Машин юунаас болж бензин их иддэг вэ?

2017-02-18, 13:06
46,621

Шатахууны үнэ тэнгэрт тулаад байгаа энэ цаг үед машинтай хүн бүрийн толгойны өвчин болсон асуудал бол "Хэрхэн шатахуунаа хэмнэх вэ?" гэх асуулт билээ. Тэгвэл бид жолооч нартаа зориулан шатахуун хэмнэх үр дүнтэй 6 аргыг хүргэхээр бэлтгэсэн юм. Та сурч аваад хэрэгжүүлээд үзээрэй.

Машин юунаас болж бензин их иддэг вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Машиныхаа хамрыг сөхөж үзэх

Машины гол хөдөлгөгч хүч болох мотор болон бусад эд ангиудыг шалгаж байх нь хамгийн чухал юм. Үүнд:

  • Агаар шүүгч бохирдолтой байвал шатахууны зарцуулалтыг 4%-иар нэмэгдүүлдэг. Тиймээс агаар шүүгчээ цэвэрлэж байгаарай.
  • Моторын тосоо цаг тухайд нь сольвол шатахууны зарцуулалтыг 2%-иар хэмнэдэг.
  • Дугуйныхаа хийг шалгаж байхаа хэзээ ч бүү мартаарай. Учир нь дугуйгаа тохирсон хэмжээнд нь хийлснээр шатахууны зарцуулалтыг 3% хэмнэж болдог байна.

Машиныхаа хамрыг сөхөж үзэх

2 Машиндаа хэтэрхий их зүйл ачих хэрэггүй

Физикийн хуулийн дагуу машины жин их байх тусам шатахууны хэрэглээнд шууд нөлөөлдөг байна. Тиймээс аль болох машиндаа хүнд оврын зүйл ачиж, тээвэрлэхээс зайлсхийж байх нь зөв юм. Хэрвээ та машиндаа 100 кг буюу түүнээс илүү хүнд зүйл ачвал 100 км-т зарцуулах шатахууны хэмжээ 0.4 литрээр нэмэгддэг ажээ.

Машиндаа хэтэрхий их зүйл ачих хэрэггүй

3 Машинаа зөв жолоодох

Огцом тоормослох, гэнэт хурд авах зэргээс болж шатахуун зарцуулалт 30%-иар нэмэгддэг. Тиймээс амь нас, эрүүл мэндээ бодсон ч тэр хурдаа зөв тохируулж, аюулаас урьдчилан сэргийлж байхыг танд зөвлөж байна.

Машинаа зөв жолоодох

4 Хурдаа хянах

Хурдаа нэмэгдүүлэх бүрт шатахуун зарцуулалт нэмэгддэг билээ. Тэгвэл ихэнх машинуудын хувьд хамгийн ихдээ 80 км/цаг хурдтай явахад тохирдог бөгөөд 96 км/цаг руу хурдаа нэмэгдүүлэх үед шатахууны зарцуулалт 14% болж, нэмэгддэг байна. Тэгэхээр та аль болох хурдаа зөв тохируулж явах нь шатахуунаа хэмнэх ач тустай ажээ.

Хурдаа хянах

5 Агааржуулалтын системийг бага ажиллуулах

Өвлийн хүйтэнд агааржуулалтаа ажиллуулж, дулаан явах хэрэгтэй гэдэгтээ маргах хүн гарахгүй биз ээ. Гэвч халаалтаа тохируулахдаа хамгийн өндөр дээр нь тавьбал шатахууны зарцуулалт 25%-иар нэмэгддэг. Харин үүний эсрэг арга хэмжээ авахын тулд дараах зүйлсийг хийгээрэй. Үүнд:

  • Өвөл халаалтыг дундаж хэмжээн дээр тохируулан тавих
  • Зуны улиралд сэрүүцэхийн тулд цонхоо бага зэрэг онгойлгох

Агааржуулалтын системийг бага ажиллуулах

6 Машинаа халаах

Өвлийн улиралд хүссэн хүсээгүй их хэмжээний шатахуун зарцуулдаг нь нууц биш юм. Тухайлбал -25 градусын хүйтэнд шатахуун зарцуулалт 12%-иар нэмэгддэг байна. Түүнээс гадна аль болох хурдан хугацаанд машинаа халааж, асаах хэрэгтэй бөгөөд удаан хугацаа зарцуулах тусам шатахуун ихээр зарцуулагддаг ажээ. Үүний тулд та 3-5 минутын дотор машинаа халааж, асааж байхад болох юм.

Машинаа халаах

103
таалагдаж байна

26
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()