Сурталчилгаа (15)
Хаах

“Ботокс” тарианы бидний мэдэхгүй хор нөлөө

2017-02-10, 15:36
24,560

"Ботокс" тариаг бактериар хийдгийг та мэдэх үү? Тарианд байдаг "ботулизм"-ын нян, микробыг хоолонд хэрэглэвэл хор болдог аж. Харин "Ботокс" тарианд дээрх бодис нь бага хэмжээгээр ордог тул гоо сайхны бүтээгдэхүүн болдог байна. Тус тариа нь нүүрэн дээрх үрчлээс, зураасыг багасгадаг ид шидтэй боловч дараах 5 сөрөг нөлөөг санаж явах хэрэгтэй юм.

“Ботокс” тарианы бидний мэдэхгүй хор нөлөө

1 Шарх

"Ботокс"-ын хамгийн түгээмэл тохиолддог сөрөг нөлөө бол шарх юм. Тодруулж хэлбэл энэ нь яг "Ботокс"-оос бус, тарилганаас болж байгаа ажээ. Гэхдээ та аспирин, витамин Е болон ибупрофен зэргийг хэрэглэвэл долоо хоногийн дотор шарх алга болох билээ.

Шарх

2 Өвдөлт

"Ботокс" хийлгэсний дараа өвдөж, нэлээд их хавддаг. Ялангуяа тариа хийлгэсэн газраар энэ шинж тэмдэг илэрдэг бөгөөд хавдар буухгүй бол эмчтэйгээ холбогдох хэрэгтэй ажээ.

Өвдөлт

3 Булчин сулрал

Тариа хийлгэсэн газрын ойр орчмын булчин мэдээ алдаж, сулрах нь аюултай сөрөг нөлөөнүүдийн нэг юм. Гэхдээ энэ шинж тэмдэг хэдэн долоо хоног юм уу, хэдэн сарын турш үргэлжилбэл та эмчтэйгээ уулзах нь зүйтэй.

Булчин сулрал

4 Зовхи

Зовхи унжих сөрөг нөлөө ховорхон тохиолдолд илэрдэг хэдий ч, тариа хийлгэчихээд дор хаяж хэдэн цагийн турш хэвтэж болохгүй юм.

Зовхи

5 Ханиадны шинж тэмдэг

"Ботокс" хийлгэсний дараа ханиад хүрсэн юм шиг шинж тэмдэг илрэх нь бий. Энэ нь дотоод эрхтний тогтолцооны хариу үйлдлээс болж байгаа юм. Тиймээс тариа хийлгэх эсэхээ сайтар бодох хэрэгтэй бөгөөд хийлгэхээр шийдсэн бол эмчээ өндөр шалгуураар сонгоорой. Харин дараа нь эмчийнхээ зааврыг дагах нь тун чухал юм.

Ханиадны шинж тэмдэг

Та дээрх мэдээллийг хайртай дотныхоо хүмүүст түгээж, сэрэмжлүүлээрэй!

36
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()