Энэ ямар учиртай вэ?

Бид өдөр бүр хэрэглэдэг, хардаг зүйлсээ анхааралтай ажиглалгүй өнгөрөх нь бий. Харин анзааралгүй үлдээсэн тэр жижиг хэсэгт асар их нууц, сонин хачин зүйлс агуулагддаг байна. Иймд та бүхэндээ хэний ч анзаарч харж байгаагүй зүйлсийн нууцыг тайлж, сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Таны мэдлэгт бага ч атугай нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ ямар учиртай вэ?
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Трамбай

Хэрвээ та сайтар ажиглавал трамбайны дээд хэсгийн шугамнууд утастай шулуун биш, зиг заг хэлбэрээр холбогдсныг харах болно. Учир нь трамбай хөдлөх үед энэ нь чөлөөтэй явах боломжийг олгож, хөдөлгөөнд саад учруулдаггүй ажээ.

Трамбай

2 Хэн "Ноён"-ыг алсан бэ?

Хүн бүрийн сайн танил "бундангийн ноён"-ы зургийг та сайтар ажиглаж байсан уу? Тэрээр бусдаасаа сахал болон толгойндоо зоосон илдээрээ ялгардаг. Харин яагаад толгойндоо хутга зоох болсон нь хэд хэдэн шалтгаантай юм.

  • Ноёнгийн анхны хувилбар нь сүх барьсан хаан байсан. Харин он цаг улиран өнгөрөхийн хэрээр зураг нь өөрчлөгдөж, толгойдоо илд зоосон хаан болон хувирчээ. 
  • Бундангийн ноён бол Францын хаан VII Чарльз (Charles) байж болох юм. Тэрээр ухаан санаагаа алдаж, хэн нэгэн өөрийг нь хордуулж алах гэж байна гэх айдастайгаа тэмцэлдсээр өөрийнхөө толгойнд хутга зоож, амиа алдсан байдаг. 
  • Эртний Грекийн хаан Агуу Александрийг бундангийн ноён гэж үзэж болно. Учир нь тэрээр үзэсгэлэнт гүнж Хеленд сэтгэл алдарсан ч, өөрийн болгож чадаагүйдээ уурсаж илдээр өөрийгөө хөнөөсөн юм.

Хэн "Ноён"-ыг алсан бэ?

3 Их Британий бат бөх бамбай

Их Британий 1, 2, 5, 10, 20 болон 50-тын зоосон мөнгө буюу "пенс"-үүдийг эвлүүлж тавихад бат бөх бамбай болж хувирдаг. Харин нэгтийн зоосон паунд дээр тус бамбайг бүхлээр нь дүрсэлсэн байдаг аж. Хэрэв танд тус зоосон мөнгөнүүд байдаг бол эвлүүлээд хараарай. 

Их Британий бат бөх бамбай

4 Шошгон дээрх онгорхой сав ямар учиртай вэ?

Бараа бүтээгдэхүүний ард хэсэгт байрлах онгорхой сав нь нээсний дараа хэр удаан хэрэглэхийг заасан байдаг. Хэрэв таны худалдан авсан бүтээгдэхүүний ард талын онгорхой саван дээр "12М" гэсэн байвал нээсний дараа 12 сарын турш хэрэглэх боломжтой гэсэн үг юм. 

Шошгон дээрх онгорхой сав ямар учиртай вэ?

5 Эрх чөлөөний хөшөөний титэм

Та эрх чөлөөний хөшөөг харж байсан уу? Биеэр үзэж хараагүй гэхэд ядаж зурагнаас харж байсан нь лавтай биз ээ. Харин хөшөөний дээд хэсэгт байрлах титэмний 7 тийш салаалан гарсан үзүүр нь дэлхийн 7 тивийг төлөөлөн үзүүлсэн байдаг бөгөөд нэг нь л гэхэд 100 кг жинтэй аж. 

Эрх чөлөөний хөшөөний титэм

6 Номны хоосон хуудсууд

Зарим номны эхлэл эсвэл төгсгөл хэсэгт хэдэн хоосон хуудас байдаг. Харин энэ нь ямар учиртай болохыг та мэдэх үү? Үнэн хэрэгтээ номны хоосон хуудсууд нь танд тэмдэглэл хийх боломж олгож байгаа хэрэг юм. Та хоосон хэсэгт номноос ойлгосон зүйлс болон онцолсон хэсгээ тэмдэглэж болно.

Номны хоосон хуудсууд

7 Солонгорсон шүдний оо

Та солонгорсон буюу цагаан, цэнхэр болон улаан өнгө хосолсон шүдний оог хараад гайхаж, "Яагаад ийм байдаг юм бол?₮ хэмээн бодож байсан нь гарцаагүй юм. Харин эдгээр гурван өнгө нь тус бүртээ үүрэгтэй гэнэ.

  • Цагаан - Хамгийн чухал хэсэг. Шүдийг цайруулж, бактерийг устгана.
  • Цэнхэр эсвэл ногоон - Амны эвгүй үнэрийг арилгаж, цэнгэг, цэвэр амьсгал бэлэглэнэ.
  • Улаан - Шүдийг хамгаалж, бат бөх байдлыг бий болгоно.

Солонгорсон шүдний оо

83
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()