныхаа дараа гутлын дэлгүүрт очоорой.

Үдээс хойш юм уу, оройн цагаар гутал худалдаж аваарай

10 Оймсоо зөв сонгоорой

Гуталнаас гадна оймс хөлөнд тун чухал нөлөөтэй. Тиймээс зөв оймсоо сонгохын тулд та дараах зүйлийг санаж явахад илүүдэхгүй бөгөөд тусгай дэлгүүр явах хэрэг ч гарч магадгүй юм.

  • Бактерийн эсрэг үйлчилгээтэй оймс хөл шивэртүүлдэггүй.
  • Зарим нэг үрэлтийн эсрэг материалтай оймс хөл цэврүүтэж, холгохоос сэргийлдэг.
  • Зарим оймс өлмий, өсгийгөөрөө тусгай зөөлөвчтэй байдаг.
  • Зарим оймс биеийн хэмжээгээр сунадаг.

Оймсоо зөв сонгоорой

Надад гутлаа сунгах арга их таалагдлаа. Харин танд?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()