Эдгээр дүрснээс нэгийг сонгоод өөрийгөө ямар хүн болохоо мэдэж аваарай! /Сонжоо/

Та дараах дүрсээс таалагдсанаа сонгоорой. Тэгвэл бид хэн болохыг тань хэлж өгье. Зөвхөн өөрийгөө шинжих биш, хайртай хүнээ ч бас сонжиж болно шүү дээ. Хүн болгон л өөрийгөө болон бусдыг таньж мэдэхийг хүсдэггүй гэж үү?

Эдгээр дүрснээс нэгийг сонгоод өөрийгөө ямар хүн болохоо мэдэж аваарай! /Сонжоо/

1 Өгөөмөр, ёс журамтай

Та бол эрх мэдэлд дуртай, шийдэмгий хүн. Ажил хийж байгаа үедээ ажил хэрэгч, аялал зугаалгын үеэр хөгжилтэй байдаг. Аливаад өндөр шаардлага тавьдаг. Та хичээнгүй, шургуу ажилладаг бөгөөд үүнийхээ хажуугаар гэр бүлээ ч мартдаггүй. Зөвхөн мөнгөний төлөө бус, дэлхий ертөнцийг сайн сайхан болгохын төлөө хөдөлмөрлөдөг. Гэхдээ хүн болгон таны хийж буй сайн сайхан зүйлийг анзаарч хардаггүй ажээ.

Өгөөмөр, ёс журамтай

2 Баясгалантай, үнэнч

Та бусдын төлөө санаа тавих дуртай, хариуцлагатай, шударга хүн. Үнэнч харилцааг эрхэмлэдэг, үүргээ сайтар ухамсарладаг. Бусдын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг, гэрэл гэгээтэй, эргэн тойрны хүмүүсийнхээ сонирхлыг байнга төрүүлж байдаг хүн ажээ.

Баясгалантай, үнэнч

3 Ухаалаг, ёс зүйтэй

Бүрэг, бодлогошронгуй. Таны бодол санаа хамгийн чухал. Өөрийн онол, сургаалийн талаар ганцаараа бясалгаж суух дуртай. Сурах эрмэлзэлтэй хүмүүстэй амархан нөхөрлөж дотносдог, элдэв мухар сүсгэнд итгэдэггүй. Ёс зүйн хэм хэмжүүрийг ихэд чухалд авч үздэг. Хүмүүс тантай санал нийлэхгүй байсан ч, зөв гэж бодсоноо л хийхийг хүсдэг хүн юм.

Ухаалаг, ёс зүйтэй

4 Ажигч, гүн ухаанч

Та бол маш онцгой, сайхан сэтгэлтэй хүн. Тантай ижил төсөөтэй хүн бараг л олдохгүй болов уу. Та маш их зөн совинтой, зальжин. Тиймээс таныг хүмүүс буруугаар ойлгох нь элбэг бөгөөд үүнээс болж та шаналдаг. Танд хувийн орон зай хэрэгтэй. Бүтээлч чадвараа хөгжүүлж, бусдаар хүндлүүлэх нь зүйтэй. Та бол гэрэл сүүдрийг хоёуланг нь харж чаддаг цөөн хэдэн хүмүүсийн нэг. Мөн маш их сэтгэл хөдлөлтэй хүн билээ.

Ажигч, гүн ухаанч

5 Итгэлтэй, ноёлогч

Таны уриа бол "Өөрөө хий" юм. Та бол бусдаас хараат бус, ямар ч нөхцөл байдалд өөртөө л найддаг. Та өөрийнхөө төлөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө хүчирхэг байж чаддаг. Юу хүсч байгаагаа тов товорхой мэддэг, эрсдэлээс айдаггүй. Та бусдаас үргэлж үнэнч шударга байдлыг хүлээдэг бөгөөд цэвэр тунгалаг байдалд дуртай нэгэн юм.

Итгэлтэй, ноёлогч

6 Дур булаам, эрч хүчтэй

Та бол төрөлхийн хөгжилтэй хүн. Дураараа, урам зоригтой. Таны уриа бол "Би бэлэн". Аялал, адал явдалд дуртай, сонирхдоггүй зүйл гэж байдаггүй. Аливаа зүйлд амархан автдаг. Ямар нэг зүйл сонирхсон л бол эцсийг нь үздэг. Энэ нь хүмүүсийг ихэд гайхуулдаг аж. Гэхдээ та үргэлж өөрийнхөөрөө байдаг тул эцэст нь хүмүүс таныг хүлээн зөвшөөрдөг юм.

Дур булаам, эрч хүчтэй

7 Жаргалтай, гуйвшгүй

Та энэрэнгүй, бусдыг ойлгодог хүн. Бусдыг шүүмжлэлгүйгээр сайтар сонсож чаддаг. Хүн болгон ондоо гэж та боддог бөгөөд янз бүрийн хүмүүсийг байгаагаар нь хүлээн авдаг хүн. Таны стрессийг даван туулж байгааг хараад хүмүүс бахархан, гайхдаг. Үүгээр ч зогсохгүй та үргэлж тайван байдаг. Цагийг зовлонгүй, амар амгалан өнгөрөөхийг хүсдэг ажээ.

Жаргалтай, гуйвшгүй

8 Мэдрэмтгий, сайн хүн

Та бусадтай амархан дотносдог. Маш олон найзтай, бүгдэд нь хайртай. Халуун дулаан, гэрэл гэгээтэй хүн. Та сонирхол татам, ухаалаг, онцгой байхыг хүсдэг. Танд зөвхөн хайр л хэрэгтэй. Эргүүлж таныг хайрлахгүй хүнийг ч та хайрлахад бэлэн байдаг.

Мэдрэмтгий, сайн хүн

9 Өөдрөг, азтай

Амьдрал бол бэлэг гэдэгт та итгэдэг. Та аль болох олон боломжийг шүүрэн авч, чадах чинээгээрээ их зүйл бүтээхийг оролддог. Хайртай хүмүүстэйгээ бүхий л баяр баясал, гутрал гунигаа хуваалцахад бэлэн. Та амьдралыг бусдаас өөрөөр хардаг, тун өөдрөг хүн. Гэхдээ бүхий л амьдралаа бусдын төлөө өнгөрөөхөд дэндүү хайран шүү дээ. Хааяа ч болов өөрийгөө бодож байгаарай.

Өөдрөг, азтай

Таны сонжоо таарч байна уу?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()