Толгой юунаас болж өвддөг вэ?

Хүн болгонд ямар нэгэн байдлаар толгойны өвчин илэрдэг билээ. Харин эдгээр толгойн өвчнүүд нь дотроо 5 төрөл байх бөгөөд олон шалтгааны улмаас өвддөг ажээ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ толгойн өвчний төрлүүдийг танилцуулж, юунаас болж, аль хэсэгт хамгийн ихээр өвддөг болохыг дуулгахаар бэлтгэлээ. Таны мэдлэгт бага ч атугай нэмэр үзүүлнэ гэж найдъя. 

Толгой юунаас болж өвддөг вэ?
БЭЛЭГ АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Стрессээс үүдэлтэй толгойн өвдөлт

Хамгийн түгээмэл толгойн өвдөлтийн хэлбэр юм. Хүн бүр дор хаяж нэг удаа энэхүү өвдөлтийг мэдэрсэн байдаг. 

Шинж тэмдэг: Толгойн орой хэсэгт дарж өвдөж, дух, нүд ядарч, хатгуулж өвдөнө. Мөн духны дээд хэсгээр лугшиж өвдөх бөгөөд оройн цагаар өвдөлт нь улам бүр нэмэгддэг.

Шалтгаан: Стресс, бухимдал бол хамгийн том шалтгаан нь болдог. Толгойгоо удаан ажиллуулж, хөдөлгөөнгүй олон цаг суусны дараа толгой өвдөх магадлал ихэсдэг. 

Эмчлэх: Энэхүү өвдөлтийг намдаахын тулд агаарт гарч, тайвшрах хэрэгтэй. Мөн өвдөлт нь тэсэхийн аргагүй байвал өвчин намдаах эм ууж, эмчид хандаж болох юм. Хамгийн гол нь та сэтгэл санаагаа тайван байлгаж, эерэг энергээр өөрийгөө цэнэглэснээр энэхүү толгойн өвчнөөс сэргийлж чадна.

Стрессээс үүдэлтэй толгойн өвдөлт

2 Хамрын хөндийн өвчлөлөөс улбаатай толгойн өвдөлт

Хамрын хөндий өвчилснөөс болж толгой өвдөж, халуурч эхэлдэг. 

Шинж тэмдэг: Дух, хөмсөг, шанаа хэсгээр даралт өгч, хүчтэй өвддөг. Толгойгоо хөдөлгөх төдийд хатгуулж, тав тухгүй байдал үүсгэнэ. Хамар амьсгалах боломжгүй битүүрсэн байх бөгөөд үүнээс болж, толгой дүүрч өвддөг. 

Шалтгаан: Ханиад томуу, харшил зэргээс болж хамар битүүрч, өвчлөх үед энэхүү толгойн өвдөлт танд мэдрэгдэх болно. 

Эмчлэх: Энэ тохиолдолд ханиадаа эмчилж, харшлаа бууруулснаар толгойн өвчин намдана. Ингэхийн тулд та эмчид хандаж, эм бичүүлж аваарай. 

Хамрын хөндийн өвчлөлөөс улбаатай толгойн өвдөлт

3 Тархиар хатгах

Шалтгаан: Ихэвчлэн тархи, цусны эргэлтийн систем алдагдаж, ямар нэгэн зөрчил үүссэн тохиолдолд тархиар хатгуулж эхэлдэг. 

Эмчлэх: Үүнийг бүрэн гүйцэт эмчлэх арга гэж байдагггүй. Та эмчид үзүүлж, эм авч ууснаар өвчин нь намдах боломжтой. Харин үүнээс сэргийлэхийн тулд эрүүл мэнддээ анхаарч, өөртөө цаг гаргаж байгаарай.

Тархиар хатгах

4 Кластер толгой өвдөлт

Дэлхийн нийт хүн амын ердөө нэг хувь нь энэхүү өвдөлтийг мэдэрдэг. Харин уг толгойн өвчнийг мэдэрсэн хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй хүн байдаг гэнэ.  Кластер толгойн өвдөлттэй хүмүүсийн дундаж нас 28-30 байдаг. Гэвч уг толгойн өвдөлт хүүхэд насанд ч илрэх боломжтой аж.

Шинж тэмдэг: Оройн цагаар нүд орчмоор хатгуулж өвдөнө. Ихэвчлэн нэг нүд илүүтэй өвдөж, хүндхэн байдал үүсгэдэг. Давтамжийн тухайд хүн хүний онцлогоос хамаарах бөгөөд зарим хүмүүс өдөр бүр өвдөж шаналж байхад зарим нь жилдээ тоотой хэд өвддөг байна.

Шалтгаан: Шалтгаан нь тодорхой бус боловч, эрдэмтэд тухайн хүний төрөлхийн онцлогоос болж, энэхүү толгойн өвчин мэдрэгддэг гэж үзжээ. 

Эмчлэх: Энэ төрлийн толгойн өвчнийг эмчлэхэд тун хэцүү байдаг. Зөвхөн эмчийн зааврыг сайтар дагасны эцэст энэхүү өвдөлтөөс ангижрах боломжтой юм. 

Кластер толгой өвдөлт

5 Шарталтын толгой өвдөлт

Шалтгаан: Архи, согтууруулах ундаа нь толгой өвдөх нөхцлийг бүрдүүлдэг. Энэ нь тархины судсыг чангалж, толгойг өвтгөдгөөс гадна усны дутагдалд оруулж, тархиар хатгуулах том шалтгааныг бий болгодог.

Эмчлэх: Ус сайн ууж, амрах нь толгойн өвчнийг эмчлэх хамгийн шилдэг арга юм. Мөн шингэн шөл ууж, өвчин намдаах эмний тусламжтайгаар толгойн өвчнөө намдааж болох билээ. 

Шарталтын толгой өвдөлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()