Улаан манжин идээд элгээ цэвэрлээрэй!

Хүн болгон эрүүл мэнддээ анхаарах нь чухал гэдгийг мэддэг. Гэхдээ өвдсөн хойноо бус өдөр тутмын амьдралдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байвал хожим нь эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохгүй билээ. Тэгвэл бид танд элэгний өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, түүгээр ч зогсохгүй элэг өвчилсний дараа ч гэсэн, авч болох нэгэн чухал арга хэмжээг хүргэхээр бэлтгэлээ. Та өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, эрүүл мэндээ хамгаалаарай.

Улаан манжин идээд элгээ цэвэрлээрэй!
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Элэгний өөхлөлтөөс хэрхэн ангижрах вэ?

Нас нэмэх тусам хүний эд эрхтэн муудаж эхэлдэг. Ингэснээр элэг өөхөлж, үүнээс үүдэн хүн эрүүл байхаа больдог ажээ. Гэхдээ элэгний өөхлөлтийг улаан манжингаар эмчилж болно. Улаан манжинг төрөл бүрийн салат болон хоолонд хэрэглэдэг бөгөөд хүмүүс амт чанарыг нь ихээхэн таашаадаг ч, хамгийн гол нь эрүүл мэндэд зүйрлэшгүй их ач тустай байна.

Элэгний өөхлөлтөөс хэрхэн ангижрах вэ?

2 Улаан манжин гэж юу вэ?

Энэ шидэт ногоог байнга хэрэглэснээр хүний хараа сайжирч, бүдүүн гэдэсний түгжрэлээс сэргийлээд зогсохгүй, элгэн дэх өөх тосыг үгүй хийдэг байна. Мөн цусны эргэлт нэмэгдэж, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг. Ингэснээр хүн өдрийн турш эрч хүчтэй байх үндэс болж өгөх юм. Улаан манжинд "битайн", "триптофан" гэсэн ховор хэрнээ стресс болон мэдрэлийн эсүүдэд сайнаар нөлөөлдөг бодис агуулагддаг. Дээрээс нь үрэвслийн эсрэг бодис болон антиоксидант агуулагддаг тул хүний дархлааг дэмжиж, эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг ажээ.

Улаан манжин гэж юу вэ?

3 Улаан манжинг хэрхэн эм болгон хэрэглэх вэ?

Та доорх жорын дагуу өдөр бүр хэрэглэвэл улаан манжин нь зөвхөн хүнс бус, таны биед хэрэгтэй эм болох юм.

Орц:

  • Хүссэн хэмжээгээрээ давс
  • Цагаан цуу
  • Байгалийн гаралтай оливын тос
  • 2-3 ширхэг улаан манжин
  • 2 ширхэг сонгино

Заавар:

  1. Улаан манжингаа хальсалж, усанд буцалгана. Давсаа хийнэ.
  2. Болмогц нь гаргаж, жижиг хэрчинэ.
  3. Дээрээс нь сонгинооо хэрчиж хийгээд, оливын тос, цагаан цуугаар амтлаарай.

Энэ гайхалтай салат нь таны хоол боловсруулах эрхтнүүд болон элгийг цэвэрлэж, харааг тань сайжруулна. Гол нь та улаан манжинг өдөр бүр хэрэглэх нь чухал юм шүү.

Улаан манжинг хэрхэн эм болгон хэрэглэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()