Ямар байрлалаар унтдагаараа эрүүл мэндээ шинжээрэй!

Хүн болгон шөнө тав тухтай амрахыг хүсдэг. Мөн шөнийн нойр хүний эрүүл мэндэд маш чухал нөлөө үзүүлдэг бөгөөд нойрны дутагдалд орсон хүн янз бүрийн өвчин тусч, эрт хөгширдөг билээ. Тэгвэл бид танд хүмүүсийн унтдаг байрлалыг давуу болон сөрөг талуудынх нь хамтаар танилцуулж байна. Та ямар байрлалаар унтдагаа, мөн тэр байрлал тань танд ямар сайн, муу нөлөө үзүүлдгийг сонирхоорой.

Ямар байрлалаар унтдагаараа эрүүл мэндээ шинжээрэй!

1 Гараа биедээ нааж, дээшээ харж унтах

Байрлал: Дээшээ харж хэвтээд гараа хажуудаа авна. Энэ байрлалыг бас "цэрэг" гэж нэрлэдэг.

Сайн тал: Дээшээ харж унтсанаар нуруу нугас шулуун байх тул сайн нөлөөтэй. Ингэснээр хүзүү, нурууны өвдөлт багасдаг. Мөн ходоодны хүчлийг багасгаж, нүүрэнд үрчлээ тогтохоос сэргийлдэг.

Сөрөг тал: Дээшээ харж унтахаар хурхирах магадлал ихэсдэг. Учир нь хэл тагнаанд наалддаг учраас амьсгалахад төвөгтэй болж, хүн хурхирдаг ажээ.

Шийдэл: Хажуу тийшээ харж унтвал хурхирахаа болино. Мөн дэргүй байвал сайн. Дэр өндөрдвөл амьсгалах бүр хүнд болдог. Харин дэрээ тахиман доогуураа хийж унтвал, нуруунд ачаалал бага ирдэг.

Гараа биедээ нааж, дээшээ харж унтах

2 Гараа дэлгэн, дээшээ харж унтах

Байрлал: Хоёр гараа толгойныхоо хажууд авч, дээшээ харж унтахыг өөрөөр "далайн од" хэмээдэг.

Сайн тал: Ингэж унтсанаар нурууны дискэнд учрах ачаалал багасч, нуруу, хүзүү өвдөхгүй болох юм. Мөн ходоодны хүчил багасдаг тул хоол боловсруулах эрхтэнд тустай. Дээрээс нь арьсанд сайнаар нөлөөлж, үрчлээг багасгадаг.

Сөрөг тал: Энэ байрлалаар унтсан хүн хурхирах магадлал ихтэй. Мөн гараа дээшлүүлж унтахаар мөрөнд учрах даралт ихсэж, өвчин ордог.

Шийдэл: Ийм байрлалаар унтахдаа дэр дэрлэх нь зүйтэй. Ингэвэл нуруунд учрах даралт багасах юм.

Гараа дэлгэн, дээшээ харж унтах

3 Гараа хажуудаа авч, хажуугаараа унтах

Байрлал: Хажуу тийшээ харж, гараа ташаандаа авна. Үүнийг өөрөөр "мод" гэж нэрлэдэг.

Сайн тал: Нуруунд маш сайн нөлөө үзүүлдэг. Ингэж унтсанаар нуруу, хүзүү хөшиж өвдөхгүйгээс гадна хурхирдаггүй. Жирэмсэн эмэгтэйчүүд ингэж унтвал хамгийн сайн байдаг ажээ.

Сөрөг тал: Дээд талын хөлөнд хангалттай тулгуур очдоггүйгээс хожим ташаа, нуруу өвддөг болж мэдэх юм. Мөн хажуу тийшээ харж унтсанаар хөх унжиж, арьс үрчлээтдэг.

Шийдэл: Хүзүү хөшиж магадгүй учраас өндөр дэр дэрлэх нь зүйтэй. Харин нүүрнийхээ арьсыг үрчлээтүүлэхгүйн тулд торгомсог дэрний уут хэрэглээрэй. Мөн гуян завсраа дэр хавчуулбал дээд талын хөл өвдөхгүй юм.

Гараа хажуудаа авч, хажуугаараа унтах

4 Гараа дэлгэн, хажуугаараа унтах

Байрлал: Хөлөө бага зэрэг нугалж, гараа сунгаад толгойгоо үл ялиг бөхийлгөн, хажуу талаараа унтана. Үүнийг "мөрөөдөл" гэж бас нэрлэдэг.

Сайн тал: Хүзүү, нуруу хөшиж өвдөхгүйн зэрэгцээ цээж хорсох, ходоодны хүчил ихсэхээс сэргийлнэ. Үүгээр ч зогсохгүй тархи илүү эрчимтэй ажиллан, хорт бодисыг гадагшлуулдаг тул "Алцхаймер" болон "Паркинсон"-ын өвчин тусах магадлал буурдаг. Ийм байрлал ихээхэн тухтай учраас шөнийн цагаар хүн барагтай бол сэрдэггүй аж.

