Луу, Могой жилтний 2017 оны ерөнхий зурлага

Бид та бүхэндээ 12 жилийн ерөнхий зурлагыг цуврал хэлбэрээр хүргэж байгаа билээ. Харин өнөөдөр "Луу" болон "Могой" жилтнүүдийн 2017 оны ерөнхий шинж байдал, тэдэнд юу тохиолдож, ямар төлөвтэй байхыг дуулгахаар бэлтгэлээ. Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс "Луу" эсвэл "Могой" жилтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Луу, Могой жилтний 2017 оны ерөнхий зурлага
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Луу жил

Луу жилд: 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012 онд төрсөн хүмүүс багтана.

Онцлог шинж: Тэд хэн нэгэнд бууж өгөх дургүй бөгөөд заавал өөрийн хэлсэн үгэндээ хүрэх гэж хичээдэг. Хурц ааш зантай байх төдийгүй бусдын үгээр байхыг үзэн яддаг байна. 

Хайр дурлал: Өөрийн хайртай хүнээ бусдад алдах вий гэхээс айж явдаг. Нэг ёсондоо их хартай хүмүүс. Тэр хэрээр тухайн хүнээ юугаар ч дутаалгүй амьдруулж, хайрлаж чаддаг. 

Тохирох ажил: Хөгжимчин, сэтгүүлч, улс төрч болон багш.

Аз авчрах өнгө: Улаан болон цагаан. 

Хайр дурлалын тал дээр тохирох жилүүд: Хулгана болон бич. 

Луу жил

ЛУУ ЖИЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АНГИЛАЛ

     1. Модон луу

1964 онд төрсөн луу жилтнүүдийг модон луу гэж нэрлэнэ. Азын тоо нь 41, аз хариулах тоо нь 47.

Өглөгч, энэрэнгүй сэтгэлтэй бөгөөд гүйлгээ ухаан сайтай, ажил хэрэгч хүмүүс байдаг. Тэд өөрсдийн сэтгэл хөдлөлөө маш сайн нуудаг төдийгүй бодол санаагаа удирдаж чаддаг аж. 

     2. Гал луу

1976 онд төрсөн луу жилтнүүдийг гал луу гэж нэрлэнэ. Азын тоо нь 53, аз хариулах тоо нь 59.

Өргөн цар хүрээтэй сэтгэж чаддаг ба тэрэндээ хүрэх гэж цуцахгүй хөдөлмөрлөдөг. Тэд төрөлхийн удирдагч байх чадвартай төдийгүй үүнийгээ ашиглаж, амьдралд хөлөө хялбар олдог байна. 

     3. Шороон луу

1988 онд төрсөн луу жилтнүүдийг шороон луу гэж нэрлэнэ. Азын тоо нь 5, аз хариулах тоо нь 11.

Нээлттэй, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хүмүүс юм. Өөрийгөө дайчилж чаддаг боловч залхуурлаас болж заримдаа алдах нь бий. 

    4. Төмөр луу

1940 болон 2000 онд төрсөн луу жилтнүүдийг төмөр луу гэж нэрлэнэ. Азын тоо нь 17, аз хариулах тоо нь 23.

Шийдэмгий, зоригтой бөгөөд хийхийг хүссэн зүйлээ хэнээс ч айхгүй хийж, хариуцлагаа хүлээж чаддаг. Өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй бөгөөд алдаа гаргасан ч, үүнийгээ туршлага гэж бодон, ахиад тухайн зүйлээ уйгагүй хийдэг тууштай хүмүүс билээ.

     5. Усан луу

1952 болон 2012 онд төрсөн луу жилтнүүдийг усан луу гэж нэрлэнэ. Азын тоо нь 29, аз хариулах тоо нь 35.

Мөрөөрөө хийх зүйлээ хийгээд явах дуртай. Тэд дээд албан тушаалтны өгсөн үүрэг даалгаварыг сайн гүйцэтгэдэг, хийж байгаа ажилдаа сэтгэлээ гаргаж чаддаг байна. 

2017 ОНД ЛУУНУУДАД ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?

  • Хайр дурлал, гэр бүл

Найз нөхдийн харилцаа, хайр сэтгэлийн тал дээр амжилттай байх болно. Та тэднийг хэр хэмжээнд хайрлаж хүндэлнэ төдий чинээ хайрыг буцаад хүртэх болно.  ​

  • Ажил болон нийгмийн амьдрал

Танд олдсон боломжийг алдалгүй, өөртөө итгэлтэй урагш алхаарай. Та итгэл төгс байж чадвал ямар ч ажилд амжилт гаргаж чадах болно. Хамгийн гол нь хичээл зүтгэл юу юунаас илүү чухал гэдгийг бүү мартаарай. 

  • Эрүүл мэнд

Бусдад тус болж, хандив өргөж, эрүүл мэнддээ анхаараарай. Олонд хүргэсэн тус тань эргээд танд буян болж ирж, гарч болзошгүй аюулаас сэргийлэх ажээ.

