Таны эрүүл мэнд муудаж буйг илтгэх 10 шинж тэмдэг

Дархлаагүй болж, ямар нэгэн өвчин зовлон туссан эсэхээ мэдэх хялбархан байдаг ажээ. Учир нь ямар нэгэн эд эрхтэн асуудалтай болмогцоо анхааруулга өгч, бидний бие организмд шинж тэмдэг илэрдэг байна. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ нийтлэг илрэх шинж тэмдгүүд болон тэдгээрийн үр дүнд ямар өвчин тусах магадлалтай болохыг хүргэхээр бэлтгэлээ. 

Таны эрүүл мэнд муудаж буйг илтгэх 10 шинж тэмдэг

1 Зовхины доогуур хар хүрээ татах

Зовхины доор хар хүрээ татах нь нойргүйдэлд орж буйг илтгэдэг бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд өдөрт 7-8 цаг унтах ёстой ажээ. 

Зовхины доогуур хар хүрээ татах

2 Гар, хурууны өнгө өөрчлөгдөх

Гар, хурууны өнгө өөрчлөгдөх нь хэт их дааруулсантай салшгүй холбоотой бөгөөд өвлийн хүйтэнд бээлий өмсөж, аль болох дулаан хувцаслаж явахыг эрхэмлэж байгаарай. Эс бөгөөс гараа хөлдөөх аюултай ажээ.

Гар, хурууны өнгө өөрчлөгдөх

3 Юм нүдэнд бүрэлзэж харагдах

Хэрвээ таны нүдэнд эд зүйлс бүрэлзэж харагдах болсон бол энэ нь хол болон ойрын хараа тань муудаж буйг илтгэдэг байна. Ийм шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлж, хараагаа тодорхойлуулах хэрэгтэй бөгөөд шаардлагатай гэж үзвэл харааны шил авч зүүгээрэй. 

Юм нүдэнд бүрэлзэж харагдах

4 Нүдэнд сонин хэлбэртэй дүрс харагдах

Нүдэнд тань доорх зурган дээрх шиг сонин хэлбэртэй дүрс харагдах болсон бол, таны нүдний болор багагүй гэмтжээ. Тиймээс нүдээ амрааж, компьютер, гар утас, таблет зэрэг хурц туяатай зүйлээс хол байхыг хичээгээрэй.

Нүдэнд сонин хэлбэртэй дүрс харагдах

5 Гэдэс дуугарах

Ойр ойрхон гэдэс дотор тань дуугарах болсон бол, "Өлссөний шинж" гэсэн буруу ойлголттойгоо хэвээр үлдэж болохгүй бөгөөд эмчид үзүүлээрэй. Учир нь ходоод гэдэсний өвчлөл байх магадлалтай байдаг ажээ.

Гэдэс дуугарах

6 Арьс хуурайших

Арьс хуурайших нь витамины дутагдалд орж буйг илтгэдэг. Юу гэсэн үг вэ гэхээр таны дархлааны систем муудаж байгааг анхааруулж байгаа юм. Үүнээс сэргийлэхийн тулд амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Арьс хуурайших

7 Үнэрлэх чадвар муудах

Үнэрлэх чадвар тань муудаж байгаа бол, энэ нь та ойрд хэт их сресстэж, бухимдах болсонтой холбоотой юм. Тиймээс аль болох тайван байж, амьдралаас аз жаргал, баяр хөөрийг мэдрээрэй.

Үнэрлэх чадвар муудах

8 Нүд загатнах

Нүд загатнах нь ядаргаанд орж буйг илтгэх бөгөөд алжаал, ядаргаагаа тайлж, сайн амрахыг хичээх хэрэгтэй юм.

Нүд загатнах

9 Чих шуугих

Ойрд таны чих шуугиад байна уу? Тэгвэл яаралтай эмчид үзүүлэхийг танд зөвлөе. Учир нь чих шуугих нь таны эрүүл мэнд, биеийн байдал муудаж буйг илтгэх бөгөөд дархлаа муудаж байгаатай холбоотой байдаг ажээ.

Чих шуугих

10 Мөр хавиар хөндүүрлэх

Хэрвээ таны мөр хавиар хөндүүрлэж өвдөөд байгаа бол, спортоор хичээллэж байх үедээ ч юм уу, мөрөө гэмтээсэн эсэхээ санаарай. Ихэнх тохиолдолд мөр хавийн махаа хавчуулах үед ингэж хөндүүрлэж өвддөг байна. Тэгэхээр эмчид үзүүлэх нь хамгийн найдвартай арга юм.

Мөр хавиар хөндүүрлэх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()