Баглаа цэцгийг хэрхэн шинээр нь хадгалах вэ?

Эмэгтэй хүн бүр цэцэг бэлгэнд авахыг хүсдэг байх. Үүнийг мэдэхгүй эрэгтэй хүн ч гэж ховор биз ээ. Тиймээс ч валентин, март, эх үрсийн баяр болон төрсөн өдрөөр эмэгтэй хүнд ёс юм шиг цэцгийн баглаа бэлэглэдэг шүү дээ. Тэгвэл бүсгүйчүүд минь та өнгө үзэмж төгс цэцгийн баглаагаа хэрхэн шинээр нь хадгалж, удаан хугацааны турш нүдээ баясгахаа мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн мэдээллийг уншаарай. Бид танд цэцгийн баглааг шинээр нь хадгалах 10 чухал аргыг хүргэж байна.

Баглаа цэцгийг хэрхэн шинээр нь хадгалах вэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Өрөөний температурыг тохируулах

Одоогийнх шиг өвлийн хүйтэн цагаар амьд цэцгийг шууд тасалгааны хэмд тавибал амархан хатдаг. Тиймээс аль болох бага багаар дасгаж байгаад өрөөндөө оруулаарай.

Өрөөний температурыг тохируулах

2 Навчийг нь авах

Цэцгээ яаран вааранд хийхээсээ өмнө доод хэсгийнх нь навчийг тайрч аваарай. Үгүй бол цэцэг хийсэн ус амархан муудаж, цэцгийг хатаадаг билээ.

Навчийг нь авах

3 Ишийг нь тайрах

Хурц иртэй зүйлээр цэцэгнийхээ доод ишийг тайрна. Голт бор гэх мэт хатуу цэцэгний ишийг тайрахад жаахан хүндрэлтэй байж магадгүй. Гэхдээ удвал гэх мэт зөөлөн цэцгийн ишийг тайрахад хялбархан байдаг билээ.

Ишийг нь тайрах

4 Ус цэвэр байх

Цэцгээ хийх ус маш цэвэр, тунгалаг байх ёстой. Мөн ус тунгалаг байхаа болимогц нь сольж байгаарай.

Ус цэвэр байх

5 Зориулалтын уусмал хийх

Цэцгээ шинээр нь хадгалахын тулд усанд нь зориулалтын уусмал хийх хэрэгтэй. Үүнийг та цэцгийн дэлгүүрээс худалдан авч болно. Хэрэв ийм боломж байхгүй бол ваартай усандаа нэг ёотон хийчихэд болох юм.

Зориулалтын уусмал хийх

6 Аспирин хийх

Аспиринтай ус мууддаггүй. Тиймээс нэг ширхэг аспиринийг таллаж, нухаад ваартай усандаа хийгээд сайтар хутгаж өгөөрэй.

Аспирин хийх

7 Өнгөөр нь ялгах

Таны цэцгийн баглаа олон янзын өнгийн цэцэгнээс бүрдсэн бол өнгө өнгөөр нь ялгаарай. Үзэмжгүй харагдана гэж та санаа зовж болох ч, ингэснээр цэцэг хамаагүй удаан шинээрээ байдаг юм. Жишээ нь шар, улаан өнгөтэй цэцэгнүүд ойрхон байгаа цэцэгнээсээ болоод амархан өнгөө алддаг билээ.

Өнгөөр нь ялгах

8 Цэцгээ халаах

Зарим нэг цэцгийг ваартай усанд хийхээсээ өмнө ишнийх нь ёроолыг час халуун усанд хэсэг дүрээд авах хэрэгтэй. Ингэснээр цэцэгний шүүс гадагш ялгарахгүй болж, дотроо хадгалагдан үлддэг. Ийм цэцэг илүү удаан шинээрээ байна шүү дээ.

Цэцгээ халаах

9 Хатсан дэлбээг түүж авах

Хатсан хэсгийг нь түүж авах хэрэгтэй. Учир нь хатсан дэлбээ цэцгийг үзэмжгүй харагдуулаад зогсохгүй, бусаддаа халдварладаг билээ.

Хатсан дэлбээг түүж авах

10 Тасалгааны хэм

Цэцгийг гэрэлтэй өрөөнд хадгалах нь зүйтэй. Гэхдээ нарны шууд тусгал дор тавьж болохгүй. Шөнийн цагаар цэцгээ чийгтэй, сэрүүн газар хадгалах бөгөөд 17-18 хэмд байлгах нь зөв. Ингэснээр цэцэг удаан хугацаанд шинээрээ байдаг ба харин 22 хэмээс дээш температуртай өрөөнд хурдан хатдаг ажээ.

Тасалгааны хэм

Танд дээрх зөвлөгөө тус болсон гэж найдаж байна. Мөн бидний мэдэхгүй өөр чухал зөвлөгөө байвал бусадтай хуваалцаарай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()