Эдгээр хоол хүнсийг битгий идээрэй! Яагаад гэвэл...

Таны цээж хөндүүрлэж, хорсож, ам гашуун оргидог уу? Энэ нь ходоодны хүчил ихэссэний илрэл ажээ. Олон хүн энэ өвчнөөс болж шаналж явдаг нь нууц биш юм. Тэгвэл бид та бүхэндээ ходоодны хүчил ихэссэн үед идэж болохгүй хоол хүнсийг хүргэхээр бэлтгэлээ. 

Эдгээр хоол хүнсийг битгий идээрэй! Яагаад гэвэл...

Ходоодны хүчил яагаад ихэсдэг вэ?

Хоол хүнсний зохисгүй хэрэглээ, мөн архи, тамхи, кофе хэтрүүлэн хэрэглэснээс ходоодны хүчил нэмэгдэж улмаар ходоод гэдэсний хямрал үүсдэг аж. Удаан хугацаагаар ходоодны хүчил нэмэгдэх нь ходоод, нарийн гэдэсний архаг шархлаа болдог. Энэ нь ноцтой хүндэрсэн тохиолдолд бөөлжиж, огиулдаг. Зарим тохиолдолд ходоодны шархлаа өвдөлтгүй, чимээгүй явагдах бөгөөд хар өнгөтэй, хатуу өтгөн гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Тиймээс та дараах хоол хүнсийг бүү хэрэглээрэй гэж зөвлөх байна. 

1 Шоколад

Таны ходоодны хүчил ихэссэн бол та шоколадныхаа хэрэглээг багасгах хэрэгтэй. Учир нь дараах гурван шалтгааны улмаас шоколад идвэл ходоодны хүчил ихэсдэг аж.

  1. Шоколаданд кафейн болон "теобромин" гэгч бодис агуулагддаг. "Теобромин" нь ходоод гэдэсний булчинг суллаж, хүчил ялгарлыг ихэсгэдэг.
  2. Таргалуулдаг учраас удаан шингэдэг. Үүнээс болоод ходоодны хүчил ихэсдэг.
  3. Шоколаданд байдаг какао хоол боловсруулах эрхтний тогтолцоонд муугаар нөлөөлдөг.

Цэвэр шоколад бусад төрлөөсөө арай дээр боловч үндсэн найрлага нь адилхан билээ.

Шоколад

2 Согтууруулах ундаа

Бүх төрлийн согтууруулах ундаа ходоодны хүчлийг ихэсгэдэг. Учир нь тус ундаа нь гэдэс, ходоодны ёроолын эд эсүүдийг суллаж, хүчил ихэсдэг ажээ. 2004 онд "World Journal of Gastroenterology" сэтгүүл долоо хоногт 210 граммаас илүү согтууруулах ундаа хэрэглэдэг хүн ходоодны хүчил ихэсдэг өвчтэй болдгийг тогтоож, олон нийтэд хүргэсэн юм. Мөн 2010 онд "Зейжан" их сургуулийн шинжлэх ухааны сэтгүүлд согтууруулах ундаа ходоод гэдсийг өвчлүүлж, химийн бодисын найрлага нь хоол боловсруулах эрхтнийг гэмтээдэг тухай нийтлэгдсэн билээ. Тиймээс та бүх төрлийн архи, шар айрагнаас аль болох зайлсхийж байхыг эрхэмлээрэй.

Согтууруулах ундаа

3 Кофе

Та кофе уух дуртай бол, зуршлаа өөрчилж, цай уух цаг иржээ. Ходоодны хүчил ихтэй хүн кофе уувал бүр ч муу нөлөө үзүүлдэг. Кофе ходоодыг хурдан хугацаанд хоосолж, ингэснээр хүчил ихэсдэг. Үүнээс болж хоол боловсруулах эрхтний эд эс гэмтдэг байна. Мөн ундаа, энергийн ундаа зэрэг өөр бусад кафейн агуулдаг хүнснээс татгалзаарай.

