Өндөр өсгийт өмсөх 10 заль

2017-02-08, 12:58
52,927

Эрэгтэй хүнд эмэгтэй хүн, өсгийтэй гутал хоёр салшгүй цогц мэт ойлголт төрүүлдэг. Цөөн тооны эрэгтэйчүүдэд өсгийтэй гутал өмсч чаддаггүй эмэгтэй, эмэгтэй биш юм шиг санагдах нь ч бий. Тэгвэл бид бүсгүй танд хэрхэн өсгийтэй гутлаа сонгох, өсгийтэй гутлан дээр хэрхэн зөв явж сурах, яаж сайхан харагдах тухай зөвлөгөөг хүргэж байна. Та сураад аваарай.

Өндөр өсгийт өмсөх 10 заль

1 Алхаа

Эрхэмсэг харагдахын тулд удаан, жижиг алхах хэрэгтэй. Өвдгөө хэтэрхий их нугалах хэрэггүй. Хэрэв пүүзтэй явдаг шигээ өсгийтэй гутлан дээр алхвал эвгүй харагдах юм. Тиймээс өсгийтэй гутал өмсөхөөр шийдсэн бол цагаа зөв хуваарилж, яарахгүй байхыг хичээгээрэй.

Алхаа

2 Өсгийгөөсөө өлмий хүртэл

Өсгийтэй гутал өмсчихөөд өсгийгөө эхэлж тавих хэрэгтэй. Хэрэв өлмийгөөрөө түрүүлж алхвал эв хавгүй харагдана. Харин бат гишгэсэн хойноо өлмий дээрээ жингээ авч, урагш алхаарай.

Өсгийгөөсөө өлмий хүртэл

3 Нуруу цэх

Үзэсгэлэнтэй эмэгтэй биеэ сайхан авч явдаг байх ёстой. Үүний тулд мөрөө цэхэлж, эрүүгээ газартай нэг шугаманд байлгах хэрэгтэй. Ингэснээр хэвлийн булчин чангарч, туранхай, хөнгөн харагдах юм.

Нуруу цэх

4 Шулуун шугам

Сайхан алхахын тулд урдаа шулуун шугам байна гэж төсөөл. Урдах хөл хойд хөлтэйгээ нэг шугаманд байх ёстой юм. Үүний тулд жаахан дасгал хэрэгтэй ч, хэрэгжүүлж чадвал тан руу эргэж харахгүй эр гэж үгүй болох билээ.

Шулуун шугам

5 Гэрээсээ гарахдаа...

Та ямар нэгэн арга хэмжээнд оролцох гэж байгаа бол дараах зүйлийг анхаараарай.

  • Өдөржингөө өндөр өсгийт дээр явна гэдэг амаргүй. Тиймээс гутлынхаа улыг жаахан зурж өгвөл хальтиргаагүй болох юм.
  • Шинэ гутлаа зөөлрүүлж, хөлдөө хэвшүүлэх хэд хэдэн арга бий. Жишээ нь зузаан оймс углаад гутлаа өмсөн, хэдэн минут алхаарай.
  • Шатаар буухдаа бариулаас нь барьж байгаарай. Харин өгсөхдөө өлмийгөөрөө гишгэнэ.
  • Гутландаа биед эвтэйхэн улавч дэвсээрэй.

Гэрээсээ гарахдаа...

6 Зогсолт

Өндөр өсгийтэй гутал өмсөөд алхаж сурах нэг хэрэг. Гэхдээ бас зогсож сурах хэрэгтэй юм. Үүний тулд нэг хөлийнхөө өсгийг нөгөө хөлийнхөө дунд хэсэгт байрлуулж зогсож байгаарай. Ингэвэл жин тэнцүү хуваарилагддаг бөгөөд сайхан харагдах юм.

Зогсолт

7 Завсарлага

Өндөр өсгийт өмссөн үедээ боломж гарах бүрт хөлөө амрааж байх нь зүйтэй. Ядарсан хөл амархан хөлөрдөг бөгөөд ийм гуталтай нааш цааш явахаар хөл бүр ч их өвддөг ажээ.

Завсарлага

8 Өсгийний өндөр

Өсгийтэй гутал бүрийн өсгий нь ондоо өндөртэй байдаг. Тиймээс биеийн өндөр, жингээ харгалзаж үзэж байж хэр өндөр өсгийтэй гутал өмсөхөө шийдээрэй. Мөн байнга өндөр өсгийт өмсөх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг юм шүү.

Өсгийний өндөр

9 Гутлын сонголт

Та пүүз өмсөж байснаа гэнэт л 10 см өсгийтэй гутал өмсөж болохгүй. Үүний оронд 5-7 см өсгийтэй гуталнаас эхлээрэй. Аажмаар өсгийгөө өндөрсгөж болох юм. Гутлаа сонгохдоо шагай хэсэгт нь анхаарал хандуулах хэрэгтэй. Зөв гутал сонгосноор тэнцвэр сайжирч, өвдөлт багасдаг билээ.

Гутлын сонголт

10 Хэмжээний сонголт

Ямар ч тохиолдолд үл ялиг ч гэлээ бариу гутал авч болохгүй. Томдсон эсвэл багадсан гутлын нэгийг сонгох хэрэгтэй бол заавал томдсоныг нь авч байгаарай. Томдсон гутлыг оймс эсвэл размер багасгагч ашиглан хөлдөө тааруулж болдог юм.

Хэмжээний сонголт

Та найз нөхөддөө дээрх зөвлөгөөг дамжуулаарай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()