Үүнийг уугаад 5 кг тураарай!

Жингээ хасахыг хүсдэг хүн бүрт зориулан бид нэгэн шидэт ундааг хүргэхээр бэлтгэлээ. Энэ ундаа нь таны бие дэх өөх тосыг хайлуулдаг бөгөөд дасгал хөдөлгөөнтэй хавсарвал бүр ч үр дүнтэй юм. Мөн ой тогтоолт сайруулж, тархины үйл ажиллагааг дэмждэг ид шидтэй. Дээрээс нь ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл жингээ барьж, ой тогтоолтоо сайжруулж болдог тухай та бидний бэлтгэсэн мэдээнээс уншаарай.

Үүнийг уугаад 5 кг тураарай!
Хаах
Сурталчилгаа

1 Ямар ач тустай вэ?

Та энэхүү ундааг ууснаар тархины үйл ажиллагаа, тэр дундаа ой тогтоолт, сонсгол болон нүдний хараа сайжрах юм. Доорх ундаанд ордог тунхуу нь витамин С, кали, витамин В1, В2, В6, төмөр болон фосфороор баялаг. Мөн цусны эргэлтийг сайжруулж, ходоод гэдсэн дэх ашигтай бактерийг нэмэгдүүлдэг байна.

Ямар ач тустай вэ?

2 Хэрхэн бэлдэх вэ?

Орц:

  • 125 гр тунхуу
  • 4 ширхэг нимбэг
  • 3 халбага зөгийн бал
  • 2 халбага шанцай
  • 2 см өргөнтэй жижигхэн цагаан гаа

Заавар:

  • Тунхуу болон цагаан гаагаа холигчинд хийж холино.
  • Дээрээс нь нимбэгээ шахаж, шүүсийг нь хийнэ.
  • Үүнийгээ 2-3 минут холигчинд холиод, зөгийн бал, шанцайгаа хийнэ.
  • Дээрхээ дахин холигчиндоо холино.
  • Дараа нь шилэн саванд хийгээрэй.

Хэрхэн хэрэглэх вэ?

Өдөр болгон хоолныхоо өмнө 2 халбагыг уугаарай. Энэ маягаар 3 долоо хоног уусны дараа танд үр дүн нь мэдэгдэх болно.

Хэрхэн бэлдэх вэ?


Үүнээс гадна бид таны ой тогтоолт, тархины үйл ажиллагааг сайжруулах бусад хүнсийг танилцуулъя.

  • Розмарин. Энэ нь анхаарал төвлөрөл болон ой тогтоолт сайжруулдаг. Дээрээс нь сайхан үнэртэй.
  • Хүрэн манжин. Байгалийн гаралтай бүхий л амин дэмийг өөртөө агуулдаг. Хүрэн манжин нь тархи болон биеийн цусны эргэлтийг сайжруулдаг ажээ.
  • Өндөг. Өглөөний цайндаа өндөг идвэл ой тогтоолт сайжирдаг.
  • Загас. Сардин, салмон загасанд "Омега-3" ихээр агуулагддаг тул таргалуулдаггүйн зэрэгцээ тархины үйл ажиллагааг сайжруулдаг.
  • Авокадо. Тархины цусан хангамжийг сайжруулна.
  • Цангис. Антиоксидантаар баялаг учраас тархины үйл ажиллагааг дэмждэг.
  • Сонгино. Түүхий сонгино ой тогтоолтонд сайнаар нөлөөлдөг.
  • Улаан лооль. Антиоксидантаар тун баялаг учраас тархины эд эсүүдийг сэргээж, бүхий л биед сайнаар нөлөөлдөг.
  • Ногоон цай. Тархины хүчин чадлыг нэмж, ой тогтоолт сайжруулна. 2-3 аяга ногоон цай нь хүний анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлж, ой тогтоолтыг сайжруулдаг.
  • Цэвэр шоколад. Шоколаданд агуулагддаг антиоксидант, кафейн нь анхаарал төвлөрлийг нэмж, ой тогтоолт сайжруулдаг.
  • Куркума. Элдэв үрэвслээс сэргийлж, ой тогтоолт сайжруулна.
  • Алим. Жингээ барих хамгийн сайн арга бөгөөд ой тогтоолт сайжруулах шидтэй.

"Тунхуу" нь зөвхөн халуун ногоотой амтлагч болоод зогсохгүй, эмчилгээний зориулалттай эмийн ургамал юм. Дархлааг сайжруулж, үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг, шээс хөөлгөх болон цөс хөөлгөх үйлчилгээтэй аж. Хэт их хэрэглэвэл даралт ихэсгэх магадлалтай учир өөрт тааруулан хэрэглэх нь зүйтэй болов уу. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()