Дэлхийн хамгийн аюултай 15 хот

Улс орнууд, тэр тусмаа хот бүрт их бага хэмжээгээр гэмт хэрэг гарч байдаг бөгөөд үүнийг нь цагдаагийн байгууллага хянан, зохицуулдаг. Харин зарим нэг хотуудад өдөр бүр гэмт хэрэг, зэвсэгт мөргөлдөөн үүсч, хүмүүс амиа алддаг төдийгүй оршин суугчид нь хэзээ юу болох бол хэмээн үргэлж айдаст автаж амьдардаг байна. Тийм ч учраас бид та бүхэндээ дэлхийн хамгийн аюултай хотуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

15 Балтимор хот, Мэриланд муж, АНУ

Мэриланд мужийн томоохон хотуудын нэг болох Балтимор нь гарч буй гэмт хэргийн хувьд харьцангуй их, амьдрахад хэцүү газар юм. Сүүлийн 40 жилд тус хотод нийтдээ 197 хүн амины хэрэг гарсан бол, зөвхөн 2015 онд гэхэд 344 хүн алуурчдын гарт амиа алдсан байна. Жил ирэх тусам гэмт хэргийн тоо ихсэж, гудамжаар алхахад ч аюултай болоод байгаа аж. Нэг сард ойролцоогоор 30-40 хүн амины хэрэг гардаг бөгөөд ердөө 600,000 оршин суугчтай тус хотын гэмт хэргийн тоо 8.5 сая хүн амтай Нью Йорк хоттой харьцуулахад 2 дахин их байгаа гэсэн судалгаа хүртэл гарчээ.

Балтимор хот, Мэриланд муж, АНУ

14 Сальвадор хот, Бразил улс

Бразил улсын гурав дахь том хот хэмээгддэг Сальвадор нь маш аюултай газар юм. Хар тамхины наймаа, хулгай дээрэм, хүн амины хэргийн тоо нь сүүлийн арван жилд эрс өсч байгаа төдийгүй жилд 1,800 хүн амины хэрэг гардаг байна. Энэ үзүүлэлт нь Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотын гэмт хэргийн тооноос 4 дахин их байгаа юм. Сальвадор хотод хоёр томоохон гэмт бүлэглэл үйл ажиллагаа явуулж, хууль бус зүйлс хийдэг аж. 

Сальвадор хот, Бразил улс

13 Натал хот, Бразил улс

Үзэсгэлэнтэй байгаль, гайхалтай өвөрмөц соёлоороо олон нийтийн анхаарлыг татахын зэрэгцээ жуулчдын хамгийн ихэээр очих дуртай хэмээгддэг Натал хот нь харагдаж байгаа шиг ээ тийм ч сайхан газар биш бололтой. 2014 онд хөлбөмбөгийн ДАШТ-ний хэд хэдэн тоглолтууд уг хотод болж өнгөрсөн боловч, сүүлийн хэдэн жилд Наталын нэр хүнд унаж, зорьж ирэх жуулчдын тоо харьцангуй багасчээ. Учир нь 1.5 сая гаруй оршин суугчтай Натал хотын гэмт хэргийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа төдийгүй энэ нь хамгийн том асуудал болж хувираад байгаа юм. Засгийн газраас тус асуудлыг шийдвэрлэх арга замыг хайж, хуулийг чангатгаж, цагдаа сэргийлэхийн хүчийг дайчилж байгаа ч, үр дүнгээ үзүүлэхгүй байгаа гэнэ. Оршин суугчид нь хүртэл аллага, дээрмээр дүүрсэн хотоос дайжиж, өөр хот руу нүүх явдал ихэссээр байгаа нь үүний тод жишээ биз ээ. 

Натал хот, Бразил улс

12 Форталеза хот, Бразил улс

Өндөр сүрлэг барилгуудаар хотоо чимж, өнгөлөг ногоон байгууламжаар хараа булаах Форталеза хотод үзэж харах зүйлс олон билээ. Бразил улсын хамгийн баян хот хэмээгдэх боловч гэмт хэрэг, аллага, дээрэм зэрэг хууль бус үйлдлүүд нь тухайн хотын нэр хүндийг унагасаар байна. Энэ хотод аллага маш их гарах бөгөөд гудамжаар алхах 100,000 хүний 60 нь гэртээ амьд харих боломжгүй гэх аймшигтай судалгаа хүртэл байдаг аж. Хар тамхины наймаа газар авсан төдийгүй энэ нь хүмүүсийн мөнгө олох гол эх үүсвэр нь болжээ. Оршин суугчид нь оройн цагаар гэрээсээ гарахаас айж, аль болох гэртээ байхыг хичээдэг гэнэ. Түүнчлэн хүний наймаа их байдаг тул та Форталеза хотод ганцаараа явж буй хүнийг олох тун хэцүү байх болов уу.

