Зөвхөн мэргэжлийн “Make up” артистуудын мэддэг заль

Охид бүсгүйчүүдийн дотны найз болсон нүүр будалт өдрөөс өдөрт өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Харин төгс нүүр будалтыг хийхийн тулд танд хэрэг болох бяцхан арга, залиудыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээрийг зөвхөн мэргэжлийн "Make up" артистууд л мэддэг бөгөөд үүнийгээ төдийлэн хүмүүст дуулгаж, зааж өгдөггүй байна. Ингээд хамтдаа төгс нүүр будалт хийж, арьсаа арчлах аргуудтай танилцъя. 

Зөвхөн мэргэжлийн “Make up” артистуудын мэддэг заль
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Нүүрээ төгс харагдуулах

  • Та нүүрний будгаа сэргээхээс өмнө пудр шингээгч буюу чийгшүүлэгчийг цацаж, шингэхийг нь хүлээгээрэй. Үүний дараа энгэсгээ давхарлаж, будгаа нэмж болох юм. Ингэснээр та хэт будмал харагдах аюулаас сэргийлж чадах аж.
  • Нүүрээ будсаны дараа үргэлж багахан хацар өнгөлөгч түрхэж, илүү амьд, натурал харагдахыг хичээх хэрэгтэй.
  • Нүүр будалтын аргаа үргэлж өөрчилж, шинэ зүйлсийг туршиж үзээрэй. Ингэснээр та өөрт тохирох, үзэсгэлэнтэй харагдуулах будалтыг олох боломжтой юм.
  • Та гэрэл сүүдрийг ашиглахдаа хэтрүүлж болохгүйг анхаараарай. Нүүрний онцлогоос хамаарч, зөөлөн бор өнгийн сүүдрээр хацрын ясаа тодотгож, гэрэл тавиарай. 
  • Хэрэв та нүдний тениэ арилах вий? хэмээн айж байвал будалтаа хийхээс өмнө багахан тос түрхээрэй. Харин үүн дээрээ тениэ түрхсэнээр будаг тань удаан тогтох болно. 

Нүүрээ төгс харагдуулах

2 Хөмсгөө будах

  • Та хөмсгөө засахдаа маш анхааралтай байх хэрэгтэй. Үзүүр нь дээшээ өргөгдсөн хөмсөг царай, нүдийг илүү жавхаалаг цовоо харагдуулдаг бол дөрвөлжин хэлбэртэй хөмсөг нь царайг илүү ширүүн, мөн овор багатай харагдуулдаг байна. 
  • Та нүднийхээ хэмжээнээс хамаарч хөмсгөө өргөн эсвэл нарийн зурахаа шийдээрэй. Том нүдэнд өргөн хөмсөг сайхан зохих бол жижиг нүдэнд нарийн хэлбэрлэг хөмсөг тохирно. 
  • Хөмсөг болон нүд хоорондын зайг үргэлж анхаарч байх хэрэгтэй. Хэрэв нүд хөмсөг хоёрын тань хоорондох зай ойр бол хөмсгөө нарийн, хол бол өргөн будаж байгаарай. Та хөмсгөө хэрхэн будсанаас хамаарч нүүрний харагдах байдал тань өөрчлөгдөх аж. 

Хөмсгөө будах

3 Өө сэвээ дарж будах

  • Төгс төрхийг бүрдүүлэхийн тулд танд өө дарагч хамгийн их хэрэг болно. Та батга, нөсөө толбо зэргээ нуухдаа өө дарагчийг ашиглаж, энгэсэгнийхээ дор тавьж, түрхээрэй.
  • Нүүрээ будаж дууссаны дараа нүдний доод хэсэгт хөнгөн энгэсэг тавьж, илүүдэл будгаа арилгаж болно. 
  • Арьсанд тань нүхжилт үүссэн бол үхэжсэн арьсаа гуужуулахаас гадна саунд сууж байгаарай. 

Өө сэвээ дарж будах

4 Батга эмчлэх

  • Нүүрэн дээр батга гармагц үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэх биш шүдний оог ашиглаад үзээрэй. Оог батга гарсан хэсэгт түрхэж хонуулаад өглөө нь угааж цэвэрлэнэ.
  • Та цайны модны тосыг ч мөн хэрэглэж болно. Тосноос бага зэргийг хөвөнтэй модонд шингээгээд батгатай хэсэгт түрхэж, эмчилдэг аж. Өдөрт 2 удаа түрхэхэд л хангалтай. 
  • Нүүрээ сайтар цэвэрлэж, хөөсөөр угааж хэвшээрэй. Харин нүүрээ угаасны дараа тоник түрхэж, чийгшүүлэх хэрэгтэй. Энэ нь батгыг арилгах, урьдчилан сэргийлэх тустай юм. 

