Та идэхийн тулд амьдардаг уу? Эсвэл амьдрахын тулд иддэг үү!

Хүн бүхэн л эрүүл энх, урт удаан амьдралыг хүсдэг байх. Харин үүнийг зүгээр хүсч суухын оронд хичээл зүтгэл гаргаснаар та мөрөөдлөө бодит болгох боломжтой юм. Эдгээр нь бидний өдөр тутамдаа хийдэг үйлдэл бөгөөд хамгийн гол нь зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж, бодол санаагаа цэгцтэй байлгаснаар урт удаан амьдарч, хөгшрөлтийг ялж чадах аж. Өнөөдөр бид та бүхэндээ идэхийн тулд амьдардаг биш, Хүн амьдрахын тулд идэж өөрийнхөө эрүүл мэндийг яг одооноос хайрлаж хамгаалаарай гээд дараах мэдээллийг бэлтгэлээ. Ингээд хамтдаа таныг урт наслуулах алтан дүрмүүдтэй танилцъя. 

Та идэхийн тулд амьдардаг уу? Эсвэл амьдрахын тулд иддэг үү!
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Өглөөний цайгаа ууж байх

Та хичнээн яарч, амжихгүй байлаа ч өглөөний цайгаа ууж хэвшээрэй. Энэ нь эрүүл мэндэд онцгой сайнаар нөлөөлж, ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Харин эсрэгээрээ өглөөний цайгаа уухгүй байх нь олон сөрөг үр дүнд хүргэж, таны насыг богиносгодог. Уншигч та өглөөний цай уух нь эрүүл мэндэд ямар ач тустай болохыг ЭНД дарж уншаарай. 

Өглөөний цайгаа ууж байх

2 Ус уух

Хэрвээ та эрүүл, аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол өдөрт 4 литр усыг тогтмол уух хэрэгтэй. Хэрвээ та саяхнаас эхлэн цэвэр ус уухаар шийдсэн бол өдөрт 1.5-2 литр ус ууна гэдэг нэлээд хэцүү санагдах болов уу. Магадгүй эхний өдрүүдэд та хүчээр ус ууж байгаа мэт санагдаж болох ч, хэдэн хоногийн дараа бие тань дасч, та өөрөө ус уухыг хүсэх болно.

Өглөө босмогцоо, ажилдаа гарахдаа болон ажил дээрээ ирээд нэг аяга ус уух хуваарь гаргаарай. Хэдий чинээ та зөв эхлэлийг тавина төдий чинээ хэвшил болоход ихээхэн нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй юм.

Ус уух

3 Өөрийгөө хянаж сурах

Бид өлсөхөөрөө хоол иддэг. Харин өлсгөлөнгөө дарсан атлаа дахиж идэхийг хүсч үүнийгээ аппепит хэмээн нэрлэдэг билээ. Гэхдээ аппепит нь бодит зүйл биш. Ердөө таны бодлоос урган гарсан төсөөлөл бөгөөд та үүнийг өөрөө удирдаж чадах аж. Ходоод тань цадсан, дүүрсэн атал ахиж идэх юмсан гэсэн хүслээ дийлэхгүй хэтрүүлж идэх нь хамгийн арчаагүй хүний үйлдэл юм. Иймд та хангалттай идсэн бол ширээнээсээ босч, өөрийгөө удирдаж сураарай. Эс бөгөөс хүсэлдээ дийлдэж явсаар нэг мэдэхэд ходоод гэдэсний өвчлөл, илүүдэл жинтэй, олон өвчний үүр уурхай болсон нэгэн болох вий. Тиймээс та өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, шаналахын оронд өнөөдрөөс анхаарч, арга хэмжээ аваарай. 

Өөрийгөө хянаж сурах

4 Тайван идэх

Та хичнээн өлсөж байсан ч хоолоо тайван идэж хэвших хэрэгтэй. Хоолоо аль болох удаан зажиллаж, зөвхөн хоолондоо анхаарлаа хандуулж байгаарай. Энэ нь эрүүл хооллолтын нэгээхэн хэлбэр юм. Мөн ингэж идсэнээр та таргалалтаас зайлсхийж чадах бөгөөд хэтрүүлж идэхээс давхар сэргийлнэ. Хоолоо хэтрүүлж идэх нь ходоодыг шархлуулж, өвчлөх гол шалтгаан болдог бөгөөд эрүүл мэндийг үгүй хийдэг билээ. 