Форталеза хот, Бразил улс

11 Сьюдад-Гуаяна хот, Венесуэл улс

850,000 оршин суугчтай тус хот нь гэмт хэрэг гарч буй тоогоороо дэлхийд тэргүүлдэг хэд хэдэн хотуудын нэг юм. Амар тайван байдлыг мэдрэлгүй удаж байгаа оршин суугчид нь өөр хот руу дүрвэх явдал ихсэж байгаа нь үүнтэй холбоотой биз ээ. 100,000 хүн тутмын 62 нь бусдын гарт амиа алдаж, сүүлийн 50 жилд тасралтгүй өсч байгаа хар тамхины наймаа, хүчингийн хэрэг, хулгай дээрэм нь хүн бүрийг айдаст автуулдаг байна.  

Сьюдад-Гуаяна хот, Венесуэл улс

10 Кали хот, Колумб улс

Хар тамхины наймаагаар алдартай Кали хотод 100,000 оршин суугчийн 65 нь бусдын гарт амиа алддаг гэх аймшигтай судалгаа байдаг. Хэдэн жилийн өмнө шинээр сонгогдсон хотын дарга хүн амины хэргийн тоог харьцангуй багасгаж чадсан ч, өнөөг хэр нь тус хот аюултай хэмээн нэрлэгдсэн хэвээр байгаа аж. Хэрэв та аймшигт зүйлсийг нүдээр харж, биеэр мэдрэхийг хүсэхгүй бол энэхүү хотод очихгүй байсан нь дээр юм. Тийм ч учраас гудамжинд олноороо зогсох дээрэмчид, буу зэвсэг барьсан алуурчид, гэмгүй царайлсан хулгайчид хар бараан зүйлсээр дүүрэн хотыг зорих хүмүүс багассаар байгаа аж. 

Кали хот, Колумб улс

9 Кейптаун хот, Өмнөд Африкын Бүгд Найрамдах Нэгдсэн Улс

Жилээс жилд гэмт хэргийн тоо ихсэж, энэ хот дахь оршин суугчдыг айдаст автуулаад байгаа аж. Хэзээ, хэний гарт, хэрхэн амиа алдах бол хэмээн айж суух ард иргэд боломж олдвол өөр хот руу нүүх юмсан гэх хүсэлдээ автаж амьдардаг нь нууц биш юм. Хотын иргэдийн ихэнх нь өөрийн гэсэн зэвсэгтэй байх бөгөөд хүн алах гэдгийг тийм ч аймшигтай зүйл гэж хүлээж авахаа больсон гэнэ. 

Кейптаун хот, Өмнөд Африкын Бүгд Найрамдах Нэгдсэн Улс

8 Пальмира хот, Колумб улс

Ердөө 300,000 оршин суугчтай Пальмира хотын 100,000 хүн тутмын 70 нь хүн амины хэргийн золиос болж, харамсалтайгаар хорвоог орхидог. Тэр ч бүү хэл энэ хотод амьдарч, амьд үлдэнэ гэдэг маш азтай хэрэг хэмээн тооцогддог байна. Ялангуяа энд тэндээс ирсэн гадны жуулчид, хүмүүст их халтай бөгөөд зүгээр явуулна гэж саналтгүй аж. Амиа алддаггүй юм аа гэхэд дээрэмдүүлэх болно. Мэдээж хар тамхины наймаа газар авсан төдийгүй цөөхөн хүн амтай гэхэд хүний наймаа их байдаг байна. 

Пальмира хот, Колумб улс

7 Валенсиа хот, Венесуэл улс

Валенсиа хотын гэмт хэргийн тоо өнгөрсөн онд сүүлийн 20 жилийн үзүүлэлтээс 4 дахин ихэссэн юм. Үзэсгэлэн гоо бүсгүйчүүдээрээ алдартай Венесуэл  улсын хувьд муу муухай талаа олонд дэлгэх тун ч дургүй. Хэрэв та санаж байгаа бол 2014 онд тус хотод Венесуэлын мисс бүсгүй болон өөр нэгэн олны танил загвар өмсөгч бүсгүйг толгойд нь буудаж хөнөөж байсан билээ. Тухайн хотод оршин суух хүмүүсийн тал хувь нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдэж, бусдад хохирол учруулж байсан гэх итгэмээргүй судалгаа хүртэл байх бөгөөд цагдаа хүчний байгууллага ч тэдний аймшигтай үйлдлийг зогсоож чадалгүй байсаар өнөөдрийг хүрээд байна. 

Валенсиа хот, Венесуэл улс

6 Дистрито төв, Гондурас улс

2014 онд Гондурасын мисс, дүү охиныхоо хамтаар тус хотод амиа алдаж, олон хүнийг айдаст автуулсан юм. 100,000 хүн тутмын 73 нь бусдын гарт амиа алдаж, гэмт хэргийн золиос болдог байна. Хар тамхины наймаагаар дэлхийд алдаршсан бөгөөд хууль бус үйлдлүүд нь хяналтаас гарч, хүн бүр дураараа дургиж, зодоон хийж, мөнгө олдохгүй бол сул дорой нэгнийг хүчирхийлж, дээрэмдэх нь энгийн үзэгдэл болжээ. 

