Эдгээр зүйлсийг яг одоо гэрээсээ гаргаж хая! Яагаад гэвэл...

Бид амьдралд юу хэрэгтэй, юу хэрэггүй гэдгийг заримдаа төдийлөн сайн мэддэггүйгээс болоод эрүүл мэнд, сэтгэл санаа, амжилт бүтээлээрээ хохирч үлдэх нь бий. Сайн гэж бодсон зүйл муу байж таарч, хожим хойно харамсах тохиолдол амьдралд бишгүй дээ л нэг гардаг шүү дээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ яг одоо гэрээсээ гаргаж хаях ёстой, танай гэрт муу бүхнийг урин дууддаг зүйлсийг дуулгая гэж бодлоо.

Эдгээр зүйлсийг яг одоо гэрээсээ гаргаж хая! Яагаад гэвэл...
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Кактус

Ази болон Ойрх дорнодын ихэнх улс орнуудад сарнайнаас бусад бүх төрлийн өргөстэй цэцэг, ургамлыг гэртээ тавих нь муу энергийг хуримтлуулж, азгүйдлийг дууддаг гэж үздэг байна.

Кактус

2 Үхсэн ургамал, цэцэг

Хүмүүсийн гаргадаг хамгийн түгээмэл алдаануудын нэг бол баяр ёслол, тэмдэглэлт өдрийн үеэр дотны хүмүүсийнхээ өгсөн цэцгийг гэртээ удаан хугацаагаар байлгадаг явдал бөгөөд энэ нь буруу юм. Учир нь баглаа цэцгийг үхсэн л бол, тэр дор нь гаргаж хаях хэрэгтэй ажээ. Эс бөгөөс тухайн гэрт ямар нэгэн муу зүйл тохиолдоод зогсохгүй, хэрүүлийн бузар шингэдэг гэнэ.

Үхсэн ургамал, цэцэг

3 Ногоон өнгийн хана

Та магадгүй гайхаж байж болох юм. Учир нь ногоон өнгө хүнд тайвшрал өгдөг шүү дээ. Хэдий тийм ч гэлээ, гэрийнхээ ханыг ногоон өнгөөр будах юм уу, эсвэл ногоон өнгийн обой нааж огтхон ч болдоггүй аж. Эртний ном сударт ногоон өнгө нь могойг илэрхийлдэг гэж үздэг бөгөөд гэр бүлийн гишүүдийг хордуулж, сэтгэл санааг тайван байлгадаггүй хэмээдэг байна. 

Ногоон өнгийн хана

4 Модон сандал

Хэрвээ танай гэрт төдийлөн хэрэглээд байдаггүй түшлэгтэй модон сандал байдаг бол эртхэн гаргаж хаяхыг зөвлөе. Учир нь эзэнгүй энэ мэтийн сандлууд нь буг чөтгөр, сүнсийг урин дууддаг байна. Олон хүнийг айдаст автуулсан аймшгийн кинонууд дээрээс та энэ тухай сонсож, харж байсан биз ээ.

Модон сандал

5 Хар өнгийн хаалга

Хар өнгийн хаалга нь азгүйдлийг дуудахаас гадна, буг чөтгөрийг нэвтрүүлдэг гэж үздэг ажээ.

Хар өнгийн хаалга

6 Хугацаа нь дууссан хуанли

Хугацаа нь дууссан хуанлиг гэртээ байлгах ямар нэгэн шалтгаан байхгүй шүү дээ. Хэрвээ гаргаж хаяхгүй байлгасаар байвал тухайн гэр бүлийн гишүүдийн аз харьж, ажил үйлс нь бүтэхээ больж, өвчин зовлон ороодог сөрөг, муу нөлөөтэй юмсанж.

Хугацаа нь дууссан хуанли

280
таалагдаж байна

95
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()