Тайван идэх

5 Идэхийн тулд амьдрах биш, амьдрахын тулд ид

Хоол гэдэг амьдралыг тэтгэгч амин чухал зүйл билээ. Гэхдээ та хоол олж идэхийн тулд хөдөлмөрлөх биш эрүүл урт удаан амьдарч, амжилтанд хүрэхийн тулд идэх хэрэгтэй. Ингэхдээ эрүүл хоол хүнсийг сонгож, зөв зүйтэй хооллож хэвшээрэй. Нэг ёсондоо та таарсан бүхнээ идэх биш8 өөртөө тааруулж идэх ёстой юм. Үүнийг сайтар ухамсарлаж, өдөр тутмын амьдралдаа эрүүл хооллох хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. 

Идэхийн тулд амьдрах биш, амьдрахын тулд ид

6 Хоёр туулай хөөх хэрэггүй

Хэт олон зүйлсэд анхаарлаа төвлөрүүлснээр чанар нь муудаж, анхаарлаа хандуулах чадвар буурдаг. Иймээс та ганц зүйлдээ тууштай зүтгэж, амжилт өөд тэмүүлээрэй. Мөн олон зүйлд санаа зовниж, анхаарснаар эрт хөгшрөлт явагдаж, уймарч самуурах, мартах зэрэг асуудлаас болж өвчтэй болж ч мэднэ. Энэ нь тухайн хүнийг стресс, бухимдалтай болгож өөрчилдөг.

Үүнээс гадна нэг зүйл хийж байхдаа өөр зүйлийг давхар хийх хэрэггүй. Жишээ нь хоол идэж байхдаа зурагт үзэх, дуу сонсож байхдаа гэрээ цэвэрлэх гэхчлэн хоёр үйлдлийг зэрэг хийх нь аль нэгнийх нь үр ашгийг үгүй болгодог. Тиймээс та ердөө нэг зорилготой, нэг үзэл бодолтой байж, хийж байгаа ажилдаа хариуцлагатай байснаар ямар нэгэн асуудалгүй, анхаарлаа хандуулах зүйлс цөөхөн байж эрүүл, аз жаргалтай амьдарч чадах юм шүү.

Хоёр туулай хөөх хэрэггүй

7 Сайн унтаж амрах

Амар тайван болоод хангалттай унтах нь бидэнд өдрийг эрч хүчтэй, аз жаргалтай өнгөрүүлэхэд хамгийн чухал нөлөөг үзүүлдэг бөгөөд эрүүл зөв амьдралын хамгийн гол хүчин зүйл  болдог. Иймд та өдөрт дор хаяж 8 цаг унтаж, өөрийгөө амрааж байгаарай. Энэ нь таны амьдралыг аз жаргалтай, эрч хүчтэй болгох төдийгүй зөв амьдралын хэвшилд хүргэх гүүр болох юм. Дутуу унтаж, амарснаар ядаргаанд орж, олон төрлийн өвчин тусах магадлал ихсэж, амьдралын сайн сайхан бүхэн үгүй болдог жамтай. Та эрт орондоо орж, унтахдаа гар утсаа өөрөөсөө хол тавьж хэвшээрэй.

Сайн унтаж амрах

8 Өөрийгөө бүү хүчил

Өөрийгөө хэт хүчилж, би үүнийг л хийх ёстой хэмээн зовоох нь тийм ч гайхалтай үр дүнд таныг хүргэхгүй. Ингэснээр сэтгэл санаа тогтворгүй болж стресс бухимдал ихсэх хандлагатай байдаг. Ялангуяа турах хүсэлтэй бүсгүйчүүдэд энэхүү асуудал маш түгээмэл тулгардаг аж. "Би заавал энэ өмдийг өмсдөг болно" хэмээн зорилго тавих нь зөв боловч өөрийгөө байнга хүчилж, сэтгэл санааны тогтворгүй байдалд аваачих нь харин ч таныг таргалуулахад хүргэж болзошгүй юм. Харин эсрэгээрээ аль болох тайван, сэтгэл санаагаа өөдрөг байлгаснаар хурдацтай турж эхэлдэг байна. 

