Бидний үнэн гэж боддог худал зүйлс

Хүүхэд байхдаа бид хичээл дээр сонссон дуулсан бүхэндээ итгэдэг байсан билээ. Гэхдээ олон жилийн дараа бид энэ бүхэн худал байсныг мэддэг нь нууц биш юм. Тэгвэл зарим нэг энгийн зүйлийг та одоо болтол худлаа байсныг нь мэдэхгүй яваа юм биш биз? Хамтдаа олж мэдэцгээе.

Бидний үнэн гэж боддог худал зүйлс

1

Худал: Зураач Ван Гог (Van Gogh) сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан учраас чихээ тайрсан.

Үнэн: Зураач чихээ бүхэлд нь бус, ердөө гэдсийг нь тайрсан. Мөн олон түүхчид түүнийг өөрөө чихээ тайрсан бус найз Пол Гоген (Paul Gaugin) нь зураачтай зодолдож байхдаа тасдчихсан гэж үздэг.

2

Худал: Хамеолеон нуугдахын тулд өнгөө өөрчилдөг.

Үнэн: Тэд биеийн байдлаасаа хамаарч өнгөө өөрчилдөг. Халууцвал цайвар өнгөтэй болж, даарвал бараан өнгөтэй болдог.

3

Худал: Кристофер Колумб (Christopher Columbus) хойд Америкийг нээсэн.

Үнэн: Лиф Эриксон (Leif Erikson) гэгч Исланд аялагч хойд Америкийг хамгийн анх нээсэн. Канадын газар нутгаас олдсон археологийн олдвор үүнийг нотолдог аж.

4

Худал: Хэлний хэсэг бүр өөр өөр амт мэдэрдэг.

Үнэн: Хэлэн дээрх биржгэрүүд бүх төрлийн амт мэдэрдэг.

5

Худал: Алим толгой дээр нь унах үед Ньютон (Newton) таталцлын хуулийг нээсэн.

Үнэн: Алим эрдэмтний хажууд унасан учраас үүнийг хараад тэр таталцлын  хуулиа нээсэн.

6

Худал: Сансарт татах хүч огт байдаггүй.

Үнэн: Хамгийн алсын сансар огторгуйд ч гэсэн бага хэмжээний татах хүч бий.

7

Худал: Томас Эдисон (Thomas Edison) гэрэл зохион бүтээсэн.

Үнэн: Эдисоноос өмнө олон хүн гэрлийн шилийг зохион бүтээж байсан. Гэхдээ гэрлийг удаан хугацаанд асаатай байлгах аргыг Эдисон өөрийн багийнхны хамтаар олсон юм.

8

Худал: Эйнштэйн (Einstein) хичээлдээ муу байсан.

Үнэн: Тэр математикийн хичээлд гоц сайн байсан. Бүр хичээлд суух нь цагийн гарз гэж боддог байжээ.

9

Худал: Дэлхий дээрх хамгийн хатуу биет бол очир эрдэнэ юм.

Үнэн: Эрдэмтэд саяхан очир эрдэнээс хатуу биетийг олж нээсэн. Тус биет дэх "lonsdaleiete" хэмээх бүрдүүлэгч бодис нь очир эрдэнээс 58%-иар хатуу ажээ.

Таны мэддэг зүйл энэ дунд байна уу?

63
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()