Сахар хэрэглэхгүй бол бидний биед юу болох вэ?

Сахар буюу бидний хэлдэгээр элсэн чихэр хэтрүүлж хэрэглэснээр хүний бие энерги ялгаруулахаа больдог байна. Ингэсэнээр хоолны дуршил ихсэж, бие махбодь калори нэхэж, ихээр жин нэмдэг билээ. Харин элсэн чихэр идэхээ больсноор хүний ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжирч, цусны эргэлт түргэсэн, биед сайн нөлөө үзүүлдэг байна. Дээрээс нь арьсыг эрүүл, залуу болгодог ажээ. Тиймээс та ёотон, элсэн чихэр хэрэглэх бус жимс, ногооноос сахарын  хэрэглээгээ нөхөж авч байгаарай.

Сахар хэрэглэхгүй бол бидний биед юу болох вэ?

1 Эрч хүчтэй болно

Сахар нь хүний биед шаардлагатай эрч хүч ялгаруулах чадварыг боогдуулдаг ажээ.

Эрч хүчтэй болно

2 Жин тогтворжино

Сахар хэрэглэснээр хүнд дахин идэх хүсэл төрдөг. Энэ нь калори ихсэнэ гэсэн үг. Харин сахарын хэрэглээгээ багасгаснаар хүний бие калори шингээж авах нь багасч, жин тогтворждог.

Жин тогтворжино

3 Цусны эргэлт сайжруулна

Хүний бие сахарыг боловсруулахдаа муу байдаг. Харин сахар хэрэглэхээ боливол цусны эргэлт болон гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирдаг. Улмаар жин хасах сайн талтай юм.

Цусны эргэлт сайжруулна

4 Байгалийн гаралтай чихэр хүсэмжилнэ

Сахар бол хиймэл бүтээгдэхүүн билээ. Харин үүний хэрэглээг багасгаснаар хүний бие байгалийн гаралтай, "жинхэнэ" чихэр буюу жимс, жимсгэнэ идэх дуртай болдог байна.

Байгалийн гаралтай чихэр хүсэмжилнэ

5 Арьс залуужна

Олон жилийн ажиглалтаас харахад арьсны эрүүл, залуу байдал нь хэр их чихэр хэрэглэдгээс шууд хамааралтай байдаг билээ. Тиймээс хэдий чинээ чихэр бага хэрэглэнэ, төдий чинээ сайхан арьстай байна гэсэн үг юм.

Арьс залуужна

Та эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг бол дээрх зөвлөгөөг хэрэгжүүлээрэй!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()