Дистрито төв, Гондурас улс

5 Матурин хот, Венесуэл улс

Жилд 505 хүн амь насаа алддаг аж. Харин хар тамхи, хүний наймаа, хүчингийн хэрэг нь цагдаа хүчний байгууллагын хяналтаас гарч, шийдвэрлэх боломжгүй байдалд хүрчээ. Ялангуяа хүн наймаалж, эртхэнг нь худалдах явдал их гардаг төдийгүй оршин суугчид нь гадуур гарахаас эмээж, үргэлж биеэ хамгаалах зэвсэгтэй явдаг байна. 

Матурин хот, Венесуэл улс

4 Акапулько хот, Мексик улс

862,000 оршин суугчтай тус хотод жилд 900 хүн бусдын гарт амиа алддаг. Шөнө оройн цагаар гэрээсээ гарах нь арслантай тор руу орж байгаагаас өөрцгүй гэж ард иргэд нь үздэг байна. Учир нь ганцаараа үдэш оройн цагаар явж буй хүмүүс ямар ч аюулгүй, эрүүл саруул гэртээ харина гэдэг байж боломжгүй зүйлд тооцогддог гэнэ. Өдөрт 12 гэмт хэрэг гарч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг ажээ. 

Акапулько хот, Мексик улс

3 Сан Сальвадор хот, Эл Сальвадор улс

Сальвадор улс нь Төв Америкт орших 6 сая гаруй хүн амтай жижигхэн улс билээ. Гэтэл тус улсад гарч буй гэмт хэрэг, гэмт бүлэглэлүүд дэлхийд зартай юм. Сан Сальвадор хот 570 гаруй мянган хүн амтай бөгөөд өдөр бүр гэмт хэргийн улмаас 100,000 хүн тутмаас 45 хүн амь насаа алддаг аж. Зөвхөн 2015 оны эхний хагаст 2,200 хүн гэмт хэргийн хохирогч болсон байна. Хотын хоёр дахь нэр буюу хочийг "Хүчирхийлэл" гэдэг бөгөөд уг хотод гэмт бүлэглэл хоорондын мөргөлдөөнөөс болж дээрэмчдээс гадна, энгийн иргэд ч маш ихээр хохирдог байна.

Сан Сальвадор хот, Эл Сальвадор улс

2 Сан-Педро Сула хот, Гондурас улс

Та "Google"-ээс Гондурас хэмээн хайхад "4 цагийн өмнө хүүхэд хулгайлагдлаа", "Хэн нэгэн амиа алдлаа" гэх сөрөг мэдээллүүд хамгийн түрүүнд гарч ирэх болно. Гондурасын хоёр дахь том хот Сан-Педро-Сула  нь гэмт бүлэглэлүүдийн гарт байдаг гэхэд хилсдэхгүй газар юм. Хамгийн хачирхалтай нь оршин суугчид гэмт бүлэглэлүүдэд татвар төлөх ёстой байдаг гэнэ. Хэрэв үгүй бол үүнийгээ амиараа төлөх хэрэг гардаг аж. Тус хотын 100,000 хүн ам тутмын 171 хүн гэмт хэргийн золиос болон амиа алддаг гэсэн судалгаа байдаг. Энэ нь өдөр бүр гурван хүн алагддаг гэсэн үг юм. Орон нутгийн бүлэглэлүүд мансууруулах бодис, зэвсгийн наймаа эрхэлдэг ба өөр хоорондоо эрх мэдэл газар нутгаа булаалцалдан, зэвсэгт мөргөлдөөн гаргахад хүргэдэг аж. 

Сан-Педро Сула хот, Гондурас улс

1 Каракас хот, Венесуэл улс

Одоогийн байдлаар дэлхийн хамгийн аюултай хотоор Венесуэл улсын Каракас тодорчээ. Өнгөрсөн жил Венесуэл улсад гарсан 20,000 хүн амины хэргийн 4,000 нь тус хотод хамаардаг. 100,000 хүний 120 нь бусдын гарт амиа алддаг бөгөөд хулгай, дээрэм, мөрийтэй тоглоом, хүчирхийлэл бол энэ хотын ард иргэдийн хувьд өдөр тутмын амьдралд нь тохиолддог зүйлс болж хувирчээ. Засгийн газар нь үүнд анхааралаа хандуулж, арга хэмжээ авсан ч, үр дүнгээ үзүүлж чадахгүй байгаа юмсанж. 

Каракас хот, Венесуэл улс

Энэхүү мэдээллийг бэлтгэсний дараа бид их азтай юм гэх бодол төрлөө. Мэдээж манай улсад тулгамдсан асуудлууд олон ч гэлээ, бид гэрээсээ гарахдаа хэнд алуулах бол гэсэн айдасгүй, хайртай дотны хүмүүстэйгээ хоёр идэхгүй, хоосон хонохгүй хамт амьдарч чадаж байна шүү дээ. Харин та үүний талаар ямар бодолтой байна вэ? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.  

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()