2 Могой жил

Могой жилд: 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013 онуудад төрсөн хүмүүс багтана.

Онцлог шинж: Хошин шогийн мэдрэмж сайтай бөгөөд эелдэг, халуун дулаан энергитэй. Сайхан сэтгэлтэй хүмүүс төдийгүй бусдад чадах зүйлээрээ туслахыг хичээж явдаг. Бүх зүйлд сэтгэл зүрхээ зориулж чаддаг байна. 

Хайр дурлал: Хайртай хүнээ бусдаас харамлаж, хааяа хардах нь бий. Түүний төлөө чадах бүхнээ хийх боловч, хэт их хардалт нь хосуудын харилцаанд сэв суулгах хандлагатай байдаг аж. 

Тохирох ажил: Улс төрч, физикч, хуульч, зохиолч болон цагдаа. 

Аз авчрах өнгө: Ногоон, улаан. 

Хайр дурлалын тал дээр тохирох жилүүд: Үхэр болон тахиа. 

Могой жил

МОГОЙ ЖИЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АНГИЛАЛ

     1. Модон могой

1965 онд төрсөн могой жилтнүүдийг модон могой гэж нэрлэнэ. Азын тоо нь 42, аз хариулах тоо нь 48.

Тэд дуу цөөтэй хүмүүс байх бөгөөд маш тайван, уужуу байх нь бий. Хэдийгээр тийм олон зүйл яриад байлаггүй ч гэлээ, дотроо бодож сэтгэсэн зүйлс нь маш их бөгөөд бага багаар өөрийн хүсэл мөрөөдөл рүүгээ тэмүүлдэг байна. Цайлган цагаахан бөгөөд бусдад аль болох туслахыг хичээдэг.

     2. Гал могой

1977 онд төрсөн могой жилтнүүдийг гал могой гэж нэрлэнэ. Азын тоо нь 54, аз хариулах тоо нь 60.

Хүсэл эрмэлзлэлээр дүүрэн, бүхнийг хийж чадна гэсэн бат итгэлтэй байдаг. Тиймдээ ч бага зэрэг хувиа хичээсэн зан гаргаж, найз нөхдөөсөө хөндийрөх талтай байдаг. Өөрийгөө хэт дээгүүр үнэлэх нь тэдний хамгийн том сул тал юм.

     3. Шороон могой

1989 онд төрсөн могой жилтнүүдийг шороон могой гэж нэрлэнэ. Азын тоо нь 6, аз хариулах тоо нь 12.

Үг ярианаас илүүтэй үйлдлээрээ үзэл бодлоо илэрхийлдэг. Маш халамжтай бөгөөд гаднаа онцгүй ааштай мэт харагдах хэдий ч,  тэдэн шиг сайхан сэтгэлтэй хүн гэж байхгүй болов уу?

     4. Төмөр могой

1941 болон 2001 онд төрсөн могой жилтнүүдийг төмөр могой гэж нэрлэнэ. Азын тоо нь 18, аз хариулах тоо нь 24.

Шулуухан, ухаалаг байхыг хичээдэг. Бусдад үлгэр дууриалал үзүүлж, манлайлагч байхыг эрмэлзэх боловч, тэдний залхуу зан нь хойш татдаг. Харин залхуурлаа ялан дийлж чадвал хүрэхгүй амжилт гэж үгүй.

     5. Усан могой

1953 болон 2013 онд төрсөн могой жилтнүүдийг усан могой гэж нэрлэнэ. Азын тоо нь 30, аз хариулах тоо нь 36.

Чадварлаг болоод мэдрэмжтэй хүмүүс юм. Тэд боломжийг хүлээж суух биш, өөрсдөө бий болгохыг хичээдэг. Ямар ч төрлийн ажилд амжилт гаргаж чаддаг байна.

2017 ОНД МОГОЙНУУДАД ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?

  • Хайр дурлал, гэр бүл

Гэр бүлийн хооронд бага зэрэг асуудал гарч магадгүй боловч, та тайван, тэвчээртэй байснаар бүхнийг даван туулж чадна. Ганц бие могойнуудын тухайд өөрийг тань ойлгож хайрлах хэн нэгэнтэй учрах магадлал өндөр байна. 

  • Ажил болон нийгмийн амьдрал

Илүү ашиг сонжоо хайхын оронд ажилдаа идэвхи чармайлттай байгаарай. Энэ нь танд илүү тус болж, өсч дэвших боломжийг олгох болно. 

  • Эрүүл мэнд

Эрүүл мэндийн тал дээр ямар нэгэн асуудалгүй бөгөөд бусдад эерэг энерги өгснөөр та 2017 оныг аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн, өвчин зовлонгүй өнгөрүүлж чадах ажээ.

БУСАД ЖИЛТНҮҮД:

Хулгана, Үхэр жилтний 2017 оны ерөнхий зурлага ~

Бар, Туулай жилтний 2017 оны ерөнхий зурлага ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()