Эдгээр зүйлсийн зургийг цахим сүлжээнд хэзээ ч бүү тавь! Яагаад гэвэл...

2017-02-06, 14:54
31,454

Хүн болгон багаар бодоход 1-2 цахим сүлжээг ашигладаг. Бид цахим сүлжээний тусламжтайгаар найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцаж, өдөр тутмынхаа амьдралыг хуваалцдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүс "Facebook", "Twitter" зэрэгт зөвхөн ойр дотны хүмүүс нь байдаг юм шиг санадаг боловч үнэн хэрэгтээ маш олон хулгайч, залилагч, хууран мэхлэгч нар дүүрэн байдгийг тэр бүр сайн мэддэггүй. Тэд таны цахим сүлжээнд оруулсан зураг, бичсэн зүйлс гээд бүхнийг нүд салгалгүй ажин, өөрт хэрэгтэй зүйлээ олж мэдэхийг тандаж суудаг. Гэхдээ та айх хэрэггүй бөгөөд дараах зүйлсийг цахим сүлжээндээ нийтлэхгүй байхад л болох юм.

Эдгээр зүйлсийн зургийг цахим сүлжээнд хэзээ ч бүү тавь! Яагаад гэвэл...
Хаах
Сурталчилгаа

1 Онгоцны тасалбар

Ирэх амралтын өдрөөр юу хийх гэж байгаагаа цахим сүлжээгээр цацах нь тийм ч ухаалаг санаа биш юм. Мөн аяллын тасалбарынхаа зургийг нийтлэх нь ч буруу. Учир нь тасалбар дээрх кодыг ашиглан хэн нэгэн муу санаатай хүн нислэгийн компани руу холбогдон таны тухай бүх мэдээллийг авах боломжтой болох аж. Ингэснээр таны тасалбарын захиалгыг цуцалж, банкнаас төлбөрийг нь буцаан авч чадах билээ.

Онгоцны тасалбар

2 Лотоны тасалбар

2015 онд Австралийн оршин суугч лотогоор 825 доллар хожжээ. Гэхдээ тэр шагналаа авахаас өмнө лотоны тасалбартайгаа сельфи хийсэн бөгөөд цахим сүлжээнийх нь найз нэгэн эмэгтэй тасалбар дээрх кодыг нь ашиглан хожсон мөнгийг нь өмнөөс нь авсан тохиолдол гарсан юм. Тиймээс хожих гэж байгаа мөнгөнийхөө тухай цахим сүлжээгээр гайхуулах хэрэггүй. Мөн хамгийн итгэлтэй хүмүүстээ л энэ тухай ярьж байх нь зүйтэй билээ.

Лотоны тасалбар

3 Төлбөрийн карт

Төлбөрийн картны зураг цахим сүлжээнд нийтлэгдсэнээр хулгайч таны дансны мэдээллийг өөртөө тааруулан шинэчлэх боломжтой. Тиймээс картны дугаар ил харагдах зургийг хэзээ ч бүү нийтэлж байгаарай. Мөн утсан дээрээ картныхаа зургийг хадгалах хэрэггүй. Утас хулгайлагдвал таны картны дугаарыг хулгайч олж мэдэх боломжтой болох юм.

Төлбөрийн карт

4 Арга хэмжээний тасалбар

Тоглолт, спортын тэмцээний тасалбарын зургийг цахим сүлжээнд нийтлэх хэрэггүй. Муу санаатай хүмүүс дуртайяа энэ боломжийг ашиглан, тасалбар дээрх кодыг ашиглах болно. Тиймээс тоглолтоо үзсэнийхээ дараа л зургийг нь нийтэлж байгаарай.

Арга хэмжээний тасалбар

5 Засаагүй "Screenshot"

Урьдчилж шалгаагүй тохиолдолд "Screenshot" нийтлэх хэрэггүй. Ямар нэг байдлаар таны хувийн мэдээллийн тухай ил харуулсан "Screenshot"-ыг муу санаатай хүмүүс тэр дор нь ашиглах болно.

Засаагүй "Screenshot"

6 Бичиг баримт

Цахим үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг бүх төрлийн бичиг баримтын зургийг цахим сүлжээнд нийтлэх хэрэггүй. Дээр нь бичээтэй байдаг регистрийн дугаар болон бусад хувийн мэдээллийг ашиглан хулгайч нар таны оронд банкнаас зээл авч, эсвэл залилан хийж мэднэ.

Бичиг баримт

7 Нүцгэн зураг

Баян чинээлэг, сэтгэл татам эрийн дүрээр хүмүүс хуурамч хаяг нээн, охидтой найз болдог. Ингээд хэд хоног харилцсаныхаа дараа тэд охидыг нүцгэн зургаа явуулахыг хүснэ. Гэхдээ охид минь болгоомжтой байгаарай. Тэд охидын нүцгэн зургийг авмагцаа мөнгө нэхэн дарамталж, олон нийтэд дэлгэнэ хэмээн сүрдүүлж эхэлдэг байна.

Нүцгэн зураг

8 Дурсамж

Та "Энэ бол миний хамгийн анхны нохой", "Миний ээж залуудаа", "100 жилийн ганцаардал бол миний дуртай ном" гэх мэт зүйл нийтэлж байсан уу? Гэм хоргүй юм шиг харагдаж болох ч, үнэндээ та цахим сүлжээнийхээ нууц асуултын хариуг ийм маягаар нийтэлдэг юм биш биз? Хулгайч нар ихээхэн ухаалаг, энэ ажилдаа тун ч гаршсан хүмүүс байдгийг мартаж болохгүй. Тэд таны өчүүхэн жаахан мэдээллийг ашиглан, ургуулан бодож, өөрт хэрэгтэй бүхнээ мэдэж авч чадна. Тиймээс юу нийтлэхээ сайн бодож байгаарай.

Дурсамж

Дээрх зөвлөгөө танд хэрэг болно гэж найдаж байна. Мөн бидэнтэй үнэт туршлагаасаа хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()