Кофе

4 Улаан лооль

Улаан лооль болон улаан лоолийн гаралтай бүтээгдэхүүнээс болж ходоодны хүчил ихэсдэг. Учир нь тус ногоонд хүчиллэг бодис ихээр агуулагддаг. Үүнээс болоод ходоодны хүчил ялгарах нь ихсэж, цээж хөндүүрлэдэг. Тиймээс улаан лооль, кетчуп, пицца, халуун ногоотой соуснаас зайлсхийгээрэй.

Улаан лооль

5 Газтай ундаа

Газтай ундаанаас болж ходоодны хүчил ихсэж, цээж хөндүүрлэдэг. Учир нь газны хөөс ходоод гэдсийг хөөлгөж, дараа нь жижгэрснээр ходоодны хүчил ялгарах нь ихэсдэг юм. Дээрээс нь газтай ундаанд хүчиллэг бодис ихээр агуулагддаг. Тиймээс ходоодны хүчил бүр ихсэж, байдал дорддог ажээ. Тиймээс газтай ундааныхаа хэрэглээг багасгах нь зүйтэй. Бүр болохгүй бол өглөө эрт ууж байгаарай.

Газтай ундаа

6 Хүчиллэг жимс

Хүчиллэг жимсэнд мэдээж хүчил ихээр агуулагддаг. Тиймээс ходоодны хүчлийг ихэсгэдэг бөгөөд ялангуяа өлөн элгэн дээрээ идэж болохгүй. Ходоод нэмэлт хүчлийг тэсвэрлэж чаддаггүй. Тиймээс алим, тоор, гадил болон тарвас идэж байх нь зүйтэй.

Хүчиллэг жимс

7 Өөх тос ихтэй мах

Хонь, үхэр болон гахайн маханд өөх тос ихээр агуулагддаг тул ходоодны хүчил ихэсдэг. Өөх тос ихтэй байна гэдэг нь боловсруулахын тулд ходоод гэдэс ихээр ажиллана гэсэн үг. Хоол хүнс шингэхгүй удахаар ходоодны хүчил удаан хугацаагаар ялгарна. Тиймээс гэдэс, ходоодонд их хэмжээний дарамт учирдаг тул шарсан хуурсан мах идэхгүй байх нь зөв юм.

Өөх тос ихтэй мах

8 Гаа

Гааг ихээр хэрэглэвэл цээж хөндүүрлэж, ходоодны хүчил ихэсдэг. Тиймээс таны ходоодны хүчил ихсэх тийшээ хандсан бол гааг хэрэглээнээсээ хасах нь зүйтэй.

Гаа

9 Сармис

Сармис ханиаданд тустай боловч цээж хөндүүрлүүлэх сөрөг талтай. Учир нь сармис ходоодны хүчлийг ихэсгээд зогсохгүй, хоолны шингэцийг удаашруулдаг ажээ. Хэрэв та сармиснаас зайлсхийж чадахгүй бол, ядаж сайтар буцалгаж, хүчлийг нь багасгаж байж хэрэглээрэй. Мөн сонгино нь сармистай адил нөлөө үзүүлдэг ажээ.

Сармис

10 Бяслаг

Бяслаг ходоодны хүчлийг ихэсгэж, цээж хөндүүрлүүлдэг. Өөх тос ихтэй учраас ходоод удтал шингээж чаддаггүй бөгөөд үүнээс болоод илүү их хэмжээгээр хүчил ялгардаг аж. Мөн бяслаганд агуулагддаг уурагнаас болж цээж хөндүүрлэдэг. Тиймээс өөх тос багатай бяслаг хэрэглэж байгаарай.

Бяслаг

Бусад анхааруулга:

  • Бүх төрлийн шарсан, хуурсан хоол хэрэглэхгүй байх
  • Хоол идчихээд дор хаяж 2 цагийн дараа унтах
  • Өдөрт 4-5 удаа бага хэмжээгээр хооллох
  • Амтлагч ихтэй хоолноос зайлсхийх
  • Ногоо ихтэй хоол хэрэглэж байх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()