Өөрийгөө бүү хүчил

9 Дасгал хөдөлгөөн хийж байх

Ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийлгүйгээр урт удаан, эрүүл амьдрах ямар ч боломжгүй. Хөдөлгөөн сайтай, залуу сэтгэлгээтэй хүмүүс бусдаас урт насалж, амьдралаас сайн сайхан бүхнийг мэдэрч чаддаг юм. Та ч бас үүнтэй санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Заавал хүнд дасгал гэхээс илүүтэй өдөрт 30 минут алхаж, цахилгаан шатны оронд алхдаг шатыг сонгож байгаарай. Энэ нь калорийг шатааж, бие дэх хорт бодисуудыг хөлсөөр гадагшлуулж, таныг эрүүлжүүлэх болно. Мөн та иогоор хичээллэж болох бөгөөд энэ нь үр дүнтэйгээс гадна, таны бодол санааг цэвэрлэж, эрүүлжүүлж байдаг тустай юм. Ямартай ч та заавал дасгал хийх ёстой гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Өдөрт өөртөө 30 минут гаргаж, эрүүл мэнддээ анхаараарай. 

Дасгал хөдөлгөөн хийж байх

10 Өөрийгөө хайрлах

Хамгийн гол нь та өөрийгөө хайрлаж байж аз жаргалтай, урт удаан амьдарч чадна. Та бүхнээс илүү өөрийгөө, өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавьж, эрүүл зөв хооллож, тухтай сайн амарч, дасгал хөдөлгөөн хийж, сэтгэл санаагаа тайван байлгаснаар ямар ч асуудалгүй урт наслах болно. Та ирээдүйд харамсаж, өвчин зовлондоо шаналж явахгүйн тулд өнөөдөр өөрийгөө хайрлаж, эрүүл амьдралын дэглэмийг баримтлаарай. 

Өөрийгөө хайрлах

11 Хоорондоо нийцэхгүй хоол хүнсийг хамт хэрэглэхгүй байх

Бид эрүүл хүнс хэрэглэж байна гэх нэрийн дор бүх жимс, ногоог хамтад нь хэрэглэж болохгүй юм. Энэ нь эсрэгээрээ таны эрүүл мэндийг үгүй хийж ч мэдэх талтай ажээ. Иймд та бүхэндээ шим тэжээл сайтай, хоорондоо нийцэх хоол хүнсийг танилцуулъя.

  1. Цардуултай ногоо: Төмс, лууван, манжин, хулуу 
  2. Амуу тариа:  Үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн
  3. Цардуулгүй ногоо: Байцаа, улаан манжин, улаан лооль, өргөст хэмх
  4. Уураг ихтэй хоол хүнс: Шош, самар, өндөг, загасны түрс
  5. Шинэхэн жимс жимсгэнэ
  6. Сүү сүүн бүтээгдэхүүн
  7. Мах болон загас
  8. Амттан

Хоорондоо нийцэхгүй хоол хүнсийг хамт хэрэглэхгүй байх

12 Өөртөө итгэлтэй байх

Та үнэхээр уг зүйлийг хийхийг хүсэхгүй байвал шууд үгүй гээд хэлчих хэрэгтэй. Өөртөө итгэлгүй байдлаас болж хохирч, хүсэхгүй зүйлсээ хийх нь утгагүй хэрэг юм. Харин өөрийнхөөрөө байх нь танд аз жаргал, эерэг энергийг бэлэглэнэ гэдгийг ойлгож, ухаараарай. 

Өөртөө итгэлтэй байх

Амьдрал гэдэг нэг л мэдэхэд харвасан сум шиг өнгөрдөг тул, ганц л амьдрах насандаа өвчин зовлонгоос хол байж, урт удаан насалж, дэлхий ертөнцийн сайхан бүхнийг харахыг хүсдэггүй хүн гэж байдаггүй биз ээ. Үүний тулд бидэнд ердөө зөв хандлага, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн хэрэгтэй юм. Тиймээс та эрүүл амьдралын хэвшлийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлээрэй!

85
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()