Сөрөг тал: Хажуу талаараа унтах үед цусны эргэлт муудаж, мэдрэлийн эсүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнээс болоод мөр, гар хөшиж өвдөх нь бий. Мөн гэдэс, элэг болон уушги зэрэг дотоод эрхтэнд даралт учирдаг. Дээрээс нь хөх унжиж, үрчлээтдэг ажээ.

Шийдэл: Арьсаа хамгаалахын тулд торгомсог дэрний уут хэрэглээрэй. Мөн гуян завсраа дэр хавчуулах нь зөв. Дээрээс нь гараа чилээхгүйн тулд хоёр талаараа ээлжилж унтах нь зүйтэй.

Гараа дэлгэн, хажуугаараа унтах

5 Хоёр талаараа ээлжилж унтах

Байрлал: Баруун, зүүн талаараа ээлжилж унтана.

Сайн тал: Хурхирдаг эсвэл хүзүү, нуруу хөшиж өвддөг хүмүүс ингэж унтах нь хамгийн зөв. Хажуугаараа унтахаар нуруу тэнийдэг тул нурууны өвчнөөс сэргийлдэг. Зүүн талаараа унтах нь жирэмсэн эмэгтэйчүүдэд сайн нөлөөтэй бөгөөд урагт очих цусан хангамж сайжирдаг.

Сөрөг тал: Баруун талаараа унтах нь цээж хорсолтыг ихэсгэдэг. Гэвч зүүн талаараа унтвал гэдэс, уушги болон элгэнд даралт учруулдаг ажээ. Мөн хөх унжиж, арьс үрчлээтдэг.

Шийдэл: Та ийм байрлалаар унтах дуртай бол гуян завсраа дэр хавчуулаарай. Мөн арьсаа хамгаалахын тулд торгон дэр хэрэглээрэй. Дээрээс нь гараа дарж унтаж болохгүй.

Хоёр талаараа ээлжилж унтах

6 Эвхэрч унтах

Байрлал: Өвдгөө эвхэж, цээжиндээ шахан, эрүүгээ доошлуулж, хажуу тийш харж унтана.

Сайн тал: Энэ байрлалаар унтах үед хүн хурхирдаггүй. Жирэмсэн эмэгтэйчүүд ингэж унтах нь сайн бөгөөд ходоодны хүчлийг багасгадаг.

Сөрөг тал: Ингэж унтах нь тухтай санагдаж болох ч, нуруу, хүзүү хөшиж өвддөг. Ингэснээр ирээдүйд мэдрэлийн эсүүд өвчилж, нуруу, хүзүүний өвчтэй болох магадлалтай. Мөн хөх унжиж, үрчлээтэж, амьсгалахад хүндрэл учирдаг.

Шийдэл: Хатуу дэр дэрлэх хэрэгтэй. Ингэснээр хүзүү хөшихөөс сэргийлж, булчинг сулруулж өгдөг. Мөн хоёр талаараа ээлжилж унтах нь зүйтэй. Хөлөө хумьж унтах нь дотоод эрхтэнд муугаар нөлөөлдөг. Тиймээс хааяадаа хөлөө тэнийлгэж байгаарай.

Эвхэрч унтах

7 Доошоо харж унтах

Байрлал: Дэрээ тэврэн доошоо харж унтахыг "чөлөөт уналт" гэж бас нэрлэдэг.

Сайн тал: Доошоо харж унтах үед биеийн дээд хэсэг чөлөөтэй болдог тул хурхирахаас сэргийлдэг. Мөн хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг боловч байнга ингэж унтвал сөрөг талтайг бас санах хэрэгтэй. 2012 онд Америкийн сэтгэл судлалын хүрээлэнгээс доошоо харж унтдаг хүмүүс эротик зүүд илүүтэй зүүдэлдгийг тогтоосон байна.

Сөрөг тал: Ингэж унтах үед нуруунд маш их ачаалал очдог тул хамгийн буруу байрлал байж мэдэх юм. Мөн толгой зөвхөн нэг тал руугаа хардаг тул хүзүү хөшиж, цусны эргэлтэнд муугаар нөлөөлдөг. Тиймээс хүзүү, нуруу нь өвддөг хүмүүс ингэж унтах хэрэггүй. Дээрээс нь уушги болон бусад дотоод эрхтэнд даралт учруулдаг бөгөөд маргааш өглөө нь таны хүзүү гоёодсон байх магадлалтай. 2015 онд "Neurology" сэтгүүлд доошоо харж унтдаг хүмүүс гэнэт үхэх нь элбэг байдаг тухай нийтлэгдэж байсан билээ.

Шийдэл: Доошоо харж унтах дуртай бол та дэрнийхээ байрлалыг байнга өөрчилж байх хэрэгтэй. Ингэснээр унтаж байхдаа хөрвөөх нь багасах бөгөөд илүү тухтай болох юм.

Доошоо харж унтах

Та аль байрлалаар унтдаг вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()