Сөрөг энергээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Та далдын хүчинд итгэдэг үү? Итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай ямар нэг хэцүү зүйл тохиолдох үед та нууцаар ч болов залбирдаг байж таарна. Магадгүй та хараал гэж байдаггүй гэж боддог байж болох ч, сөрөг энерги байдаг гэдэгт итгэдэг биз дээ? Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ хараал гэгч зүйлээс хэрхэн сэргийлж болдог тухай хүргэхээр бэлтгэлээ. Мэдээд авчихад илүүдэхгүй шүү дээ.

Сөрөг энергээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

1

Янз бүрийн сөрөг энерги, хараалаас хүмүүс эрт үеэс айж ирсэн билээ. Хараалыг санаатай болон санаандгүй ямар ч байдлаар хийж болно. Хэн нэгэнтэй маргалдах үедээ харааж зүхсэнээс болж муу үг биелэх магадлалтай байдгийн зэрэгцээ зарим хүмүүс зориудаар тусгай зан үйл үйлдэн хараал хийдэг. Хараалд өртсөн хүн өвдөж, ажил хэрэг, хувийн амьдрал нь уруудан доошилж, бүр амиа ч алдаж болзошгүй байдаг. Даанч харамсалтай нь хэн хараасныг мэдэх боломж бараг байдаггүй. Гэхдээ сэргийлэх боломж харин байдаг ажээ.

2 Хараалын эсрэг хамгаалалт

  • Хувцасныхаа дотор талд зүү хатгаж болно. Зүүний үзүүр доошоо харсан байх ёстой.
  • Гартаа улаан утас зүүж болно.
  • Сүм хийдэд очиж, сүсэглэн залбирч байх хэрэгтэй.
  • Муу юм үүрлүүлэхгүйн тулд гэр орноо үргэлж цэвэрлэж, тогтмол ариутгаж байх хэрэгтэй. Мөн ариулсан газар тамхи татаж болдоггүйг санаарай.

Хараалын эсрэг хамгаалалт

3 Хараалын эсрэг хамгийн шилдэг хамгаалалт

Хамгийн шилдэг хамгаалалт бол сүсэг бишрэл юм. Хөгшид, хүүхэд гэлтгүй бүр жирэмсэн эмэгтэйчүүд ч сүсэг бишрэлтэй байлаа гээд ямар нэг сөрөг нөлөө байхгүй. Мөн хараалаас хамгаалах хамгийн найдвартай арга бол үргэлж хийдэд очиж, ном уншуулан, залбирах явдал юм.

Хараалын эсрэг хамгийн шилдэг хамгаалалт

4 Маань, мэгзэм

Та шашин шүтдэггүй байлаа ч, ямар нэг маань мэгзэм мэддэг байх хэрэгтэй. Мэдээж ямар ч шүтлэггүй бол нэг ч бурхны зүрхэн тарнийг мэддэггүй байж болно. Гэхдээ маанийн 6 үсгийг мэдэхгүй хүн ховор шүү дээ. Өөрийгөө хамгаалж байна гэж бодоод маань хааяадаа уншчихаад байхад буруудах зүйлгүй шүү дээ.

Маань, мэгзэм

5 Гэр орны хамгаалалт

Гэрээ хамгаалах хамгийн амархан, бас хамгийн түгээмэл арга бол зул барих юм. Зулын цөгц байхгүй бол лаа асаасан ч болно. Зулын дөл гэрийн муу муухай бүхнийг үлдэн хөөж, ариутгадаг. Мөн арц, гангаар гэрээ ариулж байгаарай.

Гэр орны хамгаалалт

6 Биедээ байнга авч явах хамгаалалт

Та дараах аргаар өөртөө зориулан хамгаалалт хийгээрэй.

  1. Хийдийн ойролцоо ургадаг модны мөчрийг авна.
  2. Үүнийгээ жижигхэн хайрцганд хийж, дээрээс нь лааны тос гоожуулна.
  3. Лааны тосоо мөчрөө бүрэн далдартал гоожуулах бөгөөд дараа нь тосоо хатаагаарай.
  4. Ингээд үүндээ оосор хийн, зүүн гартаа зүүгээрэй.

Биедээ байнга авч явах хамгаалалт

Та дээрх аргыг ашиглан, хайртай дотны хүмүүсээ муу бүхнээс хамгаалаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()