Бид өөрсдийгөө хөгжүүлэхдээ юун дээр алддаг вэ?

Хүн бүрт ямар нэгэн хобби гэж байдаг. Хобби гэдэг нь тодорхой хугацаанд хийсээр ирсэн, дасал болсон зүйл билээ. Зарим хүмүүс хоббигоо хийгээд явах үедээ илүү их аз жаргалыг мэдэрдэг гэж ярих нь ч бий. Тэгвэл өнөөдөр бид та бүхнийхээ амралтанд зориулан оюун ухааныг тань хөгжүүлэх хоббинуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээр хоббинуудыг өөртөө хэвшүүлэхээс гадна, хүүхдүүддээ ч гэсэн сонирхуулж болох юм. 

Бид өөрсдийгөө хөгжүүлэхдээ юун дээр алддаг вэ?
8 ЖИЛИЙН 8 БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөгжим тоглож сурах

Хөгжим сонсох нь асар их тайвшралыг өгч, алжаал ядаргаагаа тайлах боломжийг олгодог. Гэвч та оюун ухаанаа бага ч болов хөгжүүлэхийг хүсч байгаа бол өөрийн сонирхож байгаа аль нэг хөгжмийн зэмсгийг тоглож сураарай. Ингэснээр таны ур чадвар давхар нэмэгдэх юм. 

Хөгжим тоглож сурах

2 Ном унших

Чөлөөт цагаараа кино үзэхээс илүүтэй ном уншиж байгаарай. Заримдаа амьдралаас ойлгож, мэдэж чадахгүй байгаа зүйлийнхээ хариултыг киноноос авах үе байдаг ч гэлээ, ном унших нь хүнийг илүү өргөн цар хүрээнд сэтгэх үндэс болдгийг эрдэмтэд баталжээ. 

Ном унших

3 Тодорхой өдрүүдэд дасгал хийх

Хүмүүсийн эрүүл мэнддээ анхаарах үедээ гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол өдөр бүр дасгал хөдөлгөөн хийдэг буруу зуршил юм. Хүн тогтсон цагаар, тодорхой өдрүүдэд дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулах ёстой байдаг. Ингэснээр илүү үр дүн үзүүлнэ гэдгийг бүү мартаарай.

Тодорхой өдрүүдэд дасгал хийх

4 Цөөн тооны гадаад хэл сурах

"Хэлтэй бол хөлтэй" гэж үг байдаг. Тийм ч учраас одоо цагт төрөлх хэлээсээ гадна, дэлхийн хэл гэж хэлэгдэх болсон хэд хэдэн гадаад хэлийг сурах нь хүн бүрийн эрхэмлэх зүйл болсон нь нууц биш юм. Тэглээ гээд олон гадаад хэл сурах шаардлагагүй шүү дээ. Хамгийн түгээмэл гэсэн 1-2 хэлийг сурахад л хангалттай юм.

Цөөн тооны гадаад хэл сурах

5 Өөрт хэрэгтэй зүйлээ сурах

Мэдлэг боловсрол хүнд хэзээ ч илүүдэхгүй. Хүн сурч, боловсрохынхоо хэрээр их зүйлийг мэдэж авдаг. Гэвч "Би сурч, мэдэх ёстой" гээд юм бүхнийг сурч, мэдэх гэсний хэрэггүй юм. Өөрт зайлшгүй хэрэгтэй гэж бодсон зүйлсээ сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу сурч, мэдлэгтээ хөрөнгө оруулалт хийгээрэй. 

Өөрт хэрэгтэй зүйлээ сурах

6 Оюун ухаанаа хөгжүүлэх тоглоом тоглох

Видео тоглоом тоглох мэдээж сонирхолтой байдаг. Гэхдээ уураг тархийг хөгжүүлэхээсээ илүүтэй ядраах нь бий. Харин үүний оронд оюун ухааныг хөгжүүлж, алжаал ядаргаа тайлах төрөл бүрийн тоглоомуудыг тоглож байгаарай. Тухайлбал эвлүүлдэг тоглоом, лего, шоо гэх мэт.

Оюун ухаанаа хөгжүүлэх тоглоом тоглох

7 Спортоор хичээллэх

Бие организм үргэлж ямар нэгэн байдлаар ачааллаж, ядарч байдаг. Тэгэхээр тодорхой хэмжээнд амарч, алжаал ядаргаагаа тайлж, дутагдаж буй эрч хүчээ нөхөж, олж авах нь чухал юм. Харин үүний тулд байнга унтаж амрах нь тийм ч зөв сонголт биш билээ. Харин эсрэгээрээ спортоор хичээллэж, бие бялдартаа анхаарч байгаарай.

Спортоор хичээллэх

85
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()