Та жингээ хасахаар шийдсэн бол үүнийг заавал уншаарай!

Сүүлийн үед хүмүүсийн хамгийн ихээр зовж шаналах болсон асуудал бол илүүдэл жин, таргалалт билээ. Хүн бүр л хурдан хугацаанд турж, жингээ хасахыг хүсэх болсон бөгөөд үүний тулд чухам яах ёстойгоо мэдэхгүй хоног өдрийг өнгөрүүлэх нь бий. Тэгвэл бид тэдгээр хүмүүст зориулан жингээ хасахад нь туслах, заавал баримтлах ёстой 15 дадал зуршлыг хүргэхээр бэлтгэлээ. Та хэрэгжүүлж үзээд, гайхалтай үр дүнд хүрээрэй. 

Та жингээ хасахаар шийдсэн бол үүнийг заавал уншаарай!

1 Ямар нэгэн зүйл идэхээсээ өмнө 10 минут хүлээх

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, ямар нэгэн зүйл идэхээсээ өмнө 10 минут хүлээвэл хоолны дуршил буурч, бага хэмжээгээр идэхэд хүргэдэг болохыг эрдэмтэд баталжээ. 

Ямар нэгэн зүйл идэхээсээ өмнө 10 минут хүлээх

2 Удаан хугацаагаар суух нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

Оффисын ажил хийдэг хүмүүсийн хувьд хамгийн ихээр тохиолддог зүйл бол удаан хугацаагаар компьютрийн ард суух явдал билээ. Энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна, хоол бооловсруулах эрхтний тогтолцоог гэмтээдэг байна. Тиймээс та болж өгвөл нэг цаг тутамд босч, дасгал хөдөлгөөн хийж байхыг эрхэмлээрэй. 

Удаан хугацаагаар суух нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

3 Ус уух

Хэд хэдэн шалтгаануудын улмаас ам цангадаг билээ. Тэгвэл энэ үед хийжүүлсэн ундаа, жүүс уухаас илүүтэй ус юм уу, бага зэрэг хөргөсөн цай ууж байгаарай. Ингэснээр ходоод, гэдэсний үйл ажиллагаа сайжрахаас авахуулаад турахад тань туслах болно.

Ус уух

4 Жийжүүлсэн ундаанаас татгалзах

Хэрвээ та турах талаар бодож эхэлсэн бол, хийжүүлсэн ундааг өдөр тутмын хэрэглээнээсээ хамгийн түрүүнд авч хаях хэрэгтэй юм. Учир нь энэхүү бүтээгдэхүүнд агуулагдах сахар, нүүрс усны хэмжээ таргалахад хамгийн ихээр нөлөөлдөг байна.

Жийжүүлсэн ундаанаас татгалзах

5 Зоогийн ширээнд суухдаа анхаарах

Хачирхалтай санагдаж болох хэдий ч, хэрвээ та зоогийн ширээнд суухаар болбол, хоол, амттан тавьсан хэсгээс хол суугаарай. Хэрвээ яг хажууд нь юм уу, эсвэл урд нь суувал хүн өөрийн мэдэлгүй идэх дуршилдаа захирагддаг ажээ. 

Зоогийн ширээнд суухдаа анхаарах

6 Уураг ихтэй хоол хүнс идэх

Уураг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь таны эрүүл мэндэд сайн нөлөөтэйгөөс гадна, ямар нэгэн байдлаар таргалуулдаггүйгээрээ давуу талтай юм. 

Уураг ихтэй хоол хүнс идэх

7 "Cardio" дасгал хийх

Сүүлийн үед эрүүл мэнддээ анхаарах болсон хүмүүсийн номер нэг сонголт болоод байгаа зүйл "Cardio" дасгал билээ. Богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрэхийг хүсч байгаа бол, та заавал хичээллээрэй гэж зөвлөх байна.

"Cardio" дасгал хийх

8 Хоолны тавагныхаа хэмжээг багасгах

Хэрвээ бид хоолныхоо тавагны хэмжээг 5 см-ээр багасгахад өмнө нь иддэг байсан хоолныхоо 22%-ийг үгүй хийж байна гэж ойлгож болох бөгөөд энэ нь жингээ хасах бодолтой байгаа хүмүүсийн хувьд ихээхэн үр дүнтэй арга юм. 

Хоолны тавагныхаа хэмжээг багасгах

9 Цахилгаан шат бүү ашигла

Цахилгаан шат цаг хугацаа хэмнэж, амьдралыг хөнгөвчилж өгдөг ч гэлээ, та турахыг хүсч л байгаа бол залхууралгүй явган хүний шатыг ашиглаарай. Саяхны нэгэн судалгаагаар хүн өдөрт 15 минутыг явган хүний шатаар дээш, доош гарч, буухдаа зарцуулах үед 150 калори шатаадаг болох нь тогтоогджээ.

Цахилгаан шат бүү ашигла

10 Архи ууж болохгүй

Хэрвээ та хааяа нэг архи амсчихдаг бол, одооноос болих хэрэгтэй бөгөөд архинд агуулагдах спиртийн найрлага нь турах явцыг удаашруулдаг байна. Түүнээс гадна их хэмжээгээр уух нь эрүүл мэндэд асар их сөрөг нөлөө үзүүлдэг болохыг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз ээ.

Архи ууж болохгүй

11 Пицца идэхээ болих

Пиццанд дургүй хүн тун ховор биз ээ. Гэвч турахаар хичээж байгаа бол, та хүссэн хүсээгүй пицца идэхээ болих хэрэгтэй ажээ. Учир нь пицца бол таргалуулах үйлчилгээтэй хоол хүнсний тэргүүн эгнээнд бичигддэг байна.

Пицца идэхээ болих

12 Кино театрт попкорн идээд хэрэггүй

Хүмүүс кино театраар үйлчлүүлэхдээ ихэвчлэн попкорн авч иддэг нь нууц биш юм. Гэвч попкорнд хүний биед хэрэгтэй нэг ширхэг ч зүйл байхгүй бөгөөд харин ч эсрэгээрээ ходоод, гэдсийг гэмтээдэг ажээ.

Кино театрт попкорн идээд хэрэггүй

13 Боулинг тоглох

Хүн өдөрт 2 цаг боулинг тоглосноор хамгийн багадаа 500 калори шатаах боломжтой болох нь тогтоогджээ.

Боулинг тоглох

14 Бүжиглэх

Хүн ойролцоогоор 20 минут бүжиглэснээр 650 калори шатаадаг гэж үздэг байна. Нэг ёсондоо танд фитнесээр хичээллэх боломж, цаг зав гардаггүй бол, хааяа нэг бүжиглэж байгаарай. 

Бүжиглэх

15 Гэр орноо цэвэрлэх

Та гэрээ цэвэрлэхээс хааяа залхуурч, хойш суудаг уу? Тэгвэл гэр орноо цэвэрлэх нь дасгал хөдөлгөөн хийснээс дутахгүй их калорийг шатаадаг байна. 

Гэр орноо цэвэрлэх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()