Батга эмчлэх

5 Нүдээ будах

  • Нүднийхээ онцлогоос хамаарч, төгс тохирох будалтыг сонгож будаарай. Нүдээ хэт тод будаж, хиймэл сормуус нааснаар та дэндүү будмал мэт харагдах сул талтай тул аль болох тохирсон хэмжээнд будаарай.
  • Та нүдний будалтаа илүү тодруулж харагдуулахыг хүсвэл цагаан өнгийн харандаа ашиглаж, доод хэсгийг нь будаж болно.
  • Жижиг нүдийг том харагдуулж будахыг хүсвэл хар өнгөнөөс татгалзаарай. Зөөлөн бор өнгийн тениэр голчилж, нүдний ар хэсгээс уусгаж будаж, доод зовхио ч бага зэрэг тодруулаарай.
  • Хиймэл сормуусыг наахдаа цавуугаа түрхээд хэдэн секунд болсны дараа нүдэндээ наана. Ингэснээр илүү сайн тогтдог аж.

Нүдээ будах

6 Уруулаа арчлах

  • Эмэгтэй хүн бүр уруулаа аль болох зузаан, дур булаам харагдуулахыг хүсдэг. Уруулаа бумбагар болгохын тулд танд ердөө л цагаан харандаа, уруул хүрээлэгч, өнгөлөгч байхад хангалттай юм. Цагаан харандаагаар уруулын гол хэсгийг будаж, уусгаад уруулаа хүрээлж, өнгөлөгчөө түрхээрэй.
  • Та нүүр будалтандаа тохируулан уруулаа будах хэрэгтэй. Нүүрээ хөнгөн, зөөлөн будсан бол уруулаа өнгөлөх, хурц тод будсан бол уруулаа тод өнгөөр будах аж. 

Уруулаа арчлах

7 Хуурайшиж, гэмтсэн арьсыг эмчлэх

  • Оливын тос нь хуурайшсан арьсыг чийгшүүлж, өнгөлөг сайхан болгодог. Та орой унтахаасаа өмнө оливын тосоор нүүрэндээ иллэг хийж байгаарай.
  • Нүүрнийхээ үхэжсэн арьсыг гуужуулж цэвэрлээрэй. Дараа нь чийгшүүлэх тос түрхэж, тухтай амарч болох юм.
  • Та нүүрээ халуун ууранд утаж, чийгшил өгч байгаарай.
  • Кокосын тосоор нүүрний арьсаа арчилж, гэмтэхээс сэргийлж болно. Энэ нь арьсыг толигор сайхан болгохоос гадна гэмтлийг эмчилдэг аж.
  • Дотроосоо сайтар ус ууснаар арьсны хуурайшилтыг эмчилж болдог.
  • Сүү нь үрэвссэн арьсанд онцгой нөлөө үзүүлдэг аж. Харин зөгийн бал арьсанд маш сайн чийгшил өгдөг. Хүйтэн сүүн дээр зөгийн бал нэмж хольж хутгаад, үрэвссэн болон хуурайшсан арьсан дээрээ нимгэн түрхэнэ. Ингээд 10-15 минут байлгаад бүлээн усаар угаагаарай. Зөгийн бал, сүүг хольж арьсандаа түрхсэнээр чийгшил тэжээл өгөхөөс гадна арьсан дээрх нян бактерийг устгадаг байна.

Хуурайшиж, гэмтсэн арьсыг эмчлэх

8 Хумсаа арчлах

  • Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг хумс нь ихээр чимж байдаг. Долоо хоногт нэг удаа хумсаа авч, чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй.
  • Хумсандаа кокосын тос түрхэж, бэхжүүлж болно.
  • Саатай будгийг арилгахын тулд ацетонтой хөвөнгөөр хэсэг зуур дарж байгаад хумсаа боогоорой. Тэгвэл будаг хурдан арилна.

Хумсаа арчлах

9 Натурал харагдах өнгөлөлт хийх

  • Арьсаа гэрэлтсэн сайхан харагдуулахын бид "glow" буюу гялалзуулагчийг ашигладаг. Харин та үүнийгээ хацрын дээд хэсэг, хамрын нуруу, эрүүний доод хэсэгт түрхээрэй. 
  • Гялалзуулагчаа хэтрүүлэхээс сэргийлж, түрхэсний дараа багсаар уусгах хэрэгтэй. Эс бөгөөс та яг л шинэ жилийн үдэшлэгт орох гэж байгаа мэт хэт гялалзаж харагдах аж. 

Натурал харагдах өнгөлөлт хийх

10 Үрчлээсээс ангижрах

  • Хүмүүс нүүрэндээ анхаарал хандуулдаг шигээ хүзүүндээ санаа тавьж чаддаггүй. Тиймдээ ч хүзүүний арьс үрчлээтэж эхэлдэг. Харин та үүнээс ангижрахын тулд хүзүүгээ аль болох дээш нь өргөж байхаас гадна чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй. 
  • Үргэлж нүүрнийхээ нэг талаар дарж унтсанаар тухайн талын арьс илүү эрчимтэй үрчлээтэж, гундаж эхэлдэг. Иймд та аль болох дээшээ харж унтах хэрэгтэйгээс гадна торгон дэр сонгон хэрэглэж болох юм. 
  • Сарнайн тос нь арьсыг гоё сайхан, толигор болгохоос гадна үрчлээний эсрэг онцгой үйлчилгээтэй аж. Та орой бүр орондоо орохоосоо өмнө энэхүү тосыг түрхээрэй.
  • Та үрчлээс арилгах дасгал, аргуудыг дэлгэрэнгүй мэдэж авахыг хүсвэл ЭНД дарж үзээрэй. 

Үрчлээсээс ангижрах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()