Төрсөн оныхоо сүүлийн тоогоор өөрийгөө шинжээрэй!

Азийн улс орнууд өөрийн гэсэн зурхай, он тооллыг баримталдаг. Цагаан сараар бид таван махбодийн дагуу мөрөө гаргадгийг та мэдэх биз ээ. Тэгвэл хүн төрсөн оныхоо сүүлийн тоогоор 5 махбодид хуваагддагийг та мэдэх үү? Энэ нь байгаль эх, хүн хоорондын харилцан шүтэлцээтэй холбоотой юм. Жишээ нь 1990 онд төрсөн бол та 0 гэсэн тооныхоо зурхайг харах хэрэгтэй. Ингээд бид та бүхэндээ хүн болгоны төрсөн жилийн зурхайг хүргэж байна. Таалан соёрхоно уу.

Төрсөн оныхоо сүүлийн тоогоор өөрийгөө шинжээрэй!
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Төрсөн жил, хувь заяаны хамаарал

Хүн санамсаргүй байдлаар бус хувь төөргийнхөө дагуу аль нэг жил, сар, өдөр төрдөг гэж олон хүн үздэг. Тиймээс хүний төрсөн оны сүүлийн тоо утга учиртай байдаг ажээ. Оны сүүлийн тоо 5 махбодийг төлөөлдөг бол, махбодь нь хүний хувь заяанд томоохон үүрэг гүйцэтгэдэг байна. Эртний хятадын зурхай ёсоор бол мод, гал, шороо, ус, төмөр гэсэн 5 махбодь байдаг бөгөөд үүнийхээ дагуу хүний зан чанар тодорхойлогддог гэнэ. Ингээд бид танд төрсөн жилийн зурхайг хүргэе.

1 Шороо - 8 болон 9

Хэрэв таны төрсөн оны сүүлийн тоо 8 эсвэл 9-өөр төгссөн бол та шороон махбодид хамаарагддаг ба итгэл даахуйц, тайван хүн юм. Газар шороо танд хариуцлагатай байх хүч өгдөг. Хүсэл тэмүүлэлтэй, идеалист хүн бөгөөд асуудлыг бага багаар, эвээр шийддэг. Мөн зөн совин нь өндөр хөгжсөн хүмүүс юм.

Шороон махбодийн хүмүүс ёс зүйг ихэд сахин баримталдаг тул эргэн тойрныхон нь түүнтэй адил болохыг хүсдэг. Тэд хүмүүжилтэй, ухамсартай хүмүүс бөгөөд нэлээд хуучинсаг. Гэхдээ өөрт байгаа нөөц бололцоогоо ухаалгаар ашиглаж чаддаг. Тэд сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй боловч хайрлуулахыг хүсдэг билээ. Шороон махбодийнхон адал явдал эрэлхийлдэггүй, хөшүүн хүмүүс бөгөөд хатуу үгтэй, зөрүүд зантай байдаг.

Тэд аливааг хяналтандаа байлгах дуртай, өөрийн ашиг тус, сонирхолдоо хөтлөгдөн шийдвэр гаргадаг. Мэдэхгүй зүйлээсээ хамгийн их айдаг бөгөөд шороо бол газрын үндэс тул улирлын өөрчлөлтийг хариуцдаг билээ. Шороог шар өнгө төлөөлдөг бөгөөд ходоод гэдсээ анхаарч явбал зохино. Мөн чийглэг, намаг балчиг ихтэй газраас хол байх хэрэгтэй.

Шороо - 8 болон 9

2 Гал - 6 болон 7

Гал махбодийн хүмүүс үргэлж шинийг эрэлхийлдэг, адал явдлаас хэзээ ч уйддаггүй хүмүүс юм. Эрч хүчтэй учраас гайхалтай удирдагч болдог ба өрсөлдөж, ялах дуртай. Галын хүмүүс тун дур булаам байдгийн зэрэгцээ ганцаараа байхыг тэвчдэггүй. Үргэлж олны дунд байж, байнга идэвхитэй байхыг хүсдэг.

Гэр бүлийнхэнтэйгээ маш ойр дотно байдаг бөгөөд гэр бүлийн харилцаа холбоог ихэд нандигнадаг. Мөн өөртөө итгэлтэй, хувиа бодсон хүмүүс байдгийн зэрэгцээ ухаалаг, нөхөрсөг, шийдэмгий. Гал хүмүүсийн сул тал нь хэт түрэмгий зан болон зорилгодоо хүрэхийн тулд юуг ч хийхээс буцахгүй байдал нь юм. Дээрээс нь тэд сэтгэл хөдлөл дэндүү ихтэй бөгөөд тэвчээргүй байдлаасаа болоод асуудалд орох нь элбэг. Хувиа бодсон, хэтэрхий шуналтай. Бусдын талаар бараг боддоггүй.

Гал өмнө зүг буюу зуны улирлыг төлөөлөх ба өнгө нь улаан юм. Зүрх судсандаа анхаарч явбал зохино. Мөн хэтэрхий халуун газраас зайлсхийж, сэтгэл хөдлөлөө хянаж явах хэрэгтэй.

Гал - 6 болон 7

3 Мод - 4 болон 5

Модон махбодийн хүмүүс ихээхэн өгөөмөр байдаг. Ёс суртахуунтай, аливаа бүхнийг мэдэж авахын тулд дэлхийг тойрон аялахыг хүсдэг, бусдыг ятгаж чаддаг хүмүүс юм.

Модныхон бүтээлч, урлагийн мэдрэмжтэй бөгөөд хөдөлмөрч, үргэлж завгүй байхыг хүсч явдаг. Итгэлтэй байдал нь тэдний хамгийн том давуу тал. Мөн тэд өөрт байгаа бүхэндээ талархаж, илүү их зүйлд шунадаггүй.

Модон махбодийнхон хэзээ ч хувиа боддоггүй сайн найз болдог бөгөөд бусдын урам зоригийг сэргээдэг хүмүүс юм. Тэдний сул тал нь үрэлгэн зан ажээ. Тэд хийж чадахаасаа илүү ихийг амжуулах гэж хичээдэг бөгөөд үүнээсээ болоод өөрийгөө хэт ядраах нь элбэг. Гэхдээ үүгээрээ хэнд ч тус болж чаддаггүй. Өөрөөр хэлбэл тэд өөрийн хүчин чадлыг зөв тооцоолж сурах хэрэгтэй гэсэн үг ажээ.

Заримдаа тэд бусдад хэт их найддаг бөгөөд үүнээсээ болоод ажил хэрэг нь удаашрах хандлагатай. Мод нь зүүн зүгийг илэрхийлдэг бөгөөд хаврыг төлөөлдөг. Ногоон өнгө модыг илэрхийлнэ. Модон махбодийнхон давсаг болон элгэндээ анхаарах нь зүйтэйн зэрэгцээ салхитай газраас зайлсийх хэрэгтэй юм.

Мод - 4 болон 5

4 Ус - 2 болон 3

Усан махбодийнхон сэтгэл татам, тусч, энэрэнгүй хүмүүс байдаг. Тэд маш уян хатан бөгөөд олныг даган хувьсаж чаддаг. Дээрээс нь бүтээлч, ухаалаг. Ус төсөөллийг төлөөлдөг тул усан махбодийнхон мөрөөдөмтгий байдаг. Тэдэн дунд гүн ухаанч, сэтгэгчид олон байдаг.

Усныхан бусадтай хэл амаа амархан ололцдог бөгөөд хүнийг ятгаж чаддаг. Энэ нь дипломатчидад ихээхэн хэрэгтэй чанар юм. Мөн хурц зөн совинтой тул бусдын анхааралд өртөөгүй бүхнийг ажиглах чадвартай.

Тэд зохион байгуулалт сайтайн зэрэгцээ бусдын онцгой авьяасыг олж харж, хөгжүүлж чаддаг. Усныхан нууцлаг боловч хуурамч бөгөөд бусадтай нууцаа хуваалцдаггүй. Мөн бусдыг хяналтандаа байлгах гэсэн нууцхан хүсэлтэй.

Үргэлж амар хялбар замыг олдог бөгөөд бусдын санаа бодлыг дагалдах нь элбэг. Тиймээс хөл дээрээ бат зогсож, өөрийн явах замаа олох нь зүйтэй.

Усан махбодийн хүмүүс хэт их устай газраас хол байх хэрэгтэй бөгөөд хар өнгө төлөөлнө. Зүг нь хойд зүг бөгөөд өвлийг илэрхийлнэ. Усан махбодийнхон ясандаа анхаарах нь зүйтэй.

Ус - 2 болон 3

5 Төмөр - 0 болон 1

Төмөр махбодийнхон ихээхэн хатуу, хараат бус, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Тэд өөртөө хайртайн зэрэгцээ бусдыг хүндэлж, халамжилж чаддаг. Тэд биеэ ихээхэн барьдаг ч, дотроо бол хатуу зарчим баримталдаг хүмүүс билээ.

Төмрийн шинж чанар нь тэнцвэр, зохицол бөгөөд аливааг цэвэршүүлдэг. Тиймээс төмөр махбодийн хүмүүс шийдэмгий байдаг ба зарим тохиолдолд олноос онцгойрохыг хүсдгээсээ болоод буруу сонголт хийчихдэг.

Төмөр махбодийнхон юу хүсч байгаагаа мэддэг тохиолдолд ихээхэн шийдэмгий байдаг бөгөөд олон хүн үүнд нь атаархдаг. Учир нь тэд алдаа, эндэгдлийг огтхон ч зөвшөөрдөггүй бөгөөд бүхий л асуудлыг хялбархан шийддэг билээ. Тэд ганцаардахаас айдаггүй, хүмүүсээс зөвхөн өөрийг нь хүндэлж, амжилт бүтээлийг нь бүрэн зөвшөөрөхийг л хүсдэг.

Тэд түр зуурын сэтгэл хөдлөлд автах нь элбэг бөгөөд үргэлж алдар нэр, эрх мэдэл, хөрөнгө мөнгө хүсч явдаг. Мөн зөрүүд, дураараа.

Удирдагч төмрийнхөн ихэд шаардангуй, өндөр шаардлагатай. Төмөр нь баруун зүгийг илэрхийлдэг бөгөөд улирал нь намар юм. Харин өнгө нь цагаан. Төмрийнхөн амьсгалын замын эрхтэн болон уушгиндаа анхаарч явах нь зохилтой.

Төмөр - 0 болон 1

Таны зурхай таарч байна уу? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()