Чихээрээ эрүүл мэндээ шинжицгээе!

Чих бол яах аргагүй хүний биеийн хамгийн чухал эрхтнүүдийн нэг билээ. Учир нь бид чихнийхээ тусламжтай ертөнцийн бүх л дуу чимээг сонсдог нь нууц биш юм. Харин чихэн дээр биеийн бусад эд эрхтнүүдтэй холбогдсон цэгүүд байдаг, тэдгээр цэгүүд дээр массаж хийж, олон төрлийн өвчнөөс ангижрах бүрэн боломжтой байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй сайн болов уу. Иймд бид та бүхний эрүүл мэндийн мэдлэгийг багахан ч болов тэлэх үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Чихээрээ эрүүл мэндээ шинжицгээе!
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүн бүрийн чих ижилхэн үү?

Чих бүрэн гүйцэд бүрэлдэж, бий болмогцоо ямар нэгэн байдлаар өөрчлөгддөггүй бөгөөд энэ нь яг хурууны хээ шиг өөр хэн нэгнийхтэй харьцуулшгүй өөр байдаг ажээ. Нэг ёсондоо гаднах хэлбэр, дүрсээрээ өөр нэгний чихтэй адилхан харагдаж болох хэдий ч, чихний хээгээрээ тэс өөр байдаг байна.

Хүн бүрийн чих ижилхэн үү?

2 Чихний хэлбэрээр өөрийгөө ямар хүн болохыг мэдэх боломжтой

Саяхны нэгэн судалгаагаар чихний гэдсээр нь тухайн хүнийг ямар зан араншинтай болохыг тодорхойлох боломжтой болохыг олж тогтоожээ. Тухайлбал:

  • Чихний гэдэс том бол: Удирдах, бусдыг манлайлах, чиглүүлэх авъяастай гэж өөрийгөө дүгнэж болох юм байна.

  • Чихний гэдэс жижиг бол: Хүлцэнгүй, бусдыг хүндэтгэдэг, даруухан хүмүүс байдаг ажээ.

Чихний хэлбэрээр өөрийгөө ямар хүн болохыг мэдэх боломжтой

3 Бидний чих ямар эрхтний үйл ажиллагаа муудсаныг хэрхэн хэлдэг вэ?

1. Хэрвээ таны чих цонхигор, сааралдуу өнгөтэй байвал бие организм тань кальци болон витамины дутагдалд орсныг илтгэдэг байна.

Бидний чих ямар эрхтний үйл ажиллагаа муудсаныг хэрхэн хэлдэг вэ?

2. Ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр чих тань улайгаад байвал энэ нь бөөр өвчилсөнтэй холбоотой ажээ.

3. Харин хэтэрхий улаан өнгөтэй болсон бол энэ нь дараах хоёр шалтгаантай холбоотой аж. Үүнд:

  • Тархи толгойн өвчин, стресс бухимдал
  • Ходоод гэдэсний үрэвсэл

4 Чих бусад эд эрхтэнтэй хэрхэн холбогддог вэ?

Бидний чихэн дээр ойролцоогоор 200 гаруй цэг байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь эд эрхтнүүдтэй холбогддог байна. Тухайлбал таны чих бол ямар эд эрхтэн өвчилсөн болохыг хэлж өгөх толь юм.

Чих бусад эд эрхтэнтэй хэрхэн холбогддог вэ?

5 Доорх цэгүүд дээр массаж хийж, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой

Та доорх зурган дээр үзүүлсэн цэгүүд дээр өдөр бүр массаж хийснээр харгалзах эд эрхтнийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд массаж хийхдээ гарынхаа хоёр хурууг ашиглан, хоёр талаас нь зөөлхөн дараарай. Ингэхдээ ойролцоогоор нэг цэг дээр 30 секунд хийхэд болох юм.

Доорх цэгүүд дээр массаж хийж, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой

Мөн та тоогоор заасан цэгүүд дээр дарж, дараах өвчнүүдийг эмчилж болно. Үүнд:

  1. Нуруу болон мөрний өвчин
  2. Хоолойн өвчин
  3. Яс янгинаж өвдөх
  4. Хамар битүүрч, хоолой хорсох
  5. Ходоод өвдөх
  6. Толгой болон зүрх өвдөх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()