Хямд хувцсыг хэрхэн үнэтэй харагдуулах вэ?

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед та хөлсөө дуслуулж олсон мөнгөөрөө үнэтэй хувцас авч, гоёх шаардлагагүй юм. Харин үүний оронд хуучин эсвэл хямд хувцсаа яг л үнэтэй, брэндийн хувцас мэт харагдуулж өмсөх аргыг сураад авахад л хангалттай ажээ. Ингээд та бүхэндээ хямд хувцсыг хэрхэн үнэтэй мэт харагдуулах хялбар аргуудыг танилцуулъя. 

Хямд хувцсыг хэрхэн үнэтэй харагдуулах вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Нэг үнэтэй хувцас авахын оронд хэд хэдэн хямд хувцас авах

Та хямдрал зарласан хувцаснуудыг сонирхож, харж байсан уу? Хэрэв үгүй бол дараагийн удаа дэлгүүр хэсэхдээ хямдарсан хувцаснуудыг сонирхоод үзээрэй. Тэнд ч бас загварлаг, дэгжин, яг танд сайхан тохирох хувцаснууд төрөл бүрээрээ байж ч мэдэх юм. Та сайтар хайж үзсэний эцэст авахыг хүсч байсан хувцсаа хямдралтай бараанаас олж, мөнгөө хэмнээд зогсохгүй, нэг хувцасны мөнгөөр олон хувцастай болох боломжтой гэдгийг бүү мартаарай. Хамгийн гол нь та тухайн хувцсаа цэвэр, цэмцгэр өмсөж, бусад хувцастайгаа мэдрэмжтэй тохируулах хэрэгтэй юм шүү.

Нэг үнэтэй хувцас авахын оронд хэд хэдэн хямд хувцас авах

2 Цагаан өнгийн хувцас худалдаж авах

Цагаан өнгийн ямар ч хувцас маш тансаг, үнэтэй юм шиг харагдаж чаддаг. Хамгийн гол нь хувцасныхаа өнгийг үхүүлэлгүй цэвэрхэн өмсөх хэрэгтэй. Мөн хувцастайгаа хослуулан барих цүнх, гутал, чимэглэлээ зөв сонгоорой. Ингэснээр та яг л үнэтэй, брэндийн хувцсаар гоёсон, баян хатагтай шиг харагдах болно. 

Цагаан өнгийн хувцас худалдаж авах

3 Хэт гялалзсан зүйлсийг бүү хэрэглэ

Үнэнийг хэлэхэд хэт гялалзаж, гялтганасан эд зүйлсийг хэрэглэх нь бусдад таатай сэтгэгдэл төрүүлдэггүй. Үнэтэй эд зүйлс энгийн атлаа дэгжин харагддаг гэдгийг ухамсарлаж, гялалзсан гутал, хумс зэргээс татгалзаарай. Үүний оронд харин аль болох энгийн байхыг эрхэмлээрэй. 

Хэт гялалзсан зүйлсийг бүү хэрэглэ

4 Чанартай цүнх, гутал сонгох

Та заавал брэндийн цүнх гэхээс илүүтэй чанартай, эдэлгээ сайтай цүнх сонгоход хангалттай юм. Хэрвээ цүнхний тань үзэмж тийм ч гоё биш бол, та өөрийн сэтгэмжээ ашиглаж, тухайн цүнхээ багахан чимэглэж, үнэтэй мэт харагдуулж болно. Жишээлбэл бариул хэсгийг торгон, нимгэн алчуураар ороох, энд тэнд нь чимэглэл тогтоох гэх мэт дурдаад байвал олон арга бий. Хамгийн гол нь таны цүнх чанартай байх ёстойг анхаараарай. 

Чанартай цүнх, гутал сонгох

5 Хэт том цүнх сонгох хэрэггүй

Хэт том, нүсэр цүнх таны дэгжин хувцаслалтыг үгүй хийж, хямдхан зүйлс өмссөн мэт харагдуулдаг. Харин үүний оронд чамин, жижиг цүнхийг сонгоорой. Ингэснээр таны өмссөн хувцаснууд илүү үнэтэй, тансаг харагдах болно. 

Хэт том цүнх сонгох хэрэггүй

6 Тохируулж, цэвэрхэн хувцаслах

Хамгийн гол нь та тухайн хувцсыг хэрхэн өмсөж байгаагаас бүх зүйл хамаарах аж. Хэдий хямд байлаа ч цэвэрхэн, тохируулж хувцаслаж чадвал та яг л үнэтэй хувцас өмссөн мэт, дэгжин харагдаж чадах билээ. 

Тохируулж, цэвэрхэн хувцаслах

7 Гоёл чимэглэл

Ямар ч хувцсыг амилуулж, гайхалтай харагдуулдаг зүйл бол яахын аргагүй гоёл чимэглэл билээ. Гэвч та үүнийг өөрийн өмссөн хувцастайгаа нийцүүлж, өнгөний шийдлийг нь сайтар харах хэрэгтэйг анхаараарай.

Гоёл чимэглэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()