Та үүнийг мэдэх үү?

Хүний хамгийн идэвхитэй эрхтэн юу гээч? Та гар, хөл, эсвэл зүрх гэж бодож байж болох юм. Гэвч үнэн хэрэгтээ нүд 24 цагийн турш идэвхитэй байдаг ажээ. Яагаад гэвэл шөнө хүртэл хүмүүс зүүдэлж, нүдээрээ хардаг шүү дээ. Мөн хүний нүд хичнээн өнгө ялгадаг, нэг секундэд хичнээн олон дүрс хардаг, "өнгөний сохор" хүмүүс хичнээн олон байдаг болон бусад сонирхолтой баримтуудыг мэдэхийг хүсвэл бидний бэлтгэсэн мэдээг уншаарай. Мэдлэг хүнд илүүдэхгүй шүү дээ.

Та үүнийг мэдэх үү?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

  • Хайртай хүн рүүгээ харах үед хүүхэн хараа 45% томордог.
  • Нүдний цөцгийн 1/6 нь ил харагддаг.
  • Нүдний тестээр "шизофрени" өвчнийг 98.3%-ийн магадлалтайгаар тодорхойлж болдог.
  • Хүн, нохой хоёр л бусдын нүднээс сэтгэл хөдлөлийг харж чаддаг. Харин нохой зөвхөн хүнтэй харьцах үедээ л ингэдэг.
  • Нүд 550 сая жилийн настай. Анх нэг эст амьтдад гэрэл хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэж байжээ.
  • Хүний биеийг бүрэн хэмжээгээр ажиллуулахын тулд урьдчилж халаан, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй байдаг бол, хүний нүд үргэлж идэвхитэй байдаг.
  • Хүний нүд камераас хурдан.
  • Хүүхэд умайд бий болсноос 14 хоногийн дараа нүд бүрэлдэж эхэлдэг.

  • 12 эрэгтэй тутмын нэг нь өнгөний сохор /Өнгө муу ялгадаг/
  • Хүн амьдралынхаа туршид дунджаар 24 сая өөр дүр зураг хардаг.
  • Хүний нүд улаан, цэнхэр, ногоон өнгийг л хардаг. Бусад нь эдгээр өнгөний холимог юм.
  • Эмэгтэйчүүдийн 2% орчим нь ховор төрлийн генийн өөрчлөлтөнд орсон байдаг. Тэд 100 сая өнгө ялгах чадвартай юм.
  • Хүний нүд ялгахад хэтэрхий хүнд өнгөнүүд гэж байдаг. Эднийг "Боломжгүй өнгө" гэж нэрлэдэг ажээ.
  • Хүүхэд бүр өнгөний сохор төрдөг.
  • Төрөлхийн л биш бол хараагүй хүмүүс зүүдэндээ хардаг.
  • Тархины үйл ажиллагааны 65% нь нүдэнд зориулагддаг.

  • Хурууны хээнд давтагдашгүй 40 шинж тэмдэг байдаг бол нүдэнд 256 байдаг. Тиймээс нүдээр шалгадаг хамгаалалтын систем ихээхэн дэлгэрээд байгаа юм.
  • Хүний зовхи хамгийн хүчтэй булчин. Нүдээ цавчихад 100-150 миллсекунд хугацаа зарцуулагддаг ба энэ нь нэг секундэд 5 удаа нүдээ цавчих боломжтой гэсэн үг.
  • Хүн минутанд 17 орчим нүдээ цавчилдаг. Өдөрт 14820, жилд 5.2 сая удаа нүдээ цавчилдаг.
  • Хүний нүд цаг тутамд 36000 "bit" буюу 4.5 килобайт мэдээлэл боловсруулдаг.
  • Нүд нэг секундэд 50 зүйл дээр төвлөрдөг.
  • Нүднээс тархинд очих дохио нь уруу харсан байдаг.
  • Хүний биеийн бүх булчингуудаас нүдний булчин хамгийн идэвхитэй нь.
  • Эртний Маяачууд солир нүдийг үзэсгэлэнтэй гэж тооцдог байсан ба хүүхдүүдээ солир болгох гэж ихээхэн хичээдэг байжээ.
  • Зураг авахуулах үед нэг нүд улаан гарсан бол нүдний хорт хавдар туссан байх магадлалтай. Гэхдээ нүдний хорт хавдрын 95% нь эдгэрдэг билээ.

  • Нүдэнд 107 сая эс агуулагддаг бөгөөд бүгд гэрэл мэдэрдэг.
  • Нүд 2.5 см өргөн, 8 грамм жинтэй.
  • 10000 жилийн өмнө бүх хүний нүд бор өнгөтэй байсан юм. Дараа нь генийн өөрчлөлт явагдаж, цэнхэр өнгийн нүд бий болжээ. Тиймээс цэнхэр нүдтэй хүмүүс бүгд нэг өвөг дээдэстэй гэсэн үг.
  • Хөлгийн тавцан дээр болон тавцан доор сайн харахын тулд далайн дээрэмчид нэг нүдээ боодог. Ингэж тэд нэг нүдээ гэрэлд, нөгөө нүдээ харанхуйд дасгадаг ажээ.
  • Хүн нүдээрээ бус тархиараа хардаг. Хараа муудах нь олон тохиолдолд нүднээс бус, тархин дахь харааны тогтолцоо муудсанаас болдог.

Өөр сонирхолтой баримт мэддэг бол бидэнтэй хуваалцаарай.

72
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()