Хагарсан өсгийг эмчлэх гайхалтай арга

Хүмүүс хөлөндөө төдийлэн анхаарлаа хандуулдаггүй сул талтай. Харин хөлөнд анхаарал халамж дутагдаж, тоохгүй явсаар өсгий хагарч, цаашлаад өвчилдөг байна. Иймд манай хамт олон өсгийний арьсыг хэрхэн арчилж, хагаралтыг эмчлэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр зорьсон юм. Та энэхүү үр дүнтэй аргыг сураад аваарай.

Хагарсан өсгийг эмчлэх гайхалтай арга

1 Хөлийн өсгийний арьсыг хэрхэн зөөлрүүлэх вэ?

Юун түрүүнд та хөлөө сайтар үрж угаан, илүүдэл үхэжсэн арьсаа унагаж байх хэрэгтэй. Ингэснээр арьс зөөлөрч, хагарах нь багасна. Үүнээс гадна хагарсан өсгийг эмчлэхэд хамгийн үр нөлөөтэй зүйл бол "аспирин" юм. Аспирин нь маш олон талын тустай бөгөөд арьсыг зөөлрүүлж, өвчинг намдааж, бактерийг устгах ач тустай. Харин үүнийг хэрхэн ашиглаж, хагарсан өсгийг эмчлэх зөвлөгөөг хүргэж байна. 

Хөлийн өсгийний арьсыг хэрхэн зөөлрүүлэх вэ?

2 Аспирин ашиглаж өсгийгөө зөөлрүүлэх

Орц:

  • Аспирин - 4 ширхэг
  • Нимбэг - 1 ширхэг
  • Ус - 10 мл
  • Уушгин чулуу /Ахуйн хэрэглээнд ашигладаг арзгар чулуу/
  • Алчуур

Бэлтгэх арга:

  • Аспиринаа нухаж, саванд хийж тавиарай.
  • Дээр нь нимбэгээ шахаж шүүсийг нь хийнэ.
  • Нунтаг аспирин, нимбэгний шүүс болон усаа нийлүүлэн, хутгаж бэлтгэнэ. 

Аспирин ашиглаж өсгийгөө зөөлрүүлэх

3 Хэрхэн ашиглах вэ?

  • Хөлөө сайтар цэвэрлэж угаагаад бэлтгэсэн аспирины нухашаа өсгийндөө түрхээрэй.
  • Алчуураараа өсгийгөө боож, 20-30 минут байлгана.
  • Дараа нь бүлээн усанд угааж цэвэрлэх аж.
  • Одоо уушгин чулуугаа ашиглаж, хөлийн өсгийгөө сайтар үрж, үхэжсэн арьсаа гуужуулах хэрэгтэй.
  • Энэхүү аргыг долоо хоногт хоёр удаа хэрэглэснээр та бодит үр дүнг мэдрэх болно.

Хэрхэн ашиглах вэ?

4 Цаашдаа анхаарах зүйлс

Та хагарсан өсгийгөө хэрхэн хэвийн байдалд нь оруулахыг мэдэж авсан бол цаашдаа анхаарах ёстой хэд хэдэн зүйлсийг тэмдэглээд аваарай.

  • Хэт бариу гутал өмсөхгүй байх
  • Хөлөндөө чийгшүүлэх тос түрхэх
  • Гутлаа цэвэрхэн өмсөж, дотор талыг нь цэвэрлэх.
  • Хэрэв дээрх арга үр дүнгээ өгөхгүйгээс гадна, хөлийн тань өсгий улам бүр хагарч, хөндүүрлэж байвал эмчид хандахыг зөвлөе. 

Цаашдаа анхаарах